Би парламентын ангийнхантайгаа адилгүй эгэл жирийн иргэдтэй л адил орлоготой хүн. УИХ-ын гишүүний цалингаараа аж төрдөг хэмээн өгүүлэгч УИХ-ын гишүүн Х.Тэмүжин сонгуульд нэр дэвших эрх авахын тулд намдаа тушаах мөнгөнийхөө эрэлд хатжээ.
Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр цагаар лекц уншдаг оюутнудаасаа л хандив авсан бөгөөд одоогоор түүнд 25 сая төгрөг л цугларсан аж. Ямартай л эхнэр нь нэр нүүрээ барж байж талыг нь л олж байгаа юм чинь бүтэхгүй. Миний хань сонгуульд нэр дэвшихээ больчих.
Тэгээд ч УИХ-ын гишүүд баяждаг гэсэн чи л лав баяжсангүй харин ч өрөнд орох нь хэмээн гуйж байхав. Харин эрхэм гишүүн ямар ч байсан нэр дэвшинэ, мөнгө олно. Энэ сараас эхлээд УИХ-ын гишүүний цалингаа ч хураана хэмээн амыг тагласан сурагтай байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.