УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисст албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зохицуулах асуудлыг дурдсан байна.
Тэрбээр “Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Өршөөлийн тухай хуулиудын дээр дурьдсан заалтууд болон 2015 оны 8 дугаар сарын 11-нд хүчин төгөлдөр болж 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл бүтнээрээ хүчин төгөлдөр байсан хуулиар тогтоогдсон эрх зүйн байдлыг хадгалах дордуулахгүй байх, нэг хэрэгт дахин оноохгүй байх зарчмуудыг үндэс болгон өршөөлд хамрагдаж байгаад нэмэлт өөрчлөлтөд өршөөлд хамаарахгүйгээр 9 дүгээр зүйлийн 9.1.3-д нэмэгдсэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148 4 дэх хэсэг, 263 дугаар зүйл, 264 дүгээр зүйл 268 дугаар зүйл 270 дүгээр зүйл, 273 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэснийг буцаан хэрэглэх боломжгүй бөгөөд эдгээр хүнийг дээр дурьдсан өршөөлд хамрагдахаар хуульчлагдсан 2015 оны 8 дугаар сарын 21-нд албан ёсоор хэвлэгдсэн Өршөөлийн тухай хуулийг хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 2-нд нийтлэгдсэн Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэг, 7 дугаар зүйлд хамруулан өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргах нь тодорхой байна гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд шүүх шийдвэр гаргах учир энэхүү байр суурь маань шүүн таслах ажиллагаанд нөлөөлсөн гэх харилцаанд хамаарахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлье” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Үнэн (November 20, 2015 7:30:43 am )
Энэ хүн ДОХ-той учраас нүүрэн дээр нь ийм сорви үүссэн гэж үнэн үү?
-
Балт (November 20, 2015 11:59:32 am )
Энэ хүний гавъяа бол Монголд христийн шашин л дэлгэрүүлэв шүү дээ. Ер нь ард түмний төлөө юу хийсийм бол доо. Ард түмэн эрт мэдэрсэн байна шүү, ” …сайн хүү Ерөнхийлөгч болох хүү” гэж яригдаж байсан үе бий дээ … Тэгсэн бол бас нэг төвд төв азид бий болсон байх байх даа.
-
зочинккк (November 20, 2015 2:30:19 pm )
Сайн байна Ядарсан хэдэн эмэгтэйчүүдийг үр хүүхэдтэй нь уулзуулчихвал зүгээр юм
3 Comments