antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2015 3 comments

Урагшгүй төрийн увайгүй хэмнэлт

нийтлэсэн Admin
-03042014-1396495172-469340526-ordon_copy

Ард түмэн хилэнтэй байна. Уур бухимдал, стресс төдийхөн биш энэ удаа цөхрөнгөө барсан тэд яахаас ч буцахгүй нь бололтой. Энэ долоо хоногийн турш автобус, гудамж, айл гэрийн гал тогоонд хүртэл энэ сэдэв хүчтэй өрнөв. Эдийн засгийн хямралтай үед цалингаа цагтаа авч чадахгүй байгаа иргэдийн сүүлчийн найдвар болж байсан хүүхдийн мөнгөнөөс хасах тухай тэнэг шийдвэр гаргасанд тэд дургүйцэж байгаа юм.

Үнэндээ энэ нь их мөнгө биш ч гэлээ хүнд хэцүү цагт хүүхдээ өглөө цайтай, автобусанд суух мөнгөтэй нь залгуулж байсан болохоор тэр.

Харин одоо ирэх онд төсөв хүрэлцэхгүй учраас гэдэг шалтгаар хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хасахаар болжээ. Ирэх оны төсөвт 18 хүртэлх насны хүүхдийн 60 хувьд нь энэ мөнгийг олгохоор тусгасан. Гэтэл жилдээ өчнөөн сая төгрөгийн орлоготой шүүгчид болоод төрийн албаныхан цалингаа хасуулахгүй гэж яаж чичирч байсныг Монголын ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон. Харин хүүхдийн эрх ашгийг хамгаалж хэн ч юу ч дуугарсангүй. Шантааж хийж чадахгүй тэднийхээ төлөө Хүүхдийн төлөө үндэсний газраас эхлээд янз бүрийн сэтэртэй төрийн болон төрийн бус байгууллагууд ганц үг ганхийлгүй ийм шийдвэр гаргуулж байгаа нь хачирхалтай. Урагшгүй төрийн увайгүй хэмнэлт хүүхдүүдийн өглөө бүр иддэг байсан зүсэм талхыг л булааж авлаа. Үнэндээ ирэх оны улсын төсөв долоон их наяд төгрөгийн орлого, 7.9 их наяд төгрөгийн зарлага, 900 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан юм. Гэтэл хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийн зарлагыг он бүрээр нь тооцвол 2010 онд 315 тэрбум, 2011 онд 786 тэрбум, 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг болжээ.

Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг бяцхан иргэдийнхээ 40 хувиас нь шүүрч булаагаад 900 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлаад сууж байгаа бандгар түшээдийн далд санаа нь ёстой л ноён хутагтын хэлснээр ичиг, ичиг юм даа. Ээжтэй нь суучихаад хүүхдийг нь ад үздэг хойт эцгийн шижээргүй шинж л энэ төрөөс үнэртээд байх юм. Хүүхдүүд сонгуульд санал өгөхгүй учраас тэднийг хуурч, доромжилж болох нь. Харин ээжүүд нь санал өгөх учраас одонгийн мөнгийг хасалгүй хэвээр үлдээсэн гэх мэтээр тайлж уншигчид олон байна шүү.

Ард түмэн одоо ядуу байгаа болохоос тэнэг биш. Эх, хүүхдийн асуудал эмзэг нандин байдаг. Тиймээс хүүхдийн 20 мянган төгрөгийг хасч, харамлаж болохооргүй чухал зүйл. Ялангуяа, хүнд хэцүү цаг үед хүүхдүүдэд байсан ганц боломжийг хяхаж, хуурч даапаална гэдэг хүний ёсонд байж болшгүй. Тэгээд ч Хүүхдийн эрхийн конвенцид хүүхэд, түүний эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй гэдгийг товч тодорхой заачихсан байдаг. Мөн уг баримт бичгийн 26.1 зүйлд хүүхэд бүр нийгмийн халамжинд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах тухай ч заажээ. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээгээ биелүүлэх ёстой.

 

Г.ГАНЧИМЭГ

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Ваги (November 21, 2015 11:12:53 pm )

    Хуухдийн мунгийг хасч ёстой болохгуй шуу дее ! Ёстой еруул биш шийдвер байна шуу дее. ! Яаж ингеж зурхелж чадаж бна аа Ене тур арай дендлее . !! Хуухед багачуудад маань ене мунгу асар их херегтей гедгийг яагаад ойлгодоггуй юм бе ! Ёстой хелех уг алга ене тур засагийг ойлгохоо байлаа ард иргед Аав еежууд минь !!! Юу л болоод бна даа !!

  • mengu (November 22, 2015 1:00:11 pm )

    Яана даа энэ 76 ухна ямаануудыг. Мал Хятадад нядлаад зарчих юмсан.

  • ЗОЧИН (November 22, 2015 4:49:16 pm )

    ТӨРИЙН ТЭРГҮҮД, САЙД НАР БОЛОХООР ӨӨРСДӨӨ ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ИДЭЖ УУЖ БАЯН ЦАТГАЛАН АМЬДАРДАГ БОЛОХООР АРД ТҮМНИЙ ХҮҮХДҮҮД ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ МЭДЭХ Ч ҮГҮЙ БАЙНА. ШҮҮГЧИД, САЙД ДАРГА НАР МӨНГӨӨ ХАСУУЛААГҮЙ, ТАНСАГЛАЛААСАА САЛААГҮЙ ХЭРНЭЭ ХҮҮХДҮҮДИЙН МӨНГИЙГ ХАСЧ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ХҮҮХДҮҮДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ, ЭМЗЭГ БҮЛГИЙН 1-17 БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД ОЛГОХ НЭРИЙДЛЭЭР ИХЭНХИЙГ НЬ ХУУРЧ ӨНГӨРӨӨХ АРГА СЭДЖЭЭ. ДАХИАД АН-ЫГ ХЭЗЭЭ Ч СОНГОХГҮЙ ШҮҮ. БУЛАЙ БУЛАЙ БУЛАЙ. ЭНЭНИЙХЭЭ ОРОНД УИХ-ЫН ГИШҮҮД, САЙД, ДАРГА НАРЫНХАА ӨНДӨР ЦАЛИН, ХАНГАМЖИЙГ ХАСААЧЭЭ. ТЭР УНАА, ГАР УТСЫНХ НЬ ТӨЛБӨРИЙГ ХАСЧИХАД ЭНЭ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХЭМНЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ.

antalya rent a car