Монголын нэрт сэтгүүлч, нийтлэлч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 20-нд зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Л.Болормаа нь The Mongolian Mining Journal, Үүсгэн байгуулагч, Эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэрээр эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч байв. Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, Washington Post болон Grand Forks Herald сонины редакцуудад туршлага судалсан арвин туршлагатай, салбартаа манлайлагч, үнэний дуу хоолой байлаа.
Л.Болормаа нь 1998 оноос Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонинд сэтгүүлчээр, 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад хүч бололцоогоо дайчлан ажилласан юм. Тэрээр Монголын шинэ сэтгүүл зүйд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн нь уншигчдын талархлыг зүй ёсоор хүлээж байв. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанаас авсан ярилцлага, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан сэтгүүлзүйн бүтээл байлаа.
Л.Болормаа нь “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналыг хүртэж байв.
Түүний 2008 онд үүсгэн байгуулсан The Mongolian Mining Journal сэтгүүл нь Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хэлээр хэвлэгдэж, аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус, мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллаж байв. Бие даасан мэргэжлийн редакцитай тус сэтгүүлийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байлаа.
Тэрээр The Mongolian Mining Journal сэтгүүлээс гадна эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлуудыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлж байв.
Л.Болормаа нь сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байлаа. Мөн Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болж чадсан юм. Түүний баримтад тулгуурлан бичсэн нийтлэл, сурвалжлага нь Монголын чөлөөт сэтгүүл зүйг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хойч үе болсон залуу сэтгүүлчдэд үлгэр дуурай болохуйц сонгодог гарын авлага болж үлдэх болно.
Монголын нэрт сэтгүүлч, нийтлэлч Лунтангийн БОЛОРМАА зуурдаар таалал төгсч сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд болон Монголын нийт сэтгүүлзүйн салбарын хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Холбоотой мэдээ
-
тулга (November 21, 2015 9:29:36 pm )
харамсалтай байна үнэхээр хайран хүн.., Сэтгүүл зүйн салбарт мэрэгшсэн сайн сэтгүүлч байсан даа.Бурхны оронд амар сайн төрлийг олоорой..,Ум ма ни бад мэ хум..,
-
4441114 (November 21, 2015 10:27:12 pm )
харамсалтай Ум ма ни бад ми хум
-
уншигч (November 21, 2015 10:45:06 pm )
Даашинзтай сурвалжлагууд -ыг уншсанаас хойш их хүндэлдэг болж билээ.
-
уншигч (November 21, 2015 11:22:30 pm )
УМ МА НИ БАД МЭ ХУМ. ГЭР БУЛИЙНХЭНД НЬ ГУН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ТУН ХАРАМСАЛТАЙ ЮМАА.
-
gg (November 21, 2015 11:38:37 pm )
ENHBAYRIIN TUHAI BICHIJ BSAN GEDEG,,,,,
-
Anonymous (November 22, 2015 10:01:27 am )
Үнэхээр харамсалтай. Зоригт бүсгүй байлаа.
-
sugi (November 22, 2015 10:31:57 am )
Hairan medlegetei zaluuhan busgui burhani orond ochih boltugai um ma ni bad me hum
-
зочин (November 22, 2015 12:07:04 pm )
Ger bul, turul turugsdud ni gun emgenel ilerhiiliue.Hairan saihan emegtei. Mash haramsaltai bn. Chadaltai huchtei setguulch. Tuunii yariltslaga.ni uudrug uhaalag, niitlel ni uuriin gesen ungu turhtei argagui l busdaas yalgarah uur setguulch baisan da. Minii hundelj hairladag setguulch. Ум мааний бадмэ хум.
-
O.G (November 22, 2015 1:15:25 pm )
Hairan hun, zov zugeer yavj baisan zaluu hund yu tohioldov oo?
-
naaya (November 22, 2015 2:51:37 pm )
Um maani badmu hum chadvarlag setgvvlch shn bvsgvi bsan um shvv!!!
-
zochin (November 22, 2015 3:16:17 pm )
Araichdee amgalan taivan ervvl enh baiwal amidral boloo getel iiml aidas dund amidarch yawnahen vvniig bi bolgoj bna erh medeltengvvd duraaraa awirlaj bgaa harsaar suuna yawar ih ulairal
-
ЗОЧИН (November 22, 2015 3:45:05 pm )
захиалгатай байхаа
-
Zochin (November 22, 2015 10:05:53 pm )
Um ma ni bad mi hum. Vneheer zuurdaar yavchihvuu. avilgachin yargachid tsaash ni haruulchihvuu. sain l shalgah heregtei dee
-
Ц.Нямдорж (November 22, 2015 10:30:43 pm )
Би мэдэж байна ягл Зориг шиг юм боллоо
-
уншигч (November 23, 2015 12:04:35 am )
ЭРДЭНЭЭ ЗАХИАЛСАН ЮМ БАЙХДАА…. ТОРИЙН ТОЛГОЙД ЗАХИАЛГАЧИД СУУЧИХААД ТУН Ч ТООГУЙ. БАЙНА ДАА
-
Би монгол хүн (November 23, 2015 9:25:41 am )
Батмөнх /сэтгүүлч/ Арай чүү гэж 3 сая боллоо гэж баярлаж байсансан бид. Бас нэг нь хүний гарт хорлогдчихлоо. Энэ монголын “ардчилал”-ын хачин хүйтэн инээмсэглэсэн төрийг солихгүй бол дахиад нэг нь бурханы оронд явах л байх. Бүгдээрээ ЭРҮҮЛ ТӨРИЙГ ДАХИН БАЙГУУЛАХ юмсан даа. Чааваас.
-
Энэрэл (November 23, 2015 11:35:08 am )
Ард иргэд ээ? гэсэн төр алга даа… Орос, Хятад шиг Ерөнхийлөгчтэй болох юмсан даа.
-
Anonymous (November 24, 2015 10:20:53 am )
Putin shig sain humuusee budozordoj bgaa yum bailgui,Zorig shig uhaantai zorigtoi setguulch baij dee…
18 Comments