Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан билээ. Тэд чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдлэх юм байна. Тодруулбал, талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогтод 5 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Харин хойд эх Г.Маралмааг 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Г.Маралмаа нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм. Шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 19, 2015 10:53:45 am )
гичий
-
zochin (November 19, 2015 12:27:55 pm )
ene aluuchdiig bitgii oshoogooroi .jaahan amitniig tegj zovooj bsan ene balir huuheng huuhedtei geh shaltgaanaar orshooj bolohgui..
-
zochin (November 19, 2015 12:29:03 pm )
nuur luuni budag shingeegch tsatsdag .arts arvao holij iduuldeg beleg erhteng ni orolddpog bsan gsn ene gichiig yasan ch orshooj bolohgui shuu
3 Comments