antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 9 comments

“Алтжин”-ийн Г.АЛТАН уул уурхайн салбарт хүч үзэхээр болов

нийтлэсэн Admin

Бизнесийн салбарт одтой хатагтай нарын нэг гэгддэг “Алтжин” компанийн захирал Г.Алтантай холбоотой мэдээлэл олны анхаарлыг ихэд татдаг. САПУ худалдааны төв нь түймэрт өртсөнөөс хойш тэрбээр хэсэгтээ нам жим амьдарсан. Одоогоос таван жилийн өмнө “Жаст” группт “Алтжин” нэртэй шатахуун түгээх станцуудаа 14 сая ам.доллараар худалдсан байдаг. Тэгвэл саяхан шатсан худалдааны төвийнхөө буурин дээр дахиад нэгийг шинээр сүндэрлүүлж сүүхээтэй бас сайн менежер болохоо харуулаад авсан. Бизнесийн салбарт ийнхүү одтой байгааг нь “ардаа том хаалгатай” ч гэж хүмүүс ярилцах нь бий. Бас түүнийг “Хадгаламж банк”-ны гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа тухай “цуураад” амжсан. Тэгвэл тэрээр уул уурхайн салбарт хүч үзэхээр болжээ. Энэ талаар юу гэж ярьсныг хүргэе.

-Сайн байна уу. Шинэ оны мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сонины хамт олонд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе.

-Таныг “Хадгаламж банк”-ны гүйцэтгэх захирал болсон гэх юм. Энэ үнэн үү?

-Хэн тэгж байна. Энэ худлаа мэдээлэл байна аа.

-Тэгвэл та “Жаст групп”-тэй ямар холбоотой юм бэ?

-Аан. Би “Жаст групп”-ын Олон Овоотын ордын тодорхой хувийг эзэмшиж ажиллахаар болсон. Миний хувьд уул уурхай гэдэг шинэ бизнесийн салбарт хүч үзэхээр болж байна. Одоо ажлаа жигдрүүлэх гээд тун завгүй л ажиллаж байна даа.

-Та яг хэдэн хувийг нь эзэмшиж байгаа бэ?

-Олон Овоотын ордын лицензийн 50 хувийг эзэмшихээр болсон. Энэ тухайгаа “Жаст” группийн захирал Ш.Батхүүд тавихад их сайхан хүлээж авсан. Бид бизнесийн салбарт гар нийлж ажилладаг сайн түншүүд.

-Та Олон Овоотын ордыг ямар үнээр худалдаж авсан бэ?

-Энэ талаар одоогоор хэлэх боломжгүй байна. Бид үнийн тухай мэдээлэхгүй байхаар тохиролцсон юм. Харин сарын дараа бол бүх ажил цэгцрээд ирэхээр илэн далангүй ярилцах боломж бүрдэх байх. Учир нь тэр үед миний эхлүүлсэн шинэ ажил жигдрээд ирнэ шүү дээ.

О.Ууганжаргал

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 04, 2012 11:45:49 am )

    zevuun tsaraitai huuhen be yamar sonin turhtei yum

  • Anonymous (January 05, 2012 2:43:34 am )

    hun bish sarmagchin l bnaa

  • Anonymous (January 05, 2012 3:26:03 am )

    ene baliar buzriin awgai hanaj tsaddaggvi shulam be

  • Anonymous (January 05, 2012 9:51:03 am )

    chadaltai huuhen shuu dee.Yund ni ataarhaad bgaa humuus ve. Hadgalamjig sain udirdaj awch yawah hun bsan yum.

  • Anonymous (January 05, 2012 10:06:32 am )

    ovoo l avgai b

  • Anonymous (January 05, 2012 12:08:16 pm )

    Hadgalamjyig ezluulehees aigaad Olon owootoo Bathuu sanal bolgoson bn sh tee.Chadaltai huuhen shuu.

  • Anonymous (January 05, 2012 12:15:52 pm )

    Hadgalamjyig ezluulehees aigaad Olon owootoo Bathuu sanal bolgoson bn sh tee.

  • Anonymous (January 13, 2012 7:27:56 am )

    ene aimshigiin avgai yasan staddaggui uym ve jaahan HUN HOHIROOGOOD TELBEREE BARAGDUULAAGUI GESEN

  • Anonymous (January 13, 2012 10:32:09 am )

    mundagl emegteishde 50garui nasand ene zeregtei haragdaj bhd bolno tand amjilt

antalya rent a car