2015 оны Бүстэй бөхийн Дэлхийн 13 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 23 орны 25 тамирчин оролцлоо. Тус тэмцээн ОХУ-ын Казан хотноо зохин байгуулагдсан бөгөөд энэхүү тэмцээнд +100 кг жинд аймгийн арслан Алтангэрэлийн Давааням түрүүлж дэлхийн хошой аварга боллоо. Тэрээр тав ялж түрүүлсэн бөгөөд эхний тойрогт Латви улсын бөхийг ялж дараа дараагийн түрүүгээ авсан байна.
Аварга А.Давааням 2011 оны Киргизстан улсын Бишкек хотноо зохиогдсон бүстэй бөхийн +100 кг жинд барилдаж аварга болж байсан юм. Ингээд Дэлхийн хошой аварга болж Монгол улсынхаа далбааг дэлхийн спортын давцанд мандуулсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.