Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалтад шалгалт хийлгэх ажлын хэсгийг томилсон. Үүний дагуу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд Үндэсний аудитын газартай хамтран Хөгжлийн банкинд шалгалт хийж, дүнг нь танилцуулав.
Ингэхдээ ажлын хэсэгт орж ажилласан УИХ дахь Ардын намын гишүүд Хөгжлийн банкныхныг ямар ч хяналтгүйгээр Ардчилсан намын гишүүдэд бондын мөнгө зээлдүүлсэн гэсэн ойлголтыг төрүүлэхээр мэдээлэл хийж, олон түмний тархийг угаахыг оролдсон. Энэхүү ажиллагаа нь ч нэлээд эрчимтэй хэрэгжлээ.
Гэтэл шалгалтын ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас эхлээд УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт хүртэл Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан гэдэг нь Хөгжлийн банкны тайланд бэлэхнээ бий.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувь оролцоотой компаниуд Хөгжлийн банкнаас хамгийн их зээл, төсөлд хамрагдсан байх юм. Энэ нь эрх ашгийн сонирхолыг огтлолцол байхыг үгүйсгэх аргагүй гэж хардахад хүргэж байна. Энэ эрхэм “Эм Си Эс Монгол” ХХК, “Интер групп интернэйшнл” ХХК, “Монголын майнинг корпораци” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг. Хөгжлийн банкнаас “Эм Си Эс Монгол” ХХК “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, 2 ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2х630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд 5 тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авахаар гэрээлжээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл, /”Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр/-т 170 тэрбум 595 сая төгрөг авчээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын эзэмшлийн компани гэгддэг ”Нью прогресс” групп ХХК нь Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах “Буянт-Ухаа” 2х40 МВА 110/10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил 2 тэрбум 783 сая, “Алтайн зам” ХХК Манхан-Дарви чиглэлийн авто зам 100 км замыг 21 тэрбум гаруй төгрөгөөр барихаар төсөлд хамрагджээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүний хувь эзэмшдэг “Дархан нэхий” ХК Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 14 тэрбум төгрөгийн зээлийн төсөлд оржээ.
Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна гэгчийн үлгэрийг Ардын намынхан ажил болгож, хэрэгжүүлээд байгаагаагаас ичдэг ч болоосой. Үнэхээр л шударга царайлах гээд байгаа юм бол УИХ-ын гишүүд бус хөндлөнгийн шинжээчдээр шалгалт хийлгээд дүгнэлтийг нь хамтдаа сонсвол үнэнд нийцэх баймаарсан даа.
Холбоотой мэдээ
-
Fuck you (November 28, 2015 11:46:48 am )
Zailuulaachee ATG?????
-
Fuck you (November 28, 2015 11:48:18 am )
Ene xeden Xujaa nariig alax yumsan.
-
энх (November 28, 2015 12:05:49 pm )
ЭНХАМГАЛАН ТЭГЭЭД ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ШАЛГААД БАЙГААМ УУ
-
насан (November 28, 2015 12:34:27 pm )
Эдгээр хөрөнгөтөн луйварчдыг УИХ дахин төрд ойртуулахгүй байвал таарна.Даан ч мөнгөөр явагддаг сонгуультай бид яалтай билээ. Ирэх сонгуулийг санал өгөхгүй боож БОЙКОТлоё сэхээтэнүүдээ нийгмийн идэвхтэй мөнгөөр саналаа өгдөггүй шудрага иргэд ээ
-
насан (November 28, 2015 12:43:33 pm )
Хулгайч нь хулгайчаа бариараа гээчийн үлгэр энэ дэээ .Эд мөнгөө эргүүлж хэзээ ч эргүүлж төлөхгүй .УИХ ын гишүүний дархан эрх гээчийн цаана дахин нуугдах гэж л байгаа Намын жирийн гишүүдийн татвар хандив идээд байгаа нь багадаад байгаа юм аа Гэдэс тийрч үхэж далд орвол ТӨР цэвэршиж эхлэнэ дээ
-
Anonymous (November 28, 2015 2:00:05 pm )
Nuguu mundag unench geed uursdiiguu reklamddag garuud bugdeeree bn shtee. Itgeed ug yaruagiin sonsdog baisan chin tegeed hudlaa buudaad baisan hereg uu
-
mongol (November 28, 2015 7:31:03 pm )
Avilgatai temtseh gazar unen shuargaar end nariig shalgaaarai
-
Anonymous (November 28, 2015 10:20:39 pm )
iim l luiwarchdiig dahin buu songo
-
Anonymous (November 28, 2015 10:24:34 pm )
иргэн хүн 1072 хувьцаагаа төрөөс яаж авахаа мэдэхгүй суухад ард түмний нэрээр эгжд шургалсан шуналтануудыг хараач
-
ЗОЧИН (November 30, 2015 2:51:31 pm )
Сэжгийн хорхойнууд
10 Comments