antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2015 2 comments

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна

нийтлэсэн Admin

tetТэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мягмар гарагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хэсэг хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол банк, Сангийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Хуульзүйн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголы үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Хурлын үеэр Банкны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах журам зэрэгт тэтгэврийн зээлийн талаар шинээр тусгах заалтуудыг хэрхэн томьёолж оруулж болох талаар хэлэлцсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүдэд тойргийн иргэд, сонгогчдоос хамгийн ихээр ирж буй өргөдөл, хүсэлтүүдийн талаар, тэтгэврийн зээлийн хувь, хугацаанаас үл хамааран зээлдэгч иргэн сар бүр гар дээрээ тэтгэврийн тодорхой хувийг тогтмол авч байх эрхийн тухай болон тэтгэврийн зээл авч буй иргэн ба банкны эрсдлийн харилцааг багасгахад нөлөөлөх механизмыг хуулинд заавал тусгах шаардлагатай байгааг дэлгэрүүлж хэлэлцүүлэн Ажлын дэд хэсгийн гишүүдийн саналыг сонслоо.

Хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзулд холбогдох хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах төслийг бэлтгэж бэлэн болгохыг 14 хоногийн дараа Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахад бэлэн болгохыг үүрэг болголоо. Мөн Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт нэмэгдүүлэхээр тогтлоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (November 26, 2015 3:35:22 pm )

    Ээ дээ хичээгээрэй. Ядарсан бид мэтьийн тэтгэвэрийн хөгшид зээл авахаар хүү нь өндөр тэгээд хүүгийн нэг мөр авдаг. Дор хаяж тэдэн төгрөгийн зээл авлаа сар сард та төдийг төлөөрэй үлдсэнийг аваарай гэдэг тогтолцоо байхгүй. үүнийг нарийн шалгавал их но бий шүү

  • зочин (November 27, 2015 10:38:32 am )

    тэтгэврийн хүүг буулгаасай гэж залбирч сууна даа Тэтгэвэр бага болохоор хэцүү юм

antalya rent a car