Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой энэ сарын 12-ны өдөр тохиосон.
Эл өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл “Чингис хаан” одонгийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. ”Чингис хаан“ одонг 2014 оноос Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар болсон.
2. Өмнө нь Чингисийн одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр олгодог байжээ.
3. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталсанаар энэхүү одонг олгож эхэлжээ.
4. Одон нь тус бүр 2 мм-ийн зузаантай З давхар байна. Одонгийн нийт диаметр 100 мм аж.
5. Одонгийн зүүлт нь алтадсан эвэр угалзан гинжин чимэглэлээр холбогдсон цагаан туг болон бадам цэцгээр хүрээлүүлсэн хөх өнгийн пааландсан суурь бүхий алтан соёмбоос бүрдэнэ. Цагаан тугнууд нь эвэр угалзан хүрээтэй байна. Туг, бадам цэцгийг цагаан алтаар, соёмбыг алтаар хийнэ. Одон, зүүлтийн хэсэгт нийт есөн цагаан туг дүрслэгдэнэ.
6. ”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлалтай.
7. Мөн Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн энэхүү шагналын эзэн болох боломжтой.
8. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ шагналыг эзэн болж байв.
9. Ерөнхийлөгч Н.Багабандийн сvvлчийн зарлиг нь “Чингис хаан” одон хvртээх тухай бөгөөд зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай байлаа. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хvртэж буй онцгой тохиол таарч байв.
10. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав Чингисийн одонгоор шагнагдав.
11. Түүний монголын орчин vеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бvтээснийг ийнхvv өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хvртээжээ.
12. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн мөн шагналыг эзэн болов. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв.
13. 2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржод Чингисийн одон гардуулав. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Чингис хааны одон хүртээжээ.
14. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хааны одон”-оор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна.
15. 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тус шагналын эзэн болов. Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.
16. 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном Чингис хааны одонгоор шагнагдав. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнахаар болжээ.
17. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайд уг одонг гардуулсан юм. Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм.
18. 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёод Чингисийн одон гардуулав. Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн нэрт яруу найрагч юм.
19. Дараагийн Чингис хааны одонг Л.Түдэв гуайд өгөх ёстой гэсэн саналууд цахим ертөнцөөр явж байна.
20. “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 10 хоногийн өмнө олон нийтэд зарлана хэмээн хуульд заажээ.
21. “Чингис хаан” одон, дагалдах батламж, урамшууллыг гардуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулна.
22. Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
23. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
24. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.
Б.Энхжин
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Sergelen (November 15, 2015 12:41:01 pm )
Эрхэм Ерөнхий сайд асан ( 6 сар хийсэн) Ш.Гунгаадоржийн талаар ард түмэн их буруу ойлголттой явдаг, бодит амьдрал дээр энэ хүн бол:
-их бялдууч, өөрт хэрэгтэй хүнтэй л харьцдаг, өөрөөр хэлбэл хариу ашиг хардаг зантай;
-2дахь эхнэр нь болох Ц.Амгалан нь мөнгө, эд хөрөнгийн асар их шуналтай, мэдрэл муутай, атаач хэл амтай;
-ноён нуруугуй, яаж ч араар чинь ярьж мэднэ, сайхан чихэн дээр цэцэг ургуулна;
-унжсан бүдүүн гэдэс шигээ эд хөрөнгөө хүүхдээсээ ихэд харамладаг, хүнд алдчих вий гэж шаналдаг;
-эрдэнийн эрх хүзүүндээ зүүсэн амьд хүүр шиг;
-Хан-Уул дүүргийн нотариатыг ашиглаж 2013 онд эрүүгийн холөогдох хууль зөрчиж баригдсан;
-одоогийн эхнэр Ц.Амгалангийн хамт зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаг, гэр бүлийн булай байдлаа ихэд нуудаг;
-анхны эхнэрийн нэг хүү нь ааваасаа тусламж авч чадаагүйн улмаас амиа бүрэлгэж бурхан болсон түүхтэй;
-асар хуурамч ууртай зан гаргагч, хүүхдүүдээ дарамтлагч этгээд. -
зочин (November 15, 2015 5:51:39 pm )
Гунгаадорж бол бэрд болчихсон хүн шүү дээ.Яана даа халуун тамд шатна биз
-
zochin (November 15, 2015 11:01:33 pm )
mongol toriin tulhtai zutgelten Gungaadorj guai mon shudee.mash uhaalag hunii zoblong oilgodog shudarga hin shuudee.ger buliin hin mon sain hindee.deerh hunii bichsen zuil bol oorihnil bodol niz.
-
zochin (November 15, 2015 11:03:28 pm )
Gunguudorj guai bol sain hin shuudee.mongol toriin shudaga zutgelten boloi.
-
Iveel (November 16, 2015 1:45:32 am )
Yunii toriin zutgelten be, torson xuuxdee ch ezeg shig xandaj chadadgui eldveer duuddag ovgon. Medleg muu, ataarxuu
-
Iveel (November 16, 2015 1:46:25 am )
Shudarga gevel nar baruunaas garax buzde
6 Comments