Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа баривчлагдаад 10 гаруй хонож байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан байна.
“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ. Хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа аж. “Чингис” бондны хөрөнгөнөөс 200 гаруй сая долларыг төмөр замын ажилд зарцуулаад байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
loip (November 13, 2015 8:49:31 pm )
herge huleegeed odoo gaduur baicaagdaad l bolloo shuuh shiidne biz
-
Fuck 86 (November 14, 2015 3:02:12 am )
Pizdaag shorondn Xataawal taaran
-
даам (November 14, 2015 1:00:41 pm )
улс төрчдийн цаг хожих ээлжит шоу биз дээ
-
bantan (November 14, 2015 1:39:27 pm )
Баривчиллаа гээд нэг их сүржигнээд байсан яасан? Батлан даалт нь эд нарын хувьд бараг суллагдчихлаа гэсэн үг.Хэрэг хийсэн ч бай үгүй ч бай ингэдэг жамтай гэж.
4 Comments