antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2015 3 comments

Гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө

нийтлэсэн Admin

tsahilgaanЛхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж чадсаныг сайшаалаа.

  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлага гарч байна гэлээ.

Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.

  Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд мөрдөнө. Цахилгааны шөнийн тарифын мөрдөх хугацаа нь 21.00-06.00 цагийн хооронд байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тогтолцоог дэмжиж, 12 дугаар сарын нэгнээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (November 25, 2015 8:05:14 pm )

    За больж үзээрэй худалчуудаа арай ч ингэж шоудаж болохгүй байхаа. Нэг кв цахилгааны мөнгө 77 төгрөг 10 мөнгө юм уу? аан . Худлаа хэлж ард иргэдийн тархийг угааж болно гэхдээ цахилгааны мөнгөө сар бүр төлдөг айл өрхүүд наад мөнгийг чинь хэдээр бодож авдагыг бүгд мэднэ. Сайхан залж байнаа.

  • Anonymous (November 26, 2015 9:45:52 am )

    zuun tugeeh baruun tugeeh ene ter ni yahiin toviin busiin ger horoolol geheer aliig heleed bnaa

  • зочин (November 26, 2015 11:39:00 am )

    ЕСайд үнэн л юм хэлсэн байна. Амжилт… Одоо шөнийн тариф 77.10 байгаа шүү дээ. 50% хямдархаар 38.55т болох нь зөв шүү дээ.

antalya rent a car