Сүүлийн үед Дархан-Уул аймагт өрнөж байгаа улс төрийн болон төр засгийн уйваагүй, хууль бус үйлдлүүдийн талаар Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэл хийж байгаа. Өнөөдөр аймгийн 7,13,өргөө багууд дээр зарлагдсан хууль бус нөхөн сонгуулийн талаар мэдэгдэлийг дахин хийж байна. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн АИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус хуралдаан, хууль бус томилгоо, халаа сэлгээний асуудал, хууль бус нөхөн сонгууль гээд бүхий л асуудал дээр Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо хууль ёсоо баримтлан, ард иргэдийн эрх ашгийг хүндэтгэн хүлээцтэй, хариуцлагатай хандаж ирсэн.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид төлөөлөгч Б.Азжаргал, О.Чимэдцэрэн Г.Алтантуяа нарыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу эгүүлэн татсан шийдвэр гараагүй байхад төлөөлөгчийн сул орон гарсан гэж үзэж нөхөн сонгуулийг зарласан нь дээрх хуулийг зөрчихөөс гадна ИТХ-ын бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж байна. Энэ нь Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон манай намын төлөөлөгчидийн бүрэн эрхийг төдийгүй МАН-ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг цаашлаад Монгол Ардын намын төлөө, МАН-аас ИТХ-ын сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигч нарын төлөө саналаа өгсөн олон мянган сонгогчдын эрх ашгийг илтэд зөрчиж байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг зөрчиж 64 “Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай”, 65 “Нөхөн сонгууль явуулах аймгийн сонгуулийн хороог байгуулах тухай” дугаартай тогтоолуудыг гаргасан бөгөөд энэхүү тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шүүхээс холбогдох нэхэмжлэлд захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд шүүхийн шатанд явж байна. 64,65 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд өгсөн боловч шүүх нэг талыг барьж үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Хууль бус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс байгуулагдсан аймгийн сонгуулийн хороо нь өнгөрсөн хугацаанд хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчин ажиллаж сонгуулийн цаг хугацааны хуваарийг буруу гарган манай намаас нэр дэвшүүлсэн Б.Азжаргал, О.Чимэдцэрэн Г.Алтантуяа нарыг бүртгэхээс татгалзлаа. Энэ асуудлаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хандсаны дагуу аймгийн сонгуулийн хороог хуулиа барьж ажиллах чиглэлийг албан ёсоор ирүүлсээр байтал үл тоомсорлон дахин бүртгэхээс татгалзсан. Монгол бол төрт ёстой улс.
Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн энэхүү сонгуулийн хорооны гишүүдийн хууль бус үйл ажиллагааг хууль хяналтын байгууллага болон төрийн албаны зөвлөл бусад холбогдох газруудад мэдэгдэж хариуцлага тооцуулах болно. Иймд аймгийн Монгол Ардын Намын хороо энэхүү нөхөн сонгуулийг бүхлээрээ хууль бус гэж үзэн шүүхэд хандаж байгаа бөгөөд албан ёсоор 7,13, Өргөө багуудад хууль бусаар явагдах нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Мөн хууль бус сонгуулийн хороо болон хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа АИТХ-ын тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 11.00 цагаас аймгийн ЗДТГ-ын урд талбайд улс төрийн тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж байна. Дархан-Уул аймагт хуулиа сахидаг төртэй болохын төлөө, хууль ёсыг хэрэгжүүлдэг болгохын төлөө Дархан-Уул аймгийн монгол Ардын Намын хороо, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид хамтдаа тэмцсээр байх болно.
Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо.
2015-11-19
Холбоотой мэдээ
-
МАН-ын гишүүн (November 20, 2015 6:59:02 pm )
Дарханы МАН-ыхан гэж хэдэн согтуу гарууд жаахан ухаан орохоороо балайрцгаагаад кк кк
-
Зочин (November 21, 2015 11:32:47 am )
намаасаа урваж итгэл үнэмшил үзэл бодлоо мөнгө албан тушаалаар арилжсан хэдэн малаас болж иргэдийн хурал Дашуудын гарт орж дураараа дургихын үндсийг тавьж өгсөн
-
batsaanuud (November 21, 2015 9:21:24 pm )
heden urwagch batsaanuud darhani mongil ardin namig allaa a.batbayr munhbat erdenebayr nuguu barmen n hen bilee geh met malnuud.odoo naduulaa gudamjind n garga.namaas huuh heregtei
-
Darxan (November 21, 2015 10:20:27 pm )
Nasanbat Dashuudtai toxirch /avilgaar shorond orxoos/ albaar xotsrooj materialaa ogson shuu dee
-
Солонгот Балдан (November 22, 2015 11:30:36 pm )
МАН-ынханаас зөвийг сонсож үнэнийг харна гэвэл хэний ч нас гүйцэхгүй үлгэрийн далай. Дарханчуудаа та нар “ЦМАНАТ НАТРИ”-д цадаж ханаагүй юу?
5 Comments