Өчигдөр шөнө 02:00 цагийн үед нэг гэр бүлийн хоёр хүнийг хөнөөж, хоёрыг нь хүнд гэмтээсэн гэмт хэрэгтнийг баривчлаагүй гэнэ. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавынх нь хамт гэрт нь хутгалж аминд нь хүрсэн билээ. Гэмт этгээд гэрт нь дайрч орсон бөгөөд ингэхдээ хүйтэн мэс ашиглан талийгаачийг аавтай нь хөнөөж харин ээж, ах хоёрыг нь хутгалж хүнд гэмтээсэн. Тэдний биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийн найз залуу үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Гэвч гэмт этгээдийг одоог хүртэл баривчлаагүй байгаа бөгөөд удахгүй мэдээллийг нь зурагтай нийтлүүлж, эрэн сурвалжуулах гэнэ. Мөн гэмт этгээдийг харсан гэрчийн мэдээллийг худалдаж авах зар тараана гэдгийг цагдаагийн байгууллагаа дуулгалаа. Гэмт этгээдийн хүний амь бүрэлгэх болсон шалтгаан нь өс хонзонгийн сэдэлтэй бөгөөд хохирогч хэрэгтэнийг өөрийн дүүтэй суулгахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй гэж эх сурвалж мэдээлэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.