antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2015 Comments are off

“Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

нийтлэсэн Admin

hentiiiЭзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны  11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.

Торгон мэдрэмжтэй, авьяаслаг гэрэл зурагчдын дуранд Зүрхэн нутаг маань хэрхэн бууаныг үзэгч түмэн та бүхэн тольдож, оюуны цангаагаа тайлахыг урьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм. Эзэн Чингисийн түүхт газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэдрэмжээ” цэнгүүлэх”-дээ та бэлэн үү?

“Монголын Зүрх Хэнтий“ гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 17 цагаас тусгай арга хэмжээ зохион байгуулагдах болохыг дуулгахад таатай байна. Эрхэм та гэрэл зургийн гайхамшгийг мэдрэхийн ялдамд сонирхолтой лекц, ярианд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөр:

2015.11.24-нд 17 цагаас “Нээлтийн үйл ажиллагаа”

2015.11.25-нд 17 цагаас “Залуучуудад зориулсан үйл ажиллагаа, лекц, яриа

2015.11.27-нд 17 цагаас “Ахмадууд болон нутгийн зөвлөлийнхөнд зориулсан үйл ажиллагаа”

2015.11.29-нд 17 цагаас “Аялал жуулчлалын компаниудад зориулсан үйл ажиллагаа”

2015.11.30-нд 15 цагаас “Гэрэл зурагчдын тусгай арга хэмжээ болон “Хаалтын үйл ажиллагаа” тус тус болно.

Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 96691679, 80907071 дугаараас лавлана уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car