М.ХҮСЛЭН
АНУ-ын Конгресс тус улсын батлан хамгаалахын төсвийг дэмжиж баталсан байна. Төсвийн төсөлд Украинд 50 сая ам.долларын өртөг бүхий цэргийн тусламж үзүүлэх тухай тусгажээ. Түүнчлэн уг төсвийн төсөлд Цагаан ордон хэрэв Москвагийн зүгээс зэвсэглэлээр хөөцөлдөх тухай хэлэлцээрийг зөрчвөл хариу арга хэмжээ авах тухай заалтыг ч оруулсан байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөөлөгчид батлан хамгаалахын төсвийн төслийг Цагаан ордны тэргүүн баталж магадгүй гэж мэдээлэв.
АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама өмнөх төсвийн төсөлд хориг тавьсан. Куба дахь Гуантанамогийн цэргийн баазад хоригдож буй ялтнуудыг АНУ-ын шорон руу шилжүүлэхийг хориглосон заалт орсноор өмнөх төсвийн төсөлд Цагаан ордны тэргүүн хориг тавьсан аж.
Батлан хамгаалахын төсвийн төсөлд Украин улсад салан тусгаарлагчидтай тэмцэхэд зориулж 300 сая ам.доллар тусгажээ. Түүнчлэн 50 сая ам.долларын өртөгтэй зэвсэг нийлүүлэх юм байна. Үүнд хуягт эсэргүүцэгч цогцолбор, гранатомёт, миномет болон автомат буу, байлдааны сум зэрэг багтжээ. АНУ-ын засаг захиргаа өмнө нь Украинд зэр зэвсэг нийлүүлэх тухай асуудлыг дэмжихгүй байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.