Дорнод аймгийн Баянтүмэн сум хатуу хучилттай авто замаар холбох ажил дуусч, энэ сарын 13-нд хүлээлгэн өгчээ.
2015 оны Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр 750 метр хатуу хучилттай зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Авто агро” ХХК шалгаран гүйцэтгэсэн байна.
Баянтүмэн сум руу зам тавих энэхүү төсөл нь нийт 3.8 км урт хатуу хучилттай автозам бөгөөд сумын төв хэсэгт 1 км орчим явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, морь барианы газарт автомашины зогсоол талбай баригдахаар зураг төсвийг боловсруулсан аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.