Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.
Учир нь ОХУ-ын Красноярск хотод саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барж, 35 хүн хордлогод орсон байна. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архинуудын тухайд манай улстай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мэдээлжээ. Тиймээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагаас ийнхүү сэрэмжлүүлэг гаргасан байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.