antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 3 comments

Шуурхай: Б.Батзаяаг цагдан хорих эсэхийг дахин хэлэлцэж байна

нийтлэсэн Admin

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг энэ сарын 16-нд батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Улмаар Б.Батзаяаг гадуур батлан даалтад шалгаж байсан юм. Тэгвэл уг шийдвэрийг прокурор нь эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн байна.

Эсэргүүцлээ өчигдөр тус дүүргийн шүүхэд хүргүүлсэнээр яг одоо Б.Батзаяаг батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж байна. Б.Батзаяаг өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон. Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан юм.

Энэхүү хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бүтэн жил орчим хөөцөлдөн байж баримт сэлт цуглуулсны үр дүнд баривчилсан гэдэг. Харин Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм. Тэднийг хайх хүсэлтийг манай улсын Интерполын товчооноос гаргаснаар хайж эхэлсэн байна.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Bold (November 18, 2015 12:06:53 pm )

    Butsagaad xorioochee gemtei hvn gaduur yawah yosgvi

  • Khuyagaa (November 18, 2015 12:13:48 pm )

    Eoron yaagaad butsagaad gargaj bgn be Nogoo Xoern oldoxgui Bol yaaxin Naadaxaa bas Aldaad yawuulchaxin muu ATG ?????

  • Fuck 76 (November 18, 2015 12:15:16 pm )

    550 say Dollar bag Mongo bishvvdee Naad Xulgaich aa Shorondn xataa

antalya rent a car