antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2015 15 comments

Цагдаа иргэний нүдийг сохолжээ

нийтлэсэн Admin

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Хувьзаяа тус байранд саатуулагдаж байсан хүний нүдийг сохолжээ.

Энэ хэрэг арваад хоногийн өмнө гарсан бөгөөд хохирогчийн гарыг гавлаж байгаад нүд рүү нь нулимс асгаруулагч хий цацсаны улмаас сохорсон байна. Ахлах ахлагч Хувьзаяад Эрүүгийн хуулийн 96.1-т заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэсэн үндэслэлээр ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж. Тус хэргээс гадна Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан очиж шалгалт хийжээ. Ингэхдээ жирийн иргэнийг үндэслэлгүйгээр хорьсоныг нь тогтоосон байна.

Энэ мэт цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхэнд халдаж, бие мах бодид нь хүнд гэмтэл учруулсан үйлдлүүд гарчээ. Сүүлийн жилүүдэд цагдаа нарын ажиллах арга барилд өөрчлөлт орж иргэдтэй хүнлэг харьцдаг болсон гэж буй ч энэ нь бодит байдал дээр 100 хувь хэрэгжихгүй байгаа бололтой.

Өнгөрсөн зургаадугаар Эмэгтэй хүн зодож буй цагдаагийн алба хаагчийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж олны дургүйцлийг хүргэсэн. Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж нь эмэгтэй хүн зодож байгаад бичлэгт өртсөн юм. Түүнийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Тухайн үед ЦЕГ-аас мэдэгдэл хийж, түүний хийсэн үйлдэлд өмнөөс нь уучлалт гуйж байсан юм. Мөн өнгөрсөн жил Увс аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Банзрагч цагдаа нартайгаа нийлж аав шигээ настай хүнийг зодож, хаврын жихүүн шөнө шонгийн модонд нүцгэнээр нь гавлах зэргээр тамласан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэрхүү хөгшин настай хүнийг өмөөрсөн залуугийн хавиргыг хугалж, шонгийн модонд гавлаж найман цаг нүцгэн зогсоосон талаар хохирогчийн дүү Ю.Баттогтох тайлбарласан байдаг. Тухайн үед цагдаад зодуулсан иргэн маш хүнд гэмтэж хэвтэрт орсон юм.

Энэ мэт цагдаа иргэнтэй зүй бусаар харьцдаг үйлдлүүд тасрахгүй үргэлжилсээр. Уг нь цагдаагийн албан хаагч иргэнтэй зүй бусаар харьцаж болохгүй гэсэн журам, дүрэмтэй билээ. Харамсалтай нь хууль сахиулагчид маань өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байсаар.

Дашрамд дурдахад, Алба хаагчийн аливаа хууль зөрчсөн талаарх мэдээ мэдээллийг ЦЕГ-ын 102 тусгай дугаарын утсанд, цахим сайтаар мэдээлэл өгөх боломжтой юм.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (November 21, 2015 11:42:11 pm )

    erguu mal tsagdaanuud

  • Б.Хас (November 22, 2015 7:47:35 am )

    Цагдаа бол цагийн найз. Цаашаа харсан модон толгой.

  • sugi (November 22, 2015 10:21:34 am )

    Ugasa ajla medehgui suuliin uein huvtsasni goluud ih bga

  • fghhhjk (November 22, 2015 12:51:04 pm )

    Tsagdaa nar diilenh ni bolowsrolgui uls tiimees iim uildel gargadag baih

  • sa (November 22, 2015 12:51:34 pm )

    Tsagdaa nar diilenh ni bolowsrolgui uls tiimees iim uildel gargadag baih

  • гамбаа (November 22, 2015 3:06:05 pm )

    тэр тэнэг цагдаагийн өөрийнх нь хоёр нүдийг сохол

  • zochin (November 22, 2015 3:35:18 pm )

    lalruud muusain tsagdaa nar

  • зочин (November 22, 2015 9:10:01 pm )

    Аливаа мэдээ мэдээллийг болгоомжтой тараахгүй бол эвгүй байж мэдэх л юм. Тэмүүжингийн шинэчлээд байсан цагдаа энэ үү. Төрийн алба төрлийнх байж болно. Гэхдээ тусгай сувъектэд бол мэргэшсэн, бүр үе дамжсан байвал сэтгэл зүрхээрээ ханддаг байж мэдэх л юм. Хүссэн хүсээгүй шүгчийн хүүхэд шүүгч, цагдаагийн хүүхэд цагдаа,цэргийн даргын хүүхэд цэргийн дарга болдог бичигдээгүй хууль манай улсад байдаг шүү. Энэ тийм ч буруу зүйл биш байх. Харин цагдаагаар ингэж оролдох нь зөв ч юм уу буруу ч юм уу? Тэд чинь бас л нэг жирийн иргэн шүү дээ. Гэхдээ тэд бол дандаа буруу зүйл хийсэн хүмүүстэй харьцаж байдаг тул тэднийг муулах хүмүүс зөндөө шүү дээ. Өнөөгийн монголчууд миний буруу байсан гэхээсээ урьтаж өөрийнхөө бурууг хүнд тохдог болчихсон шүү дээ.Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ. Тэр хүн архиа тааруулж уусан бол тийм байдалд хүрэхгүй шүү дээ.Архиа тааруулж хэрэглээд олон нийтийн дунд биеэ зөв авч яваа хүнийг цагдаа эрүүлжүүлэх ч үгүй шүү дээ. Төрийн цагдаагийн өөдөөс эсэргүүцээд дийлдэхгүй байсан учраас л тэр хүнд нулимс асгаруулагч хэрэглэсэн байж таарна. Ер нь хэрэглэ гэж зэвсэг өгчихөөд дараа нь гэмт хэрэгт татах байсан юм бол гэсэн асуулт гарч ирнэ шүү. Бид төрөө хүндэтгэдэг сайхан уламжлалтай ард түмэн шүү.

    • Anonymous (November 23, 2015 8:54:47 am )

      гавлачихаад дээрлэх нь араатны авир гаргасантай адил

  • зочинзочинИргэн (November 22, 2015 10:29:20 pm )

    чи битгий солиор, битгий дулдуйд мангар минь, гавласан хүн дийлдэхгүй байхлаар нь нүдийг нь сохолж дийлсэн болж байна уу? Мангараа нууж бич тэнэг минь.

  • Ц.Нямдорж (November 22, 2015 10:38:55 pm )

    Монголд ийм юм болжл байдагшдээ кэ кэ

  • Anonymous (November 23, 2015 8:52:48 am )

    мөн ч хэцүү цаг, цөвүүн цагдаагийн дарамт ирж дээ.
    “Цөвүүн цагийн тарган цагдаа” гэж ийм дээрэлхүү гар нь загатнасан хуцасны гол, хоосон толгойг хэлэх байх.

  • zochin (November 23, 2015 11:05:12 am )

    tsagdaa nar aluurchid s dor bolson bn,ard tvmnee hamgaalah bish aldag boljee!

  • Anonymous (November 23, 2015 11:38:59 am )

    ЦАГДААГЙИН БАЙГУУЛЛАГАД ХОРЬ ГАРАН ЖИЛ АЖИЛЛААД БЭЛТГЭСЭН ИД АЖИЛ ХИЙХ НАСАН ДЭЭРЭЭ ИРСЭН БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙГ ТЭМҮҮЖИН ХУУЛИЙН ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ БИЛЭГТЭЭР ТУШААЛ ГАРГУУЛАН ЦЭРГИЙН ТЭТГВЭР ТОГТООЛГОН АЖИЛЛАС ЧӨЛӨӨЛҮҮЛЖ ОРОНД ЭНЭ АЖЛЫН ЯМАРЧ ТУРШЛАГА УР ЧАДВАРГҮЙ СУУГААГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТОМИЛСОНЫ ХОР ГАРЧ АРД ТҮМЭН ХОХИРЧ БАЙГАА ЦАГДАА ДЭЭР АЖИЛ ТӨРӨЛ ХӨӨЦДӨЛДӨӨ ОЧХОД АЖИЛ ХАРИУЦСАН ХҮН АЖИЛЛА ХИЙХ МЭДЭХГҮЙ БОЛХООР ХУУЛИНД ИНГЭЖ ЗААСАН БАЙГАА ГЭЖ ХУУЛИЙГ ХЭЛЖ ӨГХӨД ТИЙМ БАЙНА ГЭЭД СУУЖ БАЙГАА ЗӨВХӨН ӨӨРСДИЙГӨӨ ЯМАР НЭГЭН АРГААР ДАРГА БОЛГОЖ БАЙВАЛ ХУУЛЬ ЯАЖ ЗӨРЧИХ,ЗӨРЧСӨН БАЙХ НЬ ХАМААГҮЙ БОЛЖЭЭ ЦАГДАА АЛБА ХАГЧАА АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТААР ТОГТООН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАС ХАЛЛА ГЭЖ АРД ТҮМЭН МЭДЭЭЛЭЭД ХУУЛЬ ЗӨРЧИН ЦАГДААГАА ХАЛАГДСАН НӨГӨӨ ХҮНЭЭ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГА БОЛГОН ТОМИЛСОНООС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЯАЖ ДПАМПУУРСАНЫГ ХАРЖ БОЛНО

  • сандаг (November 23, 2015 1:37:26 pm )

    энэ ЧИНГЭС ГЭЭЧ ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОНООС ХОЙШ ЦАГДАА НЭГ БИШ БОЛЧИХЛОО ДОО

antalya rent a car