antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2015 Comments are off

Торгомсог арьсны нууц . . .

нийтлэсэн Admin

arismosБүсгүй та шил толь болсон цэвэрхэн арьстай болохыг хүсч байна уу? Нүхжилт, суларч унжсан арьс, нөсөө толбоноос салах аргыг зааж өгье.

– Цэвэр ус (нэг стакан)

– Дүрдэг ногоон цай 1 ширхэг

– Витамин 4-5 ширхэг

– Шүдний чигчлүүр

– Дөрвөлжин мөс хөлдөөгч

Ингээд л болоо. За тэгэхээр юунаас эхлэх вэ? Цэвэр усаа жоохон халаана. Гэхдээ буцлам халуун биш бүлээн цай шиг болтол нь. Тэгээд ногоон цайгаа дүрж дээрээс нь шүдний чигчлүүрээр витамин e-гээ цоолж шахаад хутгах хэрэгтэй.

Ингээд мөс хөлдөөгчдөө цайгаа хийгээд хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийнэ. Эхний удаа тас хөлдтөл нь хүлээх хэрэггүй хагас цагийн дараа ч юмуу шалгаж байгаад зайрмагтаад ирэхээр нь шүдний чигчлүүрийг дөрвөлжин мөснүүд дээрээ зоож тогтоогоод буцаагаад хөлдөөнө.

Энэ нь хөлдүү мөс гартаа барьж хайрагдахаас сэргийлж бариул ч гэх үү иш болох учиртай юм л даа. Ингээд хэдэн цагийн дараа мөс маань бэлэн болно. Нэг стакан ус лав 14-15 жижиг мөс болчдог юм. Та өглөө юмуу оройд нүүрээ угаасны дараа энэ ногоон цайны мөсөөрөө хэдэн минут арчаад нүүрэндээ дараа нь өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бараагаа түрхээрэй. Өдрөөс өдөрт таны арьс чангарч байгаа нь мэдэгдэж өнгө орж цайх болно.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car