Монгол Улсын Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа
ИЛ ЗАХИДАЛ
Тэхийн эвэр тэнгэрт, тэмээний сүүл газарт хүрэв үү гэлтэй
Таны томилсон шүүгч тоон дотор үсэг цохиж л явна.
ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр шүүгчийн бүрэн эрх эхэлнэ.
ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 2 ДУГААР ШҮҮХ (шинэ нэрээр Баянгол, Хануул, Сонгинохайрхан дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүх) -ийн 2014.12.10-ны өдрийн МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС гаргасан 6089 дугаар ШИЙДВЭРТ:
“Нэхэмжлэгч …. 2014 оны 04-10 саруудын татвар ногдох орлогоо 6000,0 төгрөгөөр тодорхойлж, татварт 600,0 төгрөг төлснийг үндэслэж нэхэмжлэлийн дүнг тодорхойлсон гэж тайлбарлаж байх боловч …ИОАТ тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 , 5.3, ХАОАТ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар… нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв”
Даргалагч шүүгч В.Жавхлан.
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 10 ДУГААР ШҮҮХ (шинэ нэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх)-ийн 2015.06.12-ны өдрийн 755 дугаар МАГАДЛАЛД:
Түүнчлэн шүүх шийдвэр гаргахдаа ”… ИОАТ тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 , 5.3 , ХАОАТ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “ гэж Монгол Улсад хүчин төгөлдөр болж мөрдөөгүй буюу байхгүй хуулиар дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй. гэж
Даргалагч шүүгч Ж.Отгонтунгалаг, шүүгчид Ч.Оюунцэцэг, Н.Батзориг.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ-ийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. гэж
Тэгвэл В.Жавхлан шүүгч Монгол Улсаас хараат бус байж, гагцхүү Монгол Улсын хуулинд үл захирагдсан гэхээр байна.
Мөн хуулийн 20 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Улсын Их Хурал хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.гэжээ.
Шүүгч В.Жавхлан Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдэлтэй нь эн зэрэгцэж тэрбээр ИОАТ болон ХАОАТ гэх татварын тухай багц хууль гаргаж хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгалсан байна.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, …. шударга шүүхээр шүүлгэх… эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ. гэж.
Эндээс дүгнэвэл нэхэмжлэгч холбогдох татвараа шударгаар төлж, шүүхэд гомдол гаргаж бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлээ шударга шүүхээр шүүлгэх эрхээ баталгаатай эдэлж чадаагүй гэхээр байна.
Эрхэм Ерөнхийлөгч өө ! … Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал ,… хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж ард түмэндээ батлан, Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн, Таны томилсон В.Жавхлан шүүгч албан тушаалдаа үлдэх үү? ямар хариуцлага хүлээх вэ? гэж энэхүү ИЛ ЗАХИДАЛ –аар асуусанд хүлцэл өчиж, хариу хүлэе.
Хүндэтгэсэн: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Байдолда. 2015.11.16.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Чинбаа (November 16, 2015 12:03:00 am )
Үнэн зүйлийг гаргаж тавьжээ. Ийм зүг чиг юугаа ч мэдэхгүй шүүгч нар их олон болсон байна. Хуулиар нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр авдаг арга хэмжээг хуулиас давж өөрийн санаачлагаар захирамжаар авчихаад захирамжид нь гаргасан гомдол \ бас захирамждаа гомдол гаргах эрхгүй гээд бас хууль зөрччихсөн байгаа шүү\-ыг хэлэлцүүлэлгүй өөрөө дахин захирамж гаргаж тэр захирамжаа зөв гэчихсэн шүүгч Ц Оюунбилэг гэж хүн байна. Бас ийм захирамж байж болохгүй илт үндэслэлгүй гэж шидлээ гэж мэргэжлийн зөвөлгөө өгсөн намайг Цагдаад гомдол гарган өгч Захиргааны арга хэмжээ авч байгаа юм даа. Ажлаа мэдэхгүй дээр нь бас худалч ийм л шүүгч байх юм Гайхаж байна аа. 20 жил өмгөөлөл хийхдээ ийм чадваргүй шүүгч ёстой харсангүй. Ийм хүнээр хувь заяагаа шийдүүлдэг хүмүүс ч азгүй. Ийм хүмүүс томилдог Ерөнхийлөгч бүр азгүй.Тэр бол Баянгол Хан уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ц. Оюун билэг. Би удахгүй энэ шүүгчийн тэр захирамжуудыг Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Мэргэжлийн хороонд явуулна.
-
Anonymous (November 16, 2015 12:49:51 am )
Элбэгээ чи шудрага байлдаа ударгаатай юм аа
-
зочин (November 16, 2015 9:00:29 am )
Шүүгчид гэж өндөр цалинд дулдуйдаж ажлаа мэдэхгүй нөхдүүд л байна шүү дээ. Инээдтэй юм. Ийм байдлаар хуулийг хэрэглэвэл ч мэдэхгүй
3 Comments