antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2015 6 comments

Автомашин дээр төмөр унасан шалтгааныг тогтоолоо

нийтлэсэн Admin

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд замын хажуугийн барилга дээрээс төмөр унаж, суудлын автомашины хамрыг цоо хатгасан хэрэг гарсан билээ.

Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд тухайн үед машинд нэг эрэгтэй 10 гаруй насны охинтойгоо хамт явж байсан тухай гэрчүүд хэлж байсан юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагыг  очиж шалгахад “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхраас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилтан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суу 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан болох нь тодорхой болжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 21, 2015 4:39:49 pm )

    тэр алдаа гаргасан хүн нь хэддүгээр хороонд амьдрах нь тийм чухал уу ядаж нэрийг нь хэлээгүй нь яамайдаа

  • тулга (November 21, 2015 9:48:46 pm )

    Иймэрхүү юман дээр эргэн тойронд нь хяналтын камер тавих хэрэгтэй байна.Ер нь барилгын осол эндэгдэл голдуу хувь хүний хайхрамжгүй байдлаас гардаг бөгөөд ямарч хүн,тэр тусмаа дарга,даамал инженерүүд нь хүний дээрээс хаячих,унагачих гэж хэлэхгүй шүү дээ.Дээр үед барууны их өндөр барилгуудад ХАБЭА-н асуудлыг зөвхөн хувь хүнтэй нь холбож хариуцлага тооцдог тогтолцоотой байсан учраас ийм зүйл ховор тохиолддог байжээ.Одоо ч гэсэн Хятадад ийм тогтолцоо / хувь хүн өөрөө хариуцдаг тогтолцоо / байдаг гэж сонссон юм байна.

  • Мөнхжаргал (November 22, 2015 12:39:14 pm )

    Зам тулгаж барилга барьдагын ээлжит гай.

  • Anonymous (November 22, 2015 6:39:13 pm )

    Батүүл ийм газар барилга бариулахаа болих хэрэгтэй. Нураа. Газрын наймаачин М.Энхболдоос ялгаагүй худалч газрын наймаачин болжээ.

  • Уншигч (November 23, 2015 10:04:39 am )

    Нөөцийн мах зарах зориулалтаар сэндвичээр жижигхэн байр түр хугацаагаар барьж байснаа 16давхар байр барьсан. Мэрэгжилийн хяналт зогсоохоор акт тавиад хэвлэл мэдээлэл дуудаад байсан чинь Алтанхуягийн хүргэн Гэрэлхүүгийнх байна. Яг ийм байшин Зайсанд бас нэг байгаа гээд хэвлэл мэдээллээр шуугиад байсан . Тэр мөн үү.

  • Anonymous (November 23, 2015 1:35:50 pm )

    барилга бариулж байгаа компани буруугvй,барьж байгаа компани буруугvй,темер унагасан туслах ажилтан ч буруугvй,тэр унаад ирдэг темер л буруутай хэ хэ

antalya rent a car