С.САРУУЛ
ШӨХТГ-аас хувийн орон сууцны конторуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Иргэдийн гомдлын дагуу хийсэн шалгалтаар орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар их хэмжээний төлбөр авдаг байсан нь илэрчээ. Тухайлбал:
§ “Тэлмүүн орд” ХХК – Узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2800
§ “Богд асар” ХХК – Ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000
§ “Бадамлах нар” ХХК – Насос, тог нэрээр 2475-11,000
§ “Батбаян дулаан” ХХК – ЦТП нэрээр 11000
§ “Тунамал өргөө” ХХК – Ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 2600 төгрөгийг хэрэглэгчдээс хууль бусаар авч байжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон тул контор тус бүрт 1.210.000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг шаардсан. Одоогоор хохирол тогтоох, баргадуулах ажил үргэлжилж байна” гэлээ.
Шалгалтын дараа “Батбаян дулаан”, Бадамлах нар, “Тэлмүүн Орд”, Тунамал өргөө компаниуд хууль бусаар төлбөр авснаа хүлээн зөвшөөрч иргэдийн хохиролыг барагдуулж байгаагаа мэдэгджээ. Харин 1730 өрхтэй Богд-Ар хорооллын “Богд асар” компани зөрчлөө арилгахгүй байгаа тул ШӨХТГ-аас хуулийн байгууллагад хандахаар болжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
зочин (November 21, 2015 10:25:43 am )
цахилгааны үнийг хууль бусаар нэмэх, илүү бичиж авах зөрчлүүд их гардаг, үүнийг шалгах хэрэгтэй.
-
Зочин (November 21, 2015 11:43:57 am )
Шалгалтаар нийт хүмүүсийг хохироосон хохирлын хэмжээг нь тогтоодгүйм уу хувийн оск халаалтын мөнгийг улсаас тогтоосон үнээс 3дахин ихээр нэмж тооцож авч байхын энд хязгаар тогтоож өгөхгүй бол дуртай үнээ авч бна мэдээж оск өөрсдийн ажлын цалин зардалаа нэмэх нь зөв ч гэлээ. 3 дахин нэмж болох уу
-
Zochin (November 21, 2015 2:52:16 pm )
Bayanmongol horoolol?
-
УУГИЙ (November 21, 2015 6:50:02 pm )
МАШ ЗӨВ СӨХ ГЭДЭГ ГАЗАР ХҮМҮҮС МӨНГӨ УГААЖ БАЙНА ҮҮНИЙГ ТАСЛАН ЗОГСОО ДЭМЖИЖ БАЙНА ХУРДАН ШИЙДЭЖ ӨГВӨЛ АРД ТҮМЭН БИД БАЯРЛАХ ЮМДАА
-
zochin (November 21, 2015 9:07:33 pm )
Zuv zuitei shalgalt baina , irgedees avsan mungiig butsaan olgon gedegt itgej bna.
-
Anonymous (November 22, 2015 3:35:30 am )
7- r horooloiin bairnuudiin SOH- iig shalgaad ogooch olon Jil suluulj bnadaa.
-
7 horoolol (November 22, 2015 3:36:47 am )
7- r horooloiin bairnuudiin SOH- iig shalgaad ogooch olon Jil suluulj bnadaa.
-
ZochinZochinzochin (November 22, 2015 10:46:27 pm )
erhem dargaa bayanmongol horoolloos avilga avsan yum bish beez yaagaad hammgiin Tom luivar hiideg knontor suhiig bicheegui il bolgohgui baina chamd buh materialiig ugsun du
-
Zochin (November 23, 2015 5:05:42 am )
Хаусинг холдинг гэж газар внаа грийн хаус хотхоний контор нэртэй иргэдээсээ мкуб нь дулааний мөнгө авчихаад цаашаа дулаанд тоолуураар төлбөрөө төлдөг өөрсдөндөө мөнгө их унгаах гэж шөнө болхоор дулаанаа бараг л хаачихдаг айлууд нь мөсөн хонгилд амьдарч вна мөн цтп ийн цахилгаан ажилчдын цалин гэж их авч бнаа үүнийг нэг шалгаж өгөөч
-
zochin (November 23, 2015 12:41:27 pm )
Altai hothon bas Насос, тог нэрээр car bolgon 2800 tugrug avdag. shalgaj ogno uu
10 Comments