Монгол Улсын хөгжлийн банкны мөнгөн орлого зарлагын гүйлгээг судалж үзлээ. Мэдээж зөвхөн таван саяас дээш үнийн дүнтэй
Юуны өмнө Хөгжлийн банк хотын төвийн өндөр зэрэглэлтэй “Макс тауэр” дахь оффисынхоо түрээст 64-65 сая төгрөгийн үнэ төлж байгааг дараах жагсаалтаас харж болно. Жилийн 12 сард үржүүлж тооцвол түрээсийн төлбөрт 800 сая орчим төгрөгийг зарцуулж байна. Лав сүүлийн гурван жил энд байрласныг тооцвол нийтдээ хоёр тэрбумыг давах нь.
Төсвийн байгууллагууд ажилчдаа өндөр үнэтэй, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэх болсон “моод” Хөгжлийн банкыг тойрсонгүй. Эднийх “Гранд мед” эмнэлэгт 117 хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэх гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 22 сая төгрөг шилжүүлжээ. Бондын хөрөнгө улсын төсөвт тооцогддоггүй болохоор төсвийн хөрөнгө гэж хэлэхгүй ч улсын нэрээр олсон зээлийн хөрөнгийн үрэлгэн зарцуулалт ийм байна. Цаашид гадаад томилолт, тансаг тавилгаар үрэлгэн зарцуулалт үргэлжлэхийг жагсаалтад түүвэрлэн орууллаа. Бусад тансаглалыг тоочоод ч баршгүй.
Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардал төсвөөс гардаг уу, эсвэл бондын мөнгөнөөс үү? Аль нь ч байсан үрэлгэн зарцуулж байна. Хэрвээ бондын мөнгөнөөс гардаг бол бүр ноцтой. Яагаад гэвэл аливаа зардалд бас хүү бодогдоно гэсэн үг. Тэгвэл түрээсэнд төлсөн тэр хоёр тэрбум төгрөг гэхэд зээлийн эх үүсвэр болж, хэн нэгний бизнесийг дэмжиж, улмаар өсч арвижаад эргэн төлөгдөхөө өнгөрсөн төдийгүй хэдэн жилийн дараа Монгол Улс хүүтэй нь эргүүлж төлөх ёстой билээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 13, 2015 12:33:06 pm )
Байх л зардлууд бна оо
-
Anonymous (November 15, 2015 3:31:38 pm )
Шаагаад бай. Арай ч үрэлгэн байнаа.
-
-
Зочин (November 13, 2015 2:34:51 pm )
Байх л зардлууд байна оо гэж ирээд л бичсэн байх юм?! За яахав, байх зардал байж болно!Телберийг нь хэний карманаас хэн телж байгаа нь л АСУУДАЛ биздээ???!!!
-
зочин (November 13, 2015 2:50:55 pm )
Түрээс энэ тэрд төлсөн мөнгийг харахад аргагүй л төрийн мөнгө байна даа
-
зочин (November 13, 2015 3:09:34 pm )
мөнгө угаасан зүйл байж магадгүй л харагдаж байна, хянах хэрэгтэй, олон түмний татварын мөнгийг сайн хянах нь зөв
-
hongor (November 13, 2015 3:37:15 pm )
uuniig sain shalgaa. ooroor ni toluul. avsan ulsuudiig ni ch shalga. boon boon saya bish, buur terbum terbumaar yarigdaj bichigdsen asuudluud bn sh tee. arai ch dee. mongoliig ingej dampuuruulah gj dee. hogiin novsh ve . turees ni hurtel terbumaar bn sh te
-
zoshin (November 13, 2015 8:16:24 pm )
Hyanaltgui zartsuulsa ni haragdaj l bain daa medeej zerliin mungunees tulsun baigaa shdee
-
Зочин (November 14, 2015 10:56:34 am )
МАНАЙ ЯМААНУУД ЦӨӨДӨЖ БАЙНА УУ?
Манай Улсын Их Хурал 76 гишүүнтэй байгаа нь 39473 хүнд нэг гишүүн ноогдож байгаа гэсэн үг юм.
Тэгвэл ОХУ-ын Төрийн дум 450 гишүүнтэй ба 146,267,288 хүн амтай энэ улсын 325,038 хүн тутамд нэг гишүүн оногдоно. Төрийн думын гишүүн бүрт манайхтай адил 39,473 гишүүн ноогдох ёстой гэвэл 3705 гишүүнтэй байх ёстой юм байна. -
зочин (November 14, 2015 4:32:15 pm )
наадуул чинь гадаадад сурахаар гэр бүлээрээ явна бид нар төлнө хэцүүл болох байх даваад гарна
-
Zochin (November 14, 2015 5:25:16 pm )
Muusain yumnuud heden tiish n taraagaad zevuun yum be? Oorsdiigoo bas emnelegt uzuuleheer yasan ihongo shiljuulee ve! Ter tureesiin tolbor gej er n bidend heregtei yumand yu ch zartsuulaagui bna shuudee!!!! Bidnii huuhduuded diileshgui or uldeesen shunaltanguudiig haraal idegeeee
-
Anonymous (November 14, 2015 6:03:27 pm )
Идэж идэж аваад дараа нь хувьчилсан нэртэй тараагаад тэр гэх тэмдэггүй болгоод идсэнээ нууж далдлаад дуусгана даа.
-
kkkkk (November 14, 2015 6:23:02 pm )
Сард 64 сая төлсөнөөс 6 сарынхаа төлбөрөөр аятайхан оффис худалдаад авчихгүй дээ. Мөнгө завшсан байж мэдэхээр л төлбөрүүд бна. Хуулийн зөвлөлгөө яасан ч үнэтэй авдагийн. Монгол чадвартай хуульч байдаггүй юмуу? АНУ, Англид төгссөн хүүхдүүд байгаа л байлгүй. Гадныхныг шүтэхээ болимоор юм.
-
zochinmanai (November 14, 2015 7:50:33 pm )
Zardaluudug todorhoi bichilgui
baahan gereenii dugaar tavihym bol tailan gej taviad ch
yadag ymbe. ysyg caitalshalga.
-
Зочин (November 15, 2015 10:55:40 am )
Энэ байгууллагын тайланг харж байхад бүрхэг зүйл их байна нэг жилд 1 тэрбум 500саяаас дээш зарлага гарсан байна үүнийг компаний дотоод асуудал гэж үзэхэд эцэст нь иймэрхүү үрэлгэн байдлаар хандвал дампууралд хүрвэл хэн хариуцлагыг нь үүрэх вэ? буруу үйл ажиллагааны үр дүнд үүссэн өр хохирол ард түмний нуруун дээр л бууна. Олон түмэн минь үүнийг сайн хяналт тавьж байх хэрэгтэй шүү. Ард түмний нуруу хотойдоггүй хугардаггүй юм биш шүү дээ.
-
Иргэн (November 15, 2015 2:13:26 pm )
Хэрвээ хувийн компани байсан бол өөрийнхөө мөнгийг хэмнээд ийм зардал гаргахгүй дээ!
15 Comments