antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 6 comments

Я.Эрхэмбаяр: Би ямар ч ажлыг хийсэн шиг хийж ямагт амжилтаар дуусгадаг

нийтлэсэн Admin

Сурсан мэдсэнээ нутаг орныхоо хөгжил цэцэглэлт, бусдын сайн сайхны төлөө зориулан, ажил хөдөлмөр, мэдлэг чадвар, амжилт бүтээлээрээ манлайлж яваа залуусыг “Шилдэг залуу” буландаа урин оролцуулдаг билээ. Тэгвэл энэ дугаарынхаа зочноор Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дэд дарга, Монгол даатгал компаний салбарын захирал Я.Эрхэмбаярыг урин ярилцлаа. Даатгалын Эрхэмээ хэмээгдэн Алтайчууддаа танигдсан хүндэт зочин маань аймгийн Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн төдийгүй шат дараатайгаар амжилтаа ахиулан өдгөө 80 жилийн түүхтэй даатгалын ууган компаний салбарын захирал гэх хариуцлагатай, нэр төртэй албыг хашиж байгаа билээ. Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм уншигч та бүхэндээ түүний амжилт ололт, ажил хөдөлмөрийнх нь тухай сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө Алтай нутгийн түүчээ болж яваа залуусыг оролцуулдаг “Шилдэг залуус” булангийн маань эрхэм зочноор оролцох урилгыг хүлээж авсанд  талархаж байна. Таныг Ховдын цэнхэр хязгаараас Алтай сайхан нутагт суурьшаад олон жил болж байгаа гэж сонссон. Энэ сайхан түүхээс яриагаа эхэлбэл…?. 

Сайн байцгаана уу. Сайхан намаржиж байна уу. Энэхүү сонингоороо дамжин учран золгож байгаа нийт уншигчиддаа болон Алтайчууддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Мөн сониныхоо эрхэм хүндтэй буландаа урин оролцуулж байгаа танай хамт олонд талархаж байгаа илэрхийлье.

Надад Алтай сайхан нутагтаа ажиллаж, амьдрах азтай хувь тохиосонд сэтгэл дүүрэн явдаг. Тэр ч утгаараа хүргэн хүү хүчтэй гэдгээр үзүүлж өгөхөөр хоёргүй сэтгэлээр зүтгэж байна даа…  /инээв /

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Ажлынхаа гарааг хаанаас эхлэж байв. 80 жилийн түүхтэй даатгалын ууган байгууллага болох “Монгол Даатгал” компанитай хэзээнээс холбогдсон юм бэ?.

            Анх 2001 онд Говь-Алтай аймгийн Улсын тэргүүний 10 жилийн 1-р сургуульд математик-мэдээлэл зүйн багшаар орж, амжилттай сайн ажиллаад, удалгүй дэвшиж Боловсролын газарт мэргэжилтнээр очиж байлаа. Манай сургуулийн ахмад багш нарын заавар зөвлөгөө, дунд үеийнхний үлгэрлэл зэрэг нь залуучууд бидэнд олон зүйлийг сургаж өгсөн дөө. Энэ сургуульд ажиллаж байхдаа Мэдээлэлзүйн багш олимпиадын “Аймгийн аварга багш”-аар 2 удаа шалгарч, улсад аймгаа төлөөлөн амжилттай оролцож, олон арван шавь нар маань ч сургууль, аймаг, улсын олимпиадад амжилт гаргаж байсан нь ажил амьдралын минь зам мөрийг гэрэлтүүлсэн сайхан дурсамжууд болон үлджээ. Ийм л намтар түүхээр баян, өнөр өтгөн хамт олонтой, эрч хүч, энергиэр цалгисан эрдмийн их өргөөнөөс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн болохоор миний зам мөр ямагт шулуун, дардан байдаг юм.

            2003 оноос аймгийн Боловсрол соёлын газарт математик-мэдээлэлзүй, физикийн арга зүйч, статистикчээр ажиллах болсон нь ажлын бас нэгэн шинэ хуудсыг нээж өгсөн юм. Энэ алба, энэ хамт олноос би өөрийгөө удирдахуйн арга ухаанд чамгүй суралцсан гэж боддог.

2004 онд Монгол, Солонгосын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсад туршлага судлах ажлаар явж, хөгжилтэй улсын боловсролын салбарын бодлого үйл ажиллагаатай танилцаж залуу хүний эрч хүч, их үйлс бүтээх ирмүүн хүсэлдээ цучил нэмж байлаа. Боловсролын газарт ажиллах богинохон хугацаандаа хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Японы хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хэрэгжсэн “Хөдөөгийн боловсролд мэдээллийн технологийг ашиглаж сургалтын чанарыг сайжруулах нь” IIREM төслийг анх Говь-Алтай аймагтаа гардан хэрэгжүүүлсэн юм.

Уг төслөөр хөдөө сумдын сургуулиудад орчин үеийн зөөврийн компьютер, дижитал зургийн аппарат, проектор зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглан бодит амьдралд ойртсон, практик сургалтын арга барилыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байлаа.

Мөн төвөөс алслагдсан сумдын сургуулийн багш нар холбооны утасны шугам ашиглан сургалтын арга барил, туршлагаа харилцан и-мэйлээр солилцох боломжийг аймгийнхаа бүх  сумдад анх бий болгож байлаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр аймгийнхаа хөдөөний бүх сумын сургуулиудад 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орчин үеийн мэдээллийн технологийг сургалтанд нэвтрүүлж чадсан хамгийн анхны аймаг болж байсан юм.

Дараагийн нэг томоохон ажил бол Аймгийнхаа математикийн боловсролын суурь үнэлэмжийг шинэ түвшинд гаргах чиглэлээр 11 жилийн хугацаатай 3 үе шаттай хэрэгжих “Математикийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж аймгийн засаг дарга/Жанчивдорж дарга/-ын зөвлөлийн хурлаар батлуулж, жил бүр аймгаас 5 сая төгрөгийн санхүүжилтийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлүүлж байсан.

 Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага, дунд ангийн математикийн хөтөлбөрийн залгамж халааг сайжруулах чиглэлээр сурах бичиг боловсруулахад голлон ажилладаг Боловсролын их сургуулийн доктор н.Баатар, М.Итгэл нарыг аймагтаа урьж бүх сургуулийн бага анги, математикийн багш нарын  Анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, харилцан туршлага судлах, хэлэлцүүлгийг явуулсан нь тухайн үед чухал ач холбогдолтой ажил болж байлаа.

Мөн баруун бүсийн математикийн аварга шалгаруулах олимпиадад  багш, сурагчдаа бэлтгэн оролцуулах ажлыг анх санаачлан эхлүүлж, 2004 онд Увс аймагт, 2005 онд Баян-Өлгий аймагт, 2006 онд аймагтаа уг олимпиадыг зохион байгуулж, амжилттай оролцож байлаа.

Ингэснээр аймгийнхаа математикийн боловсролын түвшинг бүсийн хэмжээнд ямар байгааг үнэлж дүгнэн, цаашид хэрхэн ажиллах талаараа туршлага судалж байлаа.

Ингээд 2005 онд Монгол даатгал компаний Говь-Алтай аймаг дахь салбарын захирлаар ажиллах санал ирснээр санхүүгийн салбарт анх хөл тавьсан юм даа.

Түүнээс хойш Алтай нутгийнхаа даатгалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлээр тасралтгүй 10 гаруй  жил ажилласны үр дүнд ажлаараа овоглогдох амжилтыг олж, 2014 онд санхүүгийн зохицуулах хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр, 2015 онд “Санхүүгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдсандаа баяртай байдаг. 2013 онд монгол даатгал компаний орон нутгийн салбаруудаас “Манлайлагч салбар”-аар шалгарсан нь өмнө гарч байгаагүй түүхэн амжилт байлаа.

Энэхүү шагнал нь хамт олны минь нөр их зүтгэл, харилцагчдийн маань их итгэлийг үнэлсэн үнэлэмж боллоо гэж бид талархан хүлээж авсан.

Манай компаниар сургууль, цэцэрлэгийн бяцхан харилцагчдаас эхлээд ахмад буурлууд хүртэл итгэж үйлчлүүлдэг болсонд бид талархаж явдаг.

Би боловсролын салбараас ажлын гараагаа эхэлсний хувьд одоо ч үргэлж тэдэнтэйгээ хамтран ажилласаар байгаа. Сүүлийн жилүүдэд хамтран ажилладаг аймгийн төвийн 1, 2-р сургуулийн харилцагч хүүхдүүдийнхээ оюуны хөгжлийг дэмжих зорилгоор 1-12 ангийн бүх хичээлийн олимпиадыг зохион байгуулж ивээн тэтгэж ажиллаж байна.

Энэ дашрамд Монгол даатгал компанийг үргэлж сонгож харилцаж ирсэн нийт харилцагчиддаа хандаж та бүхнийг болзошгүй эрсдлээс найдвартай хамгаалж, хурдан шуурхай, соёлтой үйлчилгээгээрээ хангаж ажиллахын төлөө бид ямагт итгэл алдахгүй ажиллах болно гэдгийг илэрхийлэхийн ялдамд ажилд тань өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

– Энэ их ажлыг амжуулж, ажилласан салбар бүртээ амжилт гарган гялалзаж явдаг хүний ар талд мэдээж хүчирхэг, бат бөх гэр бүл байдаг байх даа. Хань ижил, гэр бүлээ уншигчдад танилцуулаач…?.

“Сэтгэлд цог байвал тулганд гал асна” гэдэг сайхан үг байдаг. Бид хоёр оюутан ахуйдаа анх танилцаж, тэр цагаас хойш амьдралын их далай руу сэлж эхэлсэн болохоор живэхгүйн тулд хоёр биенээ ямагт ойлгож, дэмжиж ирсэн. Тэр ч утгаараа нэгнийхээ ажилд тулгамдаж буй асуудал бүрийг хамтын хүчээр шийддэг. Ийм ч учраас ажил амьдрал минь өөдрөг, бүтэмжтэй байдаг юм. Бид итгэл зүтгэлээрээ босгосон энэ амьдралдаа дэндүү хайртай. Гэргий Б.Мянганбаяр маань Улсын тэргүүний лаборатори 1-р сургууьд математик, мэдээлэл зүйн багшаар ажилладаг.

Сонирхуулахад манайх 2001 онд анх Баянхайрхан багийн 8-33 тоот хашаанд өрх өсгөж, сум сунгаж, тулгаа тулж байлаа. Эндээс л бидний амьдралын эхлэл бүхэн өрнөсөн дөө. Ийм ч учраас Баянхайрхан багтаа сэтгэл их ойрхон явдаг юм.

Гэр хорооллын бодит нөхцөл байдлыг сайн мэдэхийн хувьд боломж гарвал олон арван залуу гэр бүлд тулгамддаг асуудлыг шийдвэрлэх юмсан гэж боддог байлаа. Тэр ч утгаараа 2012 онд гэр хороололд дэд бүтцийг бий болгох “ЭКО-АЛТАЙ” төслийг санаачилж, мөрийн хөтөлбөртөө тусгаж эхлүүлж байсан нь Алтай хотын ирээдүйн хөгжлийн нүүр царай болсон томоохон бүтээн байгуулалтын суурь болсонд баяртай явдаг юм. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг сайхан үг биелэлээ олж удахгүй Баянхайрханчууд маань хажуудаа сургууль цэцэрлэгтэй, инженерийн дэд бүтцийг өрх бүр нь ашиглах боломжтой болж байгаад сэтгэл хангалуун байна.

  – Та Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэдийг төлөөлж сум, аймгийн ИТХ-д сонгогдсон хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг давхар хашдаг. Улс төрийг хэзээнээс сонирхож эхлэв. Хэн нэгэн нөлөөлсөн үү?.

            Миний ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим бол санаа нь зөв, сэтгэл нь зөв, үг нь зөв, үйл нь зөв байхад амьдрал тэр чигээрээ сайхан болдог оо л гэж бодож явдаг.

            2003 онд боловсролын салбарт ажиллаж эхэлсэн үеэсээ л өөрийн хариуцсан ажил, үүргийг сайн гүйцэтгэхээсээ гадна нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрийнхөө илүү нөөц бололцоог зориулж ажиллах ёстой юм байна гэж бодож байсан.

Тэр үед улс төр гэхээсээ илүү амьдарч буй эргэн тойрныхоо орчин нөхцөлийг сайн сайхан болгоход би өөрөө, ямар хариуцлага үүрч, ямар дэм болох боломж байна гэдгээ өөрөөсөө асууж байж билээ.

Тэр бодлыг хэрэгжүүлэх тогтолцоо нь улс төрийн систем байсан юм байна лээ.

Тэгээд 2004 оноос МАХН-ын дэргэдэх залуучуудын байгуулага/МАСЗХ/-ын тэргүүлэгчээр орж ажиллаж эхэлсэн дээ.

 Улмаар 2008 онд Есөнбулаг сумын Баянхайрхан багаасаа сумын ИТХ-д нэр дэвшиж Баянхайрханчуудынхаа итгэлийг хүлээх, нэр хүндтэй бөгөөд, хариуцлагатай үүргийг авч байсан.

Ингэж итгэлийг зүтгэлээр хариулах үүргээ цуцалтгүй гүйцэтгэсээр 2012 онд мөн багаасаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна аа.

Энэ их үүрэг, хариуцлагыг удаа дараа ойлгож байгаа тойргийнхон маань надаас илүү ихийг шаардаж байгааг гүнээ ухамсарлаж байгаа.

Иймдээ ч залуу хүний эрч хүчээр ажиллаж итгэлийг алдахгүй сэтгэл дүүрэн амжилтаар уулзах шинэ түүхэн хуудсыг бичихийн тулд өөрийнхөө бүхий л нөөц боломжийг дайчлан ажиллаж байна.

Улс төртэй холбогдсон тэр цагаас хойш 2004 оноос МАСЗХ-ны тэргүүлэгч, 2008 оноос сумын хурлын төлөөлөгч, бүлгийн дарга, аймгийн МАХН-ын хорооны тэргүүлэгч, намын хорооны гишүүн, 2009 оноос МАСЗХ-ны дэд дарга, 2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2015 оноос аймгийн МАН-ын хорооны дэд даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

Та өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох чиглэлээр хэрхэн цаг гаргадаг вэ?.

            Амьдрал бол тэр чигээрээ сургалтын талбар шүү дээ. Дээр нь мэдээж танхимаар сурах онолын мэдлэгт цаг гаргах зайлгүй шаардлага гардаг. Энэ бүхнийгээ ажил болон цаг хугацааныхаа төлөвлөлтөөр л зохицуулж ирсэн дээ. Миний үндсэн мэргэжил маань 2001 онд эзэмшсэн математик мэдээлэл зүйн багш, 2009 онд Ховд-Эрдэм ДС-ийг нягтлан бодогчоор, 2010 онд УБ-Эрдэм ДС-ийг бизнесийн удирдлагын магистр, 2011 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. 2012 оноос тойгрийнхоо иргэдийн өмнө хүлээсэн томоохон хариуцлагаа үүрч байгаа болохоор суралцах цаг төдийлэн гарахгүй л байна. Гэхдээ англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байгаа.

– Хариу бодолгүйгээр чин сэтгэлээсээ бусдад тусална гэдэг том буян. Өнөөгийн нийгэмд бусдад ухаарал хайрлаж, тэдний хүндэтгэлийг хүлээсэн ажил хийж бүтээнэ гэдэг их тэсвэр тэвчээр, сэтгэл зүтгэл шаардсан ажил болсон юм шиг. Энэ дашрамд бусдын урмын үг дагуулсан хийж бүтээсэн зүйлээсээ онцлон дурдвал?

            Би ер нь ямар ч ажлыг том, жижиг гэлгүйгээр адилхан ач холбогдол өгч чин сэтгэлээсээ хийдэг. Үүний үр дүнд хийсэн ажил бүхэн маань амжилт дагуулдаг.  Энэ бүхэндээ урам орж, илүү ихийг бүтээх хүсэл, тэмүүлэл ундардаг даа.

– Нэр хугарахаар яс хугар гэдэг шүү дээ. Нэр төр, алдар гавьяа гэдэг таны бодлоор?

            Өнөө цагт зарим хүмүүс алдар гавьяаны хойноос амь өрсөн гүйдэг болж дээ. Дуудах нэрийг эцэг минь надад хайрласан. Дуурсах алдрыг би өөрөө олно. Алдар гавьяаг ард түмэн дууддаг болохоос хэн нэгний өгдөг шагнал биш.

– Амжилтын үндэс олон зүйлээс эхлэлтэй байдаг. Таныг өдий зэрэгтэй амжилттай явахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

            Би ямар ч ажлыг хийсэн шиг хийж ямагт амжилтаар дуусгадаг. Би өөртөө дэндүү итгэлтэй.  Зорьсон ажлаа заавал хийж гүйцэтгэж байж санаа амардаг хүн дээ.

             Бодол сэтгэлийнхээ гүнд оршин байдаг гэгээлэг сайхан бүхнийхээ нэгээхэн хэсгээс бидэнтэй хуваалцсан танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Ganaa (November 18, 2015 12:16:14 pm )

    Fuck you

  • zochin (November 18, 2015 1:07:07 pm )

    adgiin teneg uuriiguu magtdag gej neeh sain yum bishdee hu daruu bsan ni deerguiyu

  • zochin (November 18, 2015 1:07:41 pm )

    magtlaa geed hech chamaig unelehgui harin esregeer teneg sagsuu hemeen bodno

  • 1244789 (November 18, 2015 1:29:01 pm )

    Хэдэн Төгрөгөөр өөрийгөө ингэж сурталддаг юм бол. Ингээд ирэхээрээ л болохоо байж байгаа юм. Ийм хүмүүсээс хол яв.

  • zochin (November 18, 2015 5:25:12 pm )

    oo ene odoo hudlaa yarihaa boliosoo ene soshil ertonts gedeg chini hudlaa yarih argaui sh dee ooriinhoo toloo l hunii nutagt amidarch bga sh dee

  • Anonymous (November 18, 2015 5:27:03 pm )

    zarim humuusiig shagnana geed yabj bsan chamd heleegui yum uu shagnuulaach

antalya rent a car