ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2015.11.15, Ням гараг
Билгийн тооллын: Шинийн 4
Наран ургах шингэх: 08.19-17.33
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд ерэг сайн.
Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгох, мал адгуус муулах үйл хийгээд тоолох, хатуу үйл, согтууг номхотгоход сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу.
Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Холбоотой мэдээ
Comments are closed.