antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2015 6 comments

Францын онгоцууд Сирийг хайр найргүй бөмбөгдөж байна

нийтлэсэн Admin

kobani_82fa6a32-64ef-11e5-8cb9-54f816cd178dПарис хотод цуврал халдлага болж олон хүний амь эрсэдсэн билээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар онц байдал зарлаж, газар болон агаарын хилээ хаагаад байгаа. Исламын улс бүлэглэл халдлагыг зохион байгуулсан нь тодорхой болмогц Франсуа Олланд мэдэгдэл хийж алан хядагчдын эсрэг өршөөлгүй тэмцэж, амиа алдагсдынхаа өшөөг авах болно гэдгийг зарласан.

Ингээд Францын засгийн газар шуурхай хуралдаж улмаар Сири дэх Исламын улс бүлэглэлийн байрлалуудад өнөө өглөөнөөс агаарын цохилт өгч эхэлжээ.

Газрын дундад тэнгис дэх тус улсын цэргийн баазаас 10 гаруй байлдааны онгоц хөөрч Сирийн Ракка хотын ойролцоо 20 гаруй удаа агаарын цохилт хийсэн байна. Агаарын цохилтын хүч хэмжээлшгүй их байсныг бүс нутаг дахь ажиглагчид мэдээлсэн гэнэ.

151115162917-raqqa-syria-airstrikes-nick-paton-walsh-burnett-00003801-large-169

Тиймээс Францын цэргийнхэн хор хөнөөл харьцангуй өндөр бөмбөгүүд, цэгчилсэн цохилт өгдөг орчин үеийн тийрэлтэт пуужин ашиглаж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Нэг үгээр хэлбэл Францын зэвсэгт хүчин Ракка хотын ойролцоох газар нутгийг хайр найргүй бөмбөгдөж эхэллээ хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ бүс нутагт алан хядагчдын удирдлагын төв, сургалтын хуарангууд байрладаг нь тагнуулын мэдээллээр тодорхой болсон хэмээн Францын тал үзэж байгаа гэнэ.

politik.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 16, 2015 7:04:44 pm )

    аймаар юм бэ? дайн болоод байгаа юм бишүү

  • Anonymous (November 16, 2015 7:05:22 pm )

    базарваань минь муу юм холуур өнгөрөөсэй дөө

  • Anonymous (November 16, 2015 10:16:58 pm )

    Banga emee ebropig musalmanud ugui xine gej zognoson.odoo exelj bnda.muslamanud oshoo abagch muxai ulsud odoo daxiad terrorist ajilgaa xij medne

  • уншигч (November 16, 2015 11:58:34 pm )

    АЙХТАР СУРХИЙ ЕРОНХИЙЛОГЧ НАР АРД ИРГЭДИЙНХЭЭ ОШООГ ИНГЭЖ АВДАГ ЮМ БАЙНА. МАНАЙХ ЯАДАГ БИЛЭЭ ЭСРЭГЭЭРЭЭ….

  • baza (November 17, 2015 4:03:10 am )

    fecabookeer frantsiin dalbaag nuur huudas bolgod bsan nohduud har end odoo gem zemgui heden myangan hun uhej bga odoo tegeed Siriin dalbaag nuur huudsan deeree taviach ta nar chadahgui sh de Dagan bayasagch daldagnasan yumnud

  • Anonymous (November 17, 2015 8:44:39 am )

    Erhem baza ta yund buhimdana ve ? Hen ni haanahiin tugaa nuur huudas bolgoh ni huvi hunii asuudal chinii husseneer l daldagnaad bhgui l bh daa

antalya rent a car