antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2015 28 comments

АН ба Хөгжлийн банкныхан айдастай байна

нийтлэсэн Admin

d7dc59be16036793158be1c9b63414ae-ХОЁР ТЭРБУМЫГ 27 БОЛГОСОН ЛУЙВАР ХЭНИЙХ ВЭ-

 

АН-ынхан айдастай бай- на. Хөгжлийн банкныхан ч бас. Учир нь АН-ынхан УИХ- ын 2012 оны сонгуулиас өнөөдрийг хүртэл засгийн эрхийг барихдаа төсвийн зарцуулалтыг бултуулах зо- рилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй. “Толгой”-д нь Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, “Фортуна”- гаа сайдаар нь томилж аваад ард түмний татварын мөнгийг баруун, солгойгүй цацсаныг баримт дэлгэн ярих хүн ч бий. Гурван ч жилийн хугацаанд ингэж “хазаар”-гүй явсан Хөгжлийн банкныхан ойрноос их айдастай байгаа сурагтай. Үүнийг дагаад төсвийн гадуурх төсөв бий болгох санаачилга гаргасан АН-ынхны амьсгаа өндөр байгаа нь ч гарцаагүй. Учир нь, улсын хөрөнгийг нааш цааш нь хийх эрхтэй банк байгуулах санаачилгын эзэд нь АН-ынхан. Гэхдээ тэдний өндөр амьсгаа ирэх долоо хоног хүртэл түр намдсан. Тодруулбал, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны ирэх лхагва гаригийн хуралдаан хүртэл Хөгжлийн банкныхан ба түүний “эзэд” түр амсхийгээд байна. Манай улсын гаднаас босгосон их хэмжээний зээл болох “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг ямар ажилд, хэрхэн зарцуулсан нь эртнээс олны анхаарлыг татсан. Тийм ч учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжийн дагуу Хөгжлийн банкинд шал- галт хийх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Харин энэ ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ гаргажээ. Олон нийт уг шалгалтын дүнг ихээхэн сонирхож байгаа бол АН-ынхан чадах ядахаараа бойкот хийж байна. Уг нь энэ талаарх мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 17-нд Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэ- лэлцэх байсан ч УИХ-ын даргын “ташуур” АН-ын гишүүдэд хүрсэн учраас тэд хуралдаандаа ирж, ирцээ бүрдүүлээгүй юм. Тэр бүү хэл, байнгын хорооны хуралдаанд очиж сууж болохгүй хэмээн толгой дараалан үүрэгдсэн ч сураг бий. Тэг- вэл эрх баригчдын энэ их сандралын цаана юу нуугдаж байна вэ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд дэлгэснээр ямар хууль бус үйлдлийн сэжүүр илрэх вэ гэх мэт хариулт нь тодорхойгүй асуултууд хөвөрч байна. Ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр энэ шалгалтынхан овоо “юм”- ны үзүүрээс атгасан гэсэн. Хэдийгээр АН-ынхан энэ шалгалтын дүнг олонд мэдээлэхгүй гэхдээ байдаг бүх л арга чаргаа хэрэглэж байгаа ч ажлын хэсгийнхэн лоббид өртөхгүй гэдгээ албан ёсоор зарлачихсан. Өнгөрсөн хугацаанд Аудитаас Хөгжлийн банкинд хоёр ч удаа шалгалт хийсэн бөгөөд үүний дүнд маш олон хууль бус үйлдэл илрээд байгаа юм.

 

ХОЁР ТЭРБУМААР БАРИХ ЗАМЫН ТӨСВИЙГ 27 БОЛТОЛ НЬ ӨСГӨЖЭЭ

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынхны “амьсгаа “давхцаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөхтэй холбоотой. Тухайлбал, энд нэг л жишээ дурдахад, хоёр тэрбумын өртөгтэй замын ажлыг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн байх юм. Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн луйврын шинжтэй ноцтой жишээ байна. Анх энэхүү автозамын тендерийг БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэтэл хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ. Гэтэл Архангай аймагт 3.2 км авто замыг инженерийн шугамын дэд бүтцийн хамт 4.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10 тэрбум болгож өсгөсөн байгаа юм. Үүгээр ч зогсохгүй хамгийн ноцтой нь энэ төсвийн мөнгө ганцхан жилийн дотор 27.4 тэрбум төгрөг болтлоо өсч, 2016 оны төсөвт суусан нь анхаарал татна. Одоо энэ мөнгөнөөс 7.6 тэрбумыг нь энэ оны төсвийн тодотголоор шийдэж , үлдсэн 19.38 тэрбумыг нь ирэх оны төсөвт шахан суулгасан байна. Мэдээж энэ үйл явдлын цаана луйврын шинжтэй үйлдэл байгаа нь ойлгомжтой. Анх энэ үйл явдлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар илчилж, эрс шүүмжилж байсан. Гэвч үүнийх нь “хариу”-д түүнийг “Өөрийн тойргийнхоо бүтээн байгуулалтын төсвөөс хасах санал гаргасан” хэмээн хэвлэлээр гүтгээд авсан. Түүнчлэн энэ хэрэгт Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ихээхэн үүрэг рольтойгоор орлцож явсан. Тэрбээр дээрх “27.4 тэрбумыг төсөвт суулгаад өгөөч” хэмээн гуйгаад явж байсныг ч улс төрийн хүрээнийхэн анддаггүй юм билээ. Харин ийнхүү түүний гуйлга биел- лээ олж, луйврын шинжтэй мөнгө төсөвт сэмхэн шургалжээ. Хаанахын, ямар жишгээр ийнхүү замын ажлын төсвийг арав дахин өсгөсөн явдлын учир удахгүй тодорхой болох биз. Угтаа нэг км замыг дунджаар 400 сая төгрөгөөр гүйцэтгэдэг юм байна. Гэтэл Увсынхан 3.2хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр аймгийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ.

 

М.Өнөржаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • дөрвөд (November 19, 2015 11:23:31 am )

    Увсынхан 3.2хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр аймгийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ.

  • дөрвөд (November 19, 2015 11:24:14 am )

    Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынхны “амьсгаа “давхцаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөхтэй холбоотой. Тухайлбал, энд нэг л жишээ дурдахад, хоёр тэрбумын өртөгтэй замын ажлыг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн байх юм. Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн луйврын шинжтэй ноцтой жишээ

  • zochin (November 19, 2015 11:37:49 am )

    Hugjliin bankniihaniig barij avaad dald hiivel buh bulhain ilerne dee.Uls ornoo iim baidald oruulchihaad bgaa nuhduud ireh songuuld ichihgui ner devshine geed l shuuiulj bgaa .Daanch dee.Songuulias umnu barij abmaar yom.

  • shur (November 19, 2015 12:16:27 pm )

    arai ch dee. zewvvn ymaa

  • shur (November 19, 2015 12:16:56 pm )

    aimaar undur tsalin awdag suragta. hugjliin bankniihan

  • eh oron (November 19, 2015 12:29:46 pm )

    ene ard tymnii mungiig yren taran hiij bga hymyysiig tsaazaar avmaar ym.toriin mungu edsen gesen eryygiin zyil angi gargaj batalmaar bnaa.tsaaziin yliig sergeemeer bna

  • иргэн (November 19, 2015 12:48:47 pm )

    Асуудлыг албан ёсоор ажлын хэсэг нь байнгын хороондоо танилцуулсаны дараа ярих нт зөв бизээ. Үнэн худлыг мэдэхгүй юмыг яаран нийтэд мэдээлж сенсаци үүсгэх сонирхолтой хүмүүсийн толгой угаах мэдээ хэнд юунд хэрэгтэй байдаг юм бол доо. Идэж уусан нь баримт нотолгоогоор ил болсны дараа л итгэцгээе.

  • гүндэн , (November 19, 2015 12:51:59 pm )

    аудитын зангад гуай з энх болдыг дагасан биш мөн л айдастай бантангийн тогоонд хутгалдаад хүргэн хүүхэнтэйгээ хэцүүдэх нь энэ юм л даа . одоо хуурай гарах аргаа сэтэгсэн нь дээр дээ . өмч хөрөнгө яамай тийм ээ ??

  • zochin (November 19, 2015 12:58:53 pm )

    зүйтэй энэ эх захаа алдсан луйварчдыг шоронд нь хийгээд тэр мөнгийг нь гаргуулж татварын мөнгийг зохих зүйлд нь зарцуулах Банкны дарга болон санхүүгийнх эрх мэдэл бүхий нөхдүүдийг шоронд нь илгээвэл но нь танигдах байх

  • иргэн (November 19, 2015 2:21:39 pm )

    бондын мөнгийг зам руу оруулдаг нь мөнгө луйвардах нэг арга зам учир бондын зээлийн ихэнх хувь замд орж луйварчидыг тэтгэж байгаа юм наад захын жишээ хандгайтын зуслангийн зам бат үүлийн нэг арга

  • tudev (November 19, 2015 2:40:45 pm )

    er ni bond zeel tuslamjiin mongoor zam hj bhaar nefti bolovsruulah uildver ch yumuu uls orond heregtei bogood ergej ooroo or zeelee toldgo zuil hiih heregtei.zam bariad hezee ter ni ene oriig toloh yum.mongo oldog uildver hiicheed tendeesee olson mongooroo zam barina biz.tdhoi bus zuil gd hayaj bolohgui l dee odoo naaduul chini zugtaj bgaad l bas neg argan olood hudal medeelel ogood usnaas huurai garaad irne.bur neg loitson dandaa luivar bulhai tanil tal harj yum hiideg yalzarsan uls tor.

  • зочин (November 19, 2015 5:03:30 pm )

    Хотын зам гэж там байхад чинь юун хаа байсан Увсын зам бэ 2 тэрбумыг 29 болгож чадсан нь Нөгөөн Баярцогт 20000 хувьсагчаар бодсонтой холбоотой байх Иймэрхүү тэнэг толгой тоо бодоод Монголоо баялагтай нь гадныханд өгөөд дээрээс нь ӨР-нд орчихсон юм да Тэр өрийг нь бид нар хэдэн ч үеэрээ төлөх юм байгаа юм бүү мэд

  • зочин (November 19, 2015 5:05:58 pm )

    хэдэн тэрбумаар идэж байгаа хүмүүсийг баривчилж мөнгийг нь төлүүлж улсыг хохиролгүй болгох ёстой. Шүүх яаж хандахыг ард түмэн харж байна шүү

  • Whatever (November 19, 2015 5:20:12 pm )

    Vher Mongolchuud

  • Bold (November 19, 2015 5:22:05 pm )

    Engeed Xaraal Suuximuu Tsaashd!!!

  • зочи (November 19, 2015 7:52:12 pm )

    Энэ бол ардчилал.Гайхах юу байнаа? 25 жил энэ маягаар цуслуулсан байна.Их луйвардаж хулгайлах тусам том албан тушаал хашиж эрх мэдэлтэй болдог юмшүүдээ энэ ардчилсан нийгэмд.Дотоодын дайснуудыг дахиад сонгоно харжл байгаарай!

  • irgen (November 19, 2015 8:31:59 pm )

    Ene mungu idsen humuusd mungu baigaa shorond hiij baigaad butsaaj avah tuluuleh heregtei

  • Од (November 19, 2015 11:01:57 pm )

    Ардчилсан Намыхныг бүгдийг нь шоронд суулгаж, байцаая ааааа

  • зочин (November 19, 2015 11:16:15 pm )

    яанадаа тэсдэггүй хувалзнууд юмаа өсөхдөө их өлсгөлөн байж дээ тэгдэг юм гэнэлээ эд нарын буруу биш хуучин тогтолцооны гай өршөөл үзүүл их хурал ахиж буцалтгүй тусламж 10000000000 төгрөг өг монгол улс эдэнд хатуу хандаж байж буруугаа хүлээ бил лав өршөөж хувиасаа мянган төгрөг өгнө яадаг юм хандив өрнүүлнэ ядарсан хэдэн цаддаггүй эрхэмүүддээ хандвийн данс офшор данс хулгайч нарын арал банк оф си си бая хэр чадлаараа мөнгөө хий энэ монгол улсын ирээдүй

  • Зочинdes (November 20, 2015 9:04:55 am )

    Энэ Монхбат гадаад очихоороо 6000$ ын буудалд бууж тансаглдаг гар шудэ

  • zochin (November 20, 2015 9:40:34 am )

    ene AN- han bolobson hvchin myytai, arai gej neg zasgiin erh abahaaraa dandaa ard tvmneer togloh ym. hanaj tsadhaa medehgvi, ilvv sain shalgaj zaabal hajiytslaga hvleelgeh heregtei. ingej ard tvmnii munguur toglyylj bolohgvi. tumur zamiin talaar batzayag sain baitsaaj hamsaatniig ni zaabal oloh heregtei shv

  • Anonymous (November 20, 2015 10:00:37 am )

    манай ан сайхан мөнгөн дээр суусан даа дахиад өр тавь бид хэдэн үеээрээ төлнөө

  • зочин (November 20, 2015 11:45:42 am )

    энэ АН биднийг сөхрүүлж байна сонголтоо зөв хийцгээе.Ер нь МАН, МАХН 2 нэгдэх хэрэгтэй . та бүгд ч бас энэнд буруутай шүү

  • зочин (November 20, 2015 11:47:03 am )

    энэ АН дэндэнэ ээ. сонголтоо зөв хийцгээе. МАН МАХН 2 нэгдэх хэрэгтэй. Та бүгд ч энэ д буруутай шүү

  • ЗИ (November 20, 2015 2:00:12 pm )

    АРДЧЛАЛЫНХАН ИНГЭЭД ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДМУЙ

  • mongol hun (November 20, 2015 3:00:34 pm )

    Hugjliin bank shig ajlaa huuliin daguu, zov , il tod, shudarga, olon ulsiin standaartaar yavuuldag gazar manai ulsad hovor bolhoor l gadaadiinhnii hol gar bolson eh ornoosoo urvagchid horsood l booj uheh ni ee.Ulsiin hogjild dorvitoi huvi nemer oruulj bgaa, ene oroo busgai zagt huuli es,eruul uhaan,mongol hunii toloo gesen hoergui setgleer ajillaj bgaa Hugjliin bankniihandaa bayrallaa, zaashid ta buhniig ulam ih buteene gedegt ergelzehgui bna

  • оогий (November 20, 2015 4:43:30 pm )

    АН -йн луйварчидад хэрэг хуучирахгүй улс оронд шударга ёс ирэх цаг удахгүй ээээээээээээээ тэр цагт та нарын очих газар тодорхой шүү дээ гэдгийг л хэлэе

  • оогий (November 20, 2015 4:45:13 pm )

    эд нэрын тавьсан өрийг бид төлөхгүй ээ шударга ёс тогтож өөрснөөр нь төлүүлэх цаг ойрхон байна

antalya rent a car