antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2015 Comments are off

“Севол” хөлгийн ахмад Ли Жун Сокийн ялыг хэвээр үлдээлээ

нийтлэсэн Admin

sewolahmadСолонгосын Инчоноос Чежү арал руу 475 хүн ачиж явсан усан онгоц өнгөрсөн оны дөрөв дүгээр сарын 16-ны өдөр осолдож живсэн харамсалтай үйл явдал гарч дэлхий дахин цочролд оруулаад байсан. Энэхүү олон хүний амь насыг авч одсон харамсалтай хэрэг явдалд тус онгоцны ахмад болон багийн 15 гишүүнийг буруутгаад байгаа. Тэгвэл өчигдөр “Севол” усан онгоцонд олон хүн амь үрэгдсэнд холбоотой буруутан хөлгийн ахмад Ли Жун Сокийн давж заалдах шатны шүүх хурал Дээд шүүхэд болжээ. Шүүхээс өөрийн амийг аврахын тулд хамгийн түрүүнд хөлгийг орхиж олон зорчигчдын амийг хохироосон ахмадад өмнөх шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ. Түүнд онцгой аюултай үед зорчигчдын амь насыг аврах ажиллагааг боломжит бүх аргаар авах шаардлагатай гэсэн журмыг зөрчин, осол гарсан даруй хамгийн түрүүнд амь аврагдсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн ял оноосон юм.

“Севол” хөлөг онгоцны ослоор амиа алдсан 295 иргэний цогцсыг олсон боловч есөн  хүн өнөөг хүртэл сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Тус онгоцонд осолдсон хүмүүсийн дийлэнх нь ахлах ангийн сурагчид байсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

sewol jivj


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car