antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 18 comments

Хэрвээ гадаад өр нэмэгдсээр байвал газар нутгаа алдах аюул ойрхон байна

нийтлэсэн Admin

d3694cbd86408050cf20baf9da9da6fb

Манай улсын гадаад өр 21 тэрбум ам.доллар хүрээд байна. Хэрвээ гадаад өр нэмэгдсээр байвал газар нутгаа алдах хэмжээний аюулд өртөх боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 182 хувьтай тэнцэж, нэг хүнд оногдох өр зээл 14 сая төгрөгт хүрсэн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцлон хэлсэн юм.

Монгол банкны санхүүжилт, захиалгаар Гадаад өрийн дарамт эдийн засагт учирч болох эрсдэлүүд бодлогын зөвлөмж нэртэй судалгааг хийжээ. Уг судалгаагаар манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших гадаад өрийг судалсан байна.

Манай улсын гадаад өр 21 тэрбум ам.доллар хүрээд байна

Өрийн өсөлт нь эдийн засгийн өсөгддөг боловч тодорхой хязгаар давсан тохиолдолд эдийн засагтаа эргээд дарамт болдог. Сүүлийн үед гаднын орнуудад гадаад өрийн хямрал үүсэх болсон. Энэ эрсдэл ч манай улсад үүсэх боломж бүрдээд байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад өрийн хэмжээ өссөн бөгөөд Төвбанкны гадаад өр нэлээн их хувийг эзэлж байгаа гэнэ. Төвбанк бол санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үүднээс гаднын зээл тусламжуудыг нэлээд авсан түүгээрээ арилжааны банкуудад хөрөнгө байршуулах замаар санхүүжилтийг нэмэгдүүлсэн байгаа. Төвбанкнаас илүүтэйгээр Хөгжлийн банкнаас гаргасан бондуудын эргэн төлөлт 2017, 2018, 2022, 2023 онд төсөвт нэлээн дарамт учруулах ажээ. Одоо бол төсвийн орлогын 6-7 хувийг өрийн төлбөрт төлж байгаа бол эдгээр онуудад 20-25 хувийг төлөхөөр байгаа юм. Дээрээс нь гадаад өрүүдийн эргэн төлөлт нь вальютаар хийгдэнэ. Тухайн үед ханш хэд байхаас төсөвт ирэх дарамт ч мөн нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн орлого зардлаасаа хэтэрч чадахгүй байгаа энэ үед нэмээд өрийн төлбөрт илүү их төлбөр төлөх нь төсөвт эрсдэл учруулдаг.

бондуудын эргэн төлөлт 2017, 2018, 2022, 2023 онд төсөвт нэлээн дарамт учруулах ажээ.

Манай улсын өрийн талаарх мэдээлэл албан ёсоор байдаггүй гэдгийг эдийн засагчид хэлж байсан юм. Грек, Аргентин зэрэг орнууд өрийн хямралд орсон үедээ гадаадаас өр авчихдаг ч эдийн засаг нь хүссэн хэмжээнд нь өсөхгүй тохиолдол дахиад зээл авдаг байна. Монгол Улс 2017, 2018 онд өрөө төлж чадахгүй бол дахин зээл, өр авбал одоогийн байгаагаас илүү их өндөр хүү төлөхийг гаднын байгууллагууд шаардах юм. Гаднын зарим улсууд өрөө төлж чадахгүй бол ямар нэг хөрөнгөө эзэмшүүлэх болдог. Жишээлбэл, Тажкистан улс газрын тосныхоо баялагыг БНХАУ-д 30 жил ашиглуулж гадаад өрөө төлөхөөр болсон байдаг. Манай улс ч гэсэн өрөө төлөхгүй удаад байвал газрын баялагаа тодорхой хугацаанд цаашлаад газар нутгаа өрөндөө өгөх боломж бүрдээд байна.

Иймээс одооноос бүсээ чангалах замаар нэмж өр зээл авалгүй гадаад өрөө төлөх нь газар нутгаа алдахаас сэргийлж чадах юм. Ялангуяа бондын санхүүжилтийн янз бүрийн нийгмийн салбарт биш эдийн засагт нэмэр болох салбарт оруулах нь зүйтэй юм.

Гаднын зарим улсууд өрөө төлж чадахгүй бол ямар нэг хөрөнгөө эзэмшүүлэх болдог.

Т.Буянаа

Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Vher Mongolchuud (November 18, 2015 11:53:51 am )

    Xarsaar bgaad aldan bizdee oor yaadin.

  • Bold (November 18, 2015 12:04:55 pm )

    Bosox tsag in ali xediid bolson bga shvv.

  • Б.Хас (November 18, 2015 1:57:25 pm )

    Төрөөс төрсөн, гэнэт баяжсан хүмүүсээр өр төлбөрийг гаргуулах хэрэгтэй. Та бидний амьдрал зогссон газартаа зоогдсон шалтгаан нь төрийн буруу бодлого бөгөөд түүнийг хэрэгжүүлсэн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.

  • Anonymous (November 18, 2015 2:37:14 pm )

    Amia bodson p##da

  • зочин (November 18, 2015 2:50:02 pm )

    Хамгийн гол нь хорин нэгэн тэрбум долларын өр тавьж авсан мөнгөний хэд нь ард түмэнд ирэв хэд нь алдартай танил луйварчдад очив гэдэгт л асуудал байна ичих ч үгүй тэд монголчуудыг тансаглаж байна үрэлгэн байна гээд байгаамдаа нөгөө ард түмэн нь жилдээ хэдэн удаа баяраар өндөг хиам идэө тансагладаг луйварчид нь арабын шейн ч атаархмаар баярхдаг монголд амьдрёл дандүү шудрага бусбайнаа тээ

    • Хөгжил (November 18, 2015 7:59:03 pm )

      Унаж яваа морио ойр ойрхон солиод байвал ийм болдог юм. Одоо энэ унаж байгаа морио л эвийн олоод хэдэн жил унаж байж л нэг юманд хүрэх байх гэж бодох юм даа

      • Зочин (November 19, 2015 9:54:59 am )

        Энэ АРДЧИЛАЛ гэдэг нэрийн дор нуугдсан еерсдийгее ардчилагчид гэж нэрлээд байгаа хийгээд тэдэнтэй тэмцээд байгаа дур узуулсэн серег хучнийхэн гэгдэх луйварчдаар МОНГОЛ улсын бух ерийн телуулэх нь зев! Ард тумэн тэр хэдэн тэрбум долларыг чинь авч ирээгуй! Ямар НАМ байнуу? САЙД ДАРГА байнуу хамаагуй тэрбум тэрбумаар нь зээлж ирж тансаглан урэн таран хийсихээд Монголын ард тумний ер гэж нэрлэн еерсдее хэргээс мултрах гэсэн зорилготой хулгайчуудыг бугдийг нь шоронд нь хийж байгаад урсэн идсэн тэрбумуудыг нь телуул!!! Ялангуяа С.ЭРДЭНЭ, С.БАТУУЛ,фортуна БАТБАЯР болоод тесвийг захиран зарцуулах эрх бухий албан тушаалтнуудыг бугдийг нь!!!

  • Anonymous (November 18, 2015 2:59:20 pm )

    МӨНГӨ ХААШАА Ч АЛГА БОЛОХГҮЙ МОНГОЛД ОРЖ ИРСЭН БОЛ БАЙХ Л ЕСТОЙ ИХЭНХИИГ НЬ ХУВЬДАА ЗАВШСАН БАЙХ ТЭГЭХЭЭР ГАЗАРАА ӨГСӨНӨӨС ИДСЭН УЛСУУД НЬ САЙН ДУРААРАА БУЦААЖ ӨГӨХ ЭСВЭЛ ЗАВШСАН ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИИГ НЬ ХУРААХ 2 ЗАМ Л БНА ДАА ҮҮНИЙГ ХИИХ УЛС ТӨРИЙН НАМ БНА УУ

  • mongol hun (November 18, 2015 4:41:27 pm )

    ireh songoliar zasgaa tseverlej avah heregtei. ulig bolson dohoinii uls turchid hoolond guideg nohoitoi adil bolj uls oron zamarch duuslaa edniig songood 4 jiliig ni huleeh hoorond harh met ideed duusgah gedeg boljee.

  • ЗОЧИН. (November 18, 2015 5:41:32 pm )

    Аль хэдийнээ 23 тэр бум болчоод байна шуудээ.Энэ увайгуй торийн улсуудыг яаралтай зайлуулахгуй бол хогжих тухай ярихч хэрэгуй. Торийн удирдалыг ундсээр нь зайлуулаагуй тохиолдолд чмар оорчлолт болж чадахгуй.

  • hongor (November 18, 2015 8:01:58 pm )

    toroor togloj ,toroos bayajsan ulsuud ene oriig toloh heregtei . arai denduu yumaa. zugeer orgui baisan ulsiig eronhhilegchteigee niileed orond hiichihlee. ted l toloh heregtei

  • Anonymous (November 18, 2015 9:13:43 pm )

    Энэ асар өр тавьж Монголыг хүнд байдалд оруулсан, өөрсдөө идсэн Ардчилсан намын Удирдлагууд ,Хараад сууж байгаа Ерөнхийлөгч Элбэгдорж ,Засгийн газрынхан нараар төлүүлэх ёстой.

  • buya (November 19, 2015 8:31:31 am )

    Hereb or nemeqdseer qazar nutaqaa oqoh hemjeend hurbel zandaahuuqiin enhkbold terquutei heden luibarchdin horonqiiq huraahad talni qarah bhshuu or nemeqdlee qej helehed ineej bqaa hundee ard tumen temtseh hereqtei bnashuu

  • ӨР (November 19, 2015 10:38:59 am )

    ЗЭЭЛЭЭР АВСАН МӨНГИЙГ МОНГОЛД ЗАЙЛШГҮЙ БАЙГУУЛАХ ЭРГЭЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХ ҮЙЛДВЭРЛЭЛД ЗАРЦУУЛВАЛ ӨР БИШ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛНО МОНГОЛ УЛС ХӨГЖИХИЙН ТУЛД ӨР ТАВЬЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙШДЭЭ ШИЛНИЙ ҮЙЛДВЭР, БҮХ ДЭЛХИЙГЭЭР ХОРИГЛОСОН ХӨӨСӨНЦӨРИЙН ОРОНД ПЕРЛИТИЙН ҮЙЛДВЭР ВОЛЬФРАМЫН ҮЙЛДВЭР ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨМРИЙН ҮЙЛДВЭР МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭР ЖИМСНИЙ ҮЙЛДВЭР СҮҮНИЙ ҮЙЛДВЭР УСНЫ ҮЙЛДВЭР ГЭЭД МАШ ОЛОН ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ БАЙДАГ МАШ ИХ МӨНГӨ ЗЭЭЛЭЭД ЭДГЭЭР ҮЙЛДВЭРИЙГ ОГТ БАЙГУУЛСАНГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ МЭДЛЭГГҮЙ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ГЭСЭН НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААР ТӨР ЗАСАГ НЬ ДҮҮРЧ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ДААА ХАЛАГ ХАЛАГ ӨРНӨӨС ГАЗАРАА ӨГНӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ

  • Anonymous (November 19, 2015 11:59:47 am )

    Энэ сүх далайж тасдаж авч байгаа хүнийг таньлаа. Элбэгдорж л байна. Тэр шаахай өмсчихөж. Их баяртай байгаа бололтой

  • НЭК (November 19, 2015 5:07:38 pm )

    Өрөө төлж чадахгүй бол газрыг нь булааж авдаг явдал энэ зуунд хаа ч болоогүй. Таджикийн газрыг Хятад авсан гэдэг нь шал худлаа. Луйварчид үргэлж Хятадаар айлгадаг. Таджик Хятад хоёр маргаантай газрынхаа зууны нэг хувийг л харилцан шийдсэн гэж олон улсын хэвлэлд бичсэн байна лээ. Үнэн юмыг үнэнээр нь бичих хэрэгтэй, гуйвуулах хэрэггүй.

  • НЭК (November 19, 2015 5:18:31 pm )

    Элбэгдоржийг сонгож чадсан Монголчууд бид азтай шүү. Өөр нөхөр болсон бол Монгол яаж дампуурах байсан болоо, Бурхан минь . Одоогийн бэрхшээл Элбэгдоржоос болоогүй юм. МАН, АН -ын аль алиных нь алдаа байлаа.

  • Anonymous (November 19, 2015 7:38:13 pm )

    дампуурсан монгол

antalya rent a car