antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2015 2 comments

Лалын улс ОХУ-аас өшөө авна

нийтлэсэн Admin

Лалын улс бүлгээс ОХУ-д заналхийлсэн, дайралт хийсэн дүрс бичлэг гаргасан тухай мониторингийн бүлгээс пүрэв гарагт мэдээллээ.

Тус материалыг ОХУ-ын тусгай албаныхан шалган судалж байгаа гэж Кремлиэс мэдэгдсэн юм.

Аль Хаяат мэдээллийн төвийн мэдээлснээр бол Лалын улс бүлгийн гадаад хэл дээрх хэвлэл мэдээллийн хэлтсээс Орос хэлээр “удахгүй, тун удахгүй, цус  далай мэт асгарах болно” хэмээн хашгирцгааж байгаа дайчдын дүрс бичлэгийг гаргасан байна.

Үүнээс өмнө Лалын улс бүлэг АНУ болон ОХУ-аас Сирид явуулж буй ажиллагааны улмаас өшөө авна гэж сүрдүүлж байсан юм.

Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг тус орнууд агаарын ажиллагаа явуулдаг билээ.

Өрнөдийнхний тагнуулын байгууллагын үзэж буйгаар хатуу чиг баримталсан Сунни бүлэг Синайн хойгт осолдсон А321 онгоцны осолд буруутай бөгөөд онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан байх магадлалтай гэв.

Синайн хойгт Египтийн аюулгүйн хүчнийхэнтэй байлдаж буй Лалын улс бүлгийн дайчид Оросын онгоцыг сүйрүүлсэн гэдгээ осол болсны дараагаар мэдэгдсэн байдаг юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • earth (November 13, 2015 12:08:56 pm )

    gazriin horstei n tegtsil! hunii iluudel hog shaarnuudiig ustgald oruul!

  • Зочин (November 13, 2015 2:28:42 pm )

    Лалын орнуудтай маш болгоомжтой харилцахгуй бол жинхэнэ, хунд гарууд чинь тэнд л байдаг юмшуудээ. ОУ-ын хэмжээнд явагдаж буй янз бурийн арга хэмжээнд оролцохдоо ч цаг ямагт бодож байхгуй бол манайх шиг хэн дуртай хог шаарнууд хэзээ дуртай цагтаа орж ирээд л янхан хуухнуудэд ДОХ шаачихаад гараад явчихдаг ийм хил хязгаартай, тийм харуул хамгаалалттай улс орон манайхаас еер дэлхийд байхгуй л боловуу!!!?

antalya rent a car