antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2015 Comments are off

ГХЯ: Францад болсон халдлагад монгол иргэд өртөөгvй

нийтлэсэн Admin

gadaad hergiin yamӨнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотноо алан хядах цуврал ажиллагаа боллоо. Тодруулбал Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 150 орчим хүн амь насаа алдаад байна. Парис хотод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНФУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандсан сэрэмжлүүлгийг өөрийн цахим хуудас болон фэйсбүүкээр дамжуулан гаргасан. Одоогийн байдлаар террорист халдлагад монгол иргэн өртөөгүй гэж мэдээлэв.

Тус улсад 4500 орчим монгол иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа байдаг аж. Албан бус мэдээгээр тэдний 2000 орчим нь Парис хотод оршин суудаг гэнэ. Террорист халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг байна. Азаар тэднээс хэн нэгэн халдлагад өртөөгүй болохыг БНФУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас ГХЯ-нд мэдээлжээ.

БНФУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас монгол иргэдтэйгээ холбогдож нөхцөл байдлыг тодруулан ажиллаж байгаа. Энэ тухай мэдээллийг цаг тухайд нь хэвлэлийнхэнд мэдээлнэ гэж Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд хэллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car