Өнгөрсөн жил “Хурд” хамтлагийн дуучин Д.Цогоотой ярилцаж суухад тэрбээр
Энэ амьдрал эрээн бараан нулимс хатна
Ингэж бодохоор элдэв муу совин татна
Нийгэм журмын харанхуйд дарагдсан миний өвөрмонголчууд
Нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж мэдрэл алдан шонхолзоод
Харин хятадын өмнө болохоор донголзоод
Хайран сайхан нутаг шороо өмөлзөөд
Босоцгоо миний дарлагдсан өвөрмонгол
Босоцгоо миний торлогдсон өвөрмонгол
Босоцгоо миний маллагдсан өвөрмонгол
Ахан дүүс халх хүмүүс биднийг хужаа гэж дууддаг
Аа яахав зүгээр дууддаг бизээ гэж бид боддог
Үнэндээ тийм биш тэдний санаа биднээс тэрсэлсэн
Үлгэр түүхээ мартаж биднийг сэгсэрсэн
Нэг мянга есөн зуун дөчин долоо
Нийгэм журмаар өөртөө зассан нохой долоо
Тэр л цагаас энэ хятадууд биднийг даралсан даралсан
Эрх чөлөөний наран үүлэн цаагуур баларсан баларсан
Мэлтэлзсэн монгол цус миний цээжин дотор буцалж байнав
Тамирдсан монгол мөхөх гэнээ эзэн Чингис хаана байнав
Зорьсон зүйлээ тэмцэж байгаад ямар ч байсан бид буцахгүй
Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууяа гэж бид хуцахгүй
Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зурая
Өнгөрсөн зууны түүхийг дээд тэнгэрийн зарилгаар уръя
Босоцгоо миний дарлагдсан Өвөр Монгол
Босоцгоо миний торлогдсон Өвөр Монгол
Босоцгоо миний маллагдсан Өвөр Монгол…” гэж дуулсныхаа төлөө Хятадын цагдаа нарын заналт дайсан болж хувирчээ. Дээрхи залуус цагдаа нараас зугтаад ууланд бүгсэн сураг гарч байсан. Одоо чухам баригдсан эсэх нь тодорхойгүй. Мөн 2011 оны хавар Өвөр Монголд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж байлаа. Тэр цагаас хойш Хятадын эрх баригчид үндэсний цөөнх бүхий бусад бүс нутагт эсэргүүцлийн хөдөлгөөн халдварлахаас ихэд болгоомжилдог болжээ. Тэд Өвөр Монголын өөртөө засах мужид онцгой байдал тогтоохын зэрэгцээ Шинжаан Уйгур, Түвд зэрэг мужуудад тавих хяналтаа давхар чангатгажээ. Ялангуяа жагсаал анх явагдсан Шилийн гол аймгийн Шилийн хотод Их дээд сургууль төдийгүй, арван жилийн сургуулийн сурагчдыг ч хяналтаас гадуур уулзах, нэг дор бөөгнөрөхийг зөвшөөрөхгүй байгаа юмсанж. Олон улсын хүний эрхийн Эмнести байгууллагынхан Шилийн гол аймгийн удирдлагуудтай холбогдож бодит мэдээлэл авахыг хүсэхэд аймгийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч “Энд бүх зүйл хэвийн байна” гэсэн хариулт өгдөг болжээ. Бослого тэмцэл нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөрмонголчууд маань зориг төгөлдөр байгаа нь сайн хэрэг. Саяхан нэг өвөрмонгол залуу Шилийн хотын хойд хэсэгт орших овоог тахих үеэр тус хотын тухай нэгэн эсэргүү дууг дуулсаныхаа төлөө цагдаа нарт байцаагджээ. Тэрхүү дуу нь, “Шилийн голийн ус нь шавар шороогоор дүүрч байна, Шинэхэн мэндэлсэн хот нь Хятадын шойшогоор дүүрч байна” гэсэн үгтэй. Жижигхэн хөлтэй хятад хүүхнийг шойшог гэдэг ажээ. Шилийн хотын хуучин нэр нь Бэйсийн сүм гэдэг бөгөөд хотын хойд хэсэгт эрт дээр үеэс тахиж ирсэн нэгэн овоо байдаг. Овоог ойрын жилүүдэд сэргээж тахидаг болжээ. Тиймээс Хятадын цагдаа, тагнуулынхан овооны тахилгыг маш нарийн хянаж цагддаг болж. Түүнчлэн 2008 оны олимпийн үед Хятадын цагдаа нар арай дэнджээ. Алуулж, шоронд хоригдож, дүрвэсээр байгаад бараг арав, хориодхон үлдсэн Өвөр Монголын тэмцэгч нар ч түвдүүдийг дууриаж байгаа нь тэр гээд бас зүгээр суусангүй. Тэд Хятадын цагдаа нараас далдуур эсрэг утгатай шүлэг уншиж, эх орны тухай дуу дуулахын зэрэгцээ эх орончдын бэлтгэл болгож “Сүрдэшгүй” хэмээх уран зургийн хэвлэмэл эхийг байшингийн булан тохойд нууцаар наагаад бас амжсан байгаа юм. Өвөр Монголын эх оронч сэтгэлтэй зураач нар одоогоос хэдэн жилийн өмнө, “Сүрдэшгүй” хэмээх уран зургийг бүтээсэн юм. Энэхүү зурагт Хятадын колончлогчдын эсрэг тэмцэж яваа аймшиггүй зоригт өвөрлөгч нарыг бэлгэдэн дүрсэлсэн байна. Уг зургийн эх хувь нь эдүгээ Ар Монголд маш нууц газар хадгалагдаж байдаг гэх бөгөөд Хятадын цагдаа нар үүнийг олох гэж нэлээд эрэл хайгуул хийсэн боловч одоо болтол олохгүй байгаа юмсанжээ. Харин эх хувиас нь хуулбарлаж хэвлэсэн зураг мэр сэр байдаг бөгөөд уг зургийг Өвөр Монголын эх орончид хотын зарим гудамжинд сэмхэн наагаад зугтдаг гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө Хөх хотоос ирсэн нэг багш залуу уг зургийг Монголд авчирч манай нэг зураачид бэлэглэхдээ “За, энэ зураг маш үнэтэй, бэлэг дэмбэрэлтэй зураг шүү. Наад зургаас чинь болж манай нутагт хэд хэдэн хүн шоронд суусан. Энэ зурагт Бээжингийн удирдагчдын үнэн нүүр царайг харуулсан болохоор Хятадын цагдаа нар урж тасдан шатаадаг юм. Танай улс арай ч зураг шатаахдаа тулаагүй бололтой” гэсэн гэдэг. Өвөрмонгол залуус зөвхөн сүүлийн үед л ингэж эсэргүү дуу дуулаад байгаа хэрэг биш ажээ. Эсэргүү дуу дуулах явдал нь Өвөр Монголд тэртээ наяад оноос эхтэй юм байна. Жишээ нь 1985 оны 8-р сарын 5-нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар нутгаасаа оргож “Тоёото” машинаар БНМАУ-ын хилээр сэм нэвтрэн Сүхбаатар аймгийн нутагт нэлээд гүн орж яваад Монголын талд баригджээ. Тэд БНМАУ-д суугаа НҮБ-ын төлөөлөгчийн газраар уламжлан Өвөр Монголд хүний эрх хөсөрдсөөр байгааг уламжлах зорилготой явсан байна. Гэвч манай НАХЯ-ныхан тэднийг Хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хүлээлгэн өгчээ. Хятадын цагдаа нар Баатар, Улаангэрэл нарын гарыг гавлахад хоёр залуу Монгол улсын зүг ширтэн “Цэрэг эрийн дуу” дуулж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэгтэл хятадууд Баатарын гарыг хуга цохисон гэдэг. Тэгээд хоёр залууг эх нутгаасаа урвасан, цэрэг армийн эсэргүү дуу дуулсан гэдгээр найман жилийн ялаар шийтгэсэн байна. Цэргийн дуу гэснээс, “Хилийн зүг юуны тулд, Хэний төлөө цэрэг эрчүүд, Бүхээгтэй ногоон машинтайгаа, Бүрэнхий үдшээр хаачина вэ” гэдэг дуу уг нь Халх голын дайн, Японы түрэмгийлэгчдийн эсрэг зохиогдсон дуу билээ. Харин энэхүү дуу нь хуарангийн социализмын үед манай хилийн цэргийн сүлд дуу болж байсан тул Хятадын эсрэг шинжтэй болчихжээ. Тухайн үед Монгол, Хятад хоёр хоорондоо дайсагналцаж байсан болохоор арга ч үгүй юм. Дуу хүртэл ингэж цаг үеийнхээ үзэл суртлын дуулгавартай зарц болдог байна шүү.
1989 оны 4-р сарын 16-нд Өвөр Монголын Багшийн их сургуулийн оюутнууд их эзэн Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг тэмдэглэх гэж цуглараад байх үед Хятадын аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хөргийг булаах зэргээр авирлажээ. Үүний эсэргүүцэл болгож оюутнууд эх орны тухай дуу дуулж, улс төрийн суулт хийснээр “Үндэсний үзлийг дэвэргэж байна” гэсэн зэм сонсож, уг суултыг зохион байгуулсан Багшийн их сургуулийн багш Улааншувууг хятадууд ажлаас нь зайлуулж мөрдөн байцааж байсан байна. Түүнчлэн 1989 оны 5-р сарын 2-нд Багшийн их сургуулийн үүдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж өвөрмонгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН-ын Өвөр Монголын хороонд эсэргүүцэл илэрхийлж байжээ. Мөн онд Хөх хотод Үзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дөрвөн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байтал Хятадын цагдаа нар бүсэлж аваад “Монголчууд хөдөө нутагтайгаа холбоо тогтоон Хөх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гүтгэн мөнхүү наадмыг хүчээр тараажээ. Үүнээс хойш Хөх хотод монгол үндэстэн наадам, уулзалт хийж болохгүй гэж хориглосон байна. Өвөр Монголын тэмцэгч, номын дэлгүүрийн эзэн Хадаа 1995 онд Хөх хотод олон зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулсны улмаас 15 жилээр яллагдсан бөгөөд түүнийг шоронд хорьсоны дараа 200 гаруй коллежийн оюутнууд номын дэлгүүрийнх нь үүдэнд цугларч, их эзэн Чингисийн зургийг бариад эх орны тухай монгол дуу дуулцгааж байсан гэдэг.
Дашрамд өгүүлэхэд манай дуучин С.Жавхлан Монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх том үйлсийг бүтээхээр “Хамаг Монгол” төслийг санаачилж, Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөр Монголын дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин М.Сайдаш нарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж “Хамаг Монгол” хэмээх дуу бүтээсэн нь сайшаалтай. Эднээс Өвөр Монголын дуучин М.Баясгалан “Эсэргүү дуу дуулчихсан, би одоо яана аа” гэж Хятадын цагдаа нараас айж эмээж яваа сураг сонсогдож байлаа. С.Жавхлан тэргүүтэй дээрхи таван дуучин “Хамаг Монгол” дуугаа Буриадын Улаан-Үд, Тувагийн Кызыл хотод нүүр бардам дуулжээ. Харин тэд Өвөр Монголын Хөх хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох байсан ч хятадууд “Дэлхийн байгаль орчныг хамгаалах нээлттэй уулзалт болж байна” гэсэн шалтгаанаар “Хамаг Монгол” дууг хавчиж хязгаарлахаа бас мартсангүй. Эцэст нь хэлэхэд Ж.Соёлт тэргүүтэй Өвөр Монголын шинэ үеийн эх орончид хэлэх үгээ боогдуулж, харах нүдээ халхлуулж, дуулах дуугаа хориглуулж, аргагүй л мөхлийнхөө зам руу гулсаад байх шиг ээ. Тэдэнд С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу” л яг тохирохоор болжээ. Уг нь Өвөр Монголд үндэстнийхээ төлөө тэмцэж чадахуйц шижигнэсэн залуус олон байгаа ч Ж.Соёлтын “Бид өөрсдөө дуугарахгүй байгаагийн хирээр улам бүр дордож байна. Өвөр Монголын аж үйлдвэрийн хотод идэр насны монголчууд зөвхөн хятад хэлээр ярьдаг болсон. Зарим нь бүр өөрсдийгөө хятад хүн гэж үздэг болсон” гэх мэдэгдэл нэгийг өгүүлж байна бус уу?
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
Холбоотой мэдээ
-
Зочин (November 30, 2015 5:27:43 pm )
Хөөрхий гээгдэж хоцорсон монголчууд минь ирж авнаа гээд хүлээж хэдэн зуун жил болсон цагаан монголчууд аль нь ч монгол
-
Huurhii (November 30, 2015 7:36:42 pm )
Huurhu mah tsusni tasarhai ah duus nar minee.ta narta amjilt az jargal husye de
-
Оргодол (November 30, 2015 9:56:57 pm )
Хэзээд хамт!
-
Hhas (November 30, 2015 9:58:09 pm )
hm hutsajgaaj bainaa ta nar. oorsdoo duryaidaa tiishee garaad arilaa bizdee. muusain hognuud zvgeer budaagaa ideed yvahgvi manaihiig duuriaj ih ezen Chingis ene ter gej svid bolood l. ter bol zovhon bidnii ar mongol bas vher mongol bidnii tsor gants tvvh yum. vhsen muu novsh ta nar amia bodood may tsedund urvaad zailsan chigeeree hyatadtaigaa naaldaad yvj baisan chini deer shvv gej zahie. manai ruu bvv shvlsee saviruul. endees avah yum ta nart yu ch baihgvi shv. uragshaa beejingiin tsaashaa dalain chanadruu zagas zamag zulgaaj ideechee. ovog deedsiinhee ih nvvdliig tsaash vrgeljlvvleed manai hayanaas vter tvrgen but ergvv malnuud mini.
-
Hhas (November 30, 2015 10:03:36 pm )
ha ha yag manaihaas orgoj zailsan orgodoliin vr sad ni baina da. ner hvrtel orgodol gej hezeed hamt gejee vhsen ats chini.
-
Anonymous (December 01, 2015 12:46:23 am )
Монголчуудын 90 ээс илүү хувь нь ӨвөрМонголчуудаа дэмждэг шүү
-
Anonymous (December 01, 2015 11:43:10 am )
Hhas chi yamar xuzaagiin sheec bai ?
-
хамаатан л юм бна шуу дээ (December 01, 2015 12:05:27 pm )
урваж гарсан урвагчид гэж л ойлгодог шуу бид
-
MGL (December 02, 2015 10:20:51 am )
Өвөр монглчууд өөрснөө давруу л даа. Та нарыг наад хужаа нар чинь өдий зэрэг авч явааг бүү март хувь зая гэж юм байнаа. Та нар монгол, хятад хүмүүсийн хооронд орчуулга хийхдээ моголчуудын талд биш хятадталдаа илүү сэтгэлтэй байдаг чинь ажиглагдаад байдаг юм. Та нар Хужаа нартаа талархаж яв.
9 Comments