antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2015 5 comments

Төсвөө баталж чадахгүй байгаа УИХ-ыг тараасан ч яах вэ

нийтлэсэн Admin

УИХ өчигдөр тун хангалтгүй ажиллаа. Уг нь чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Гэвч харамсалтай нь тэд ажлаа хийж чадсангүй.

Уг нь ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд батлан гаргасан байх ёстой. Гэтэл өнөөдөр өглөө чуулган хуралдаан 09.00 цагаас эхлэх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10.20 цагт арай гэж 52.6 хувийн ирц бүрдэж чуулган хуралдаж эхэлсэн.

 

Эхэлсэн даруйдаа хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудыг ярихгүйгээр цаг хугацаа хэмнэж хоёр дахь хэлэлцүүлгийг шуурхай хийхээр оролдсон нь олны анхаарлыг ихэд та юм. Үүнийг нь МАН-ын бүлэг эсэргүүцэж завсарлага авахыг хүссэн. Завсарлага өгөх эсэхийг кнопоор шийдэх гэсэн боловч бас л ирц хүрэхгүй байсан тул УИХ-ын дарга арга буюу өөрийн эрх мэдлээ ашиглаж нэг цагийн завсарлага өгснөөр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарласан.

Ингээд өнөөдөр төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг өглөө хийх байсан ч чадсангүй. УИХ хамгийн чухал нь ажил болох ирэх оны төсвөө ч баталж чадахгүй нөхцөл байдал хүрлээ. Ирэх оны төсвийг батлана гэдэг бол ирэх жил Монгол Улс хэдий хэр орлого олох, юунд яаж зарцуулахаа нэг бүрчлэн ярьж шийднэ гэсэн үг. Айл гэрээр яривал ирэх онд өмсөх хувцас, идэх хоол, унтах орон байртай байх эсэхээ л ярьж байгаа хэрэг. Гэсэн атал улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн Грекийн араас орох уу, үгүй юу гэдгээ шийдэх чухал цаг үед эрх баригчид төсвөө ч баталж чадахгүй сууна.

Төсөв ярих үед сайд бүр, гишүүн бүр гар бие оролцож, ажилдаа хариуцлагатай хандах үүрэгтэй. Гэтэл санал хураах ч боломжгүй ирцтэйгээр чуулган хуралдаж байгаа нь зөв үү. Ийм байдалтай байгаа УИХ-ыг чадамжгүй гэж үзээд огцруулах уу. Төсвийн нөхцөл байдал хүндэрлээ гэж ярьж төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь ажил амьдралгүй болгочихсон хэрнээ өөрийсдийн тансаглал, цалин хөлсөө багасгахыг тас эсэргүүцэж байгаа нь шударга явдал мөн үү. Маргааш Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хэрэв иймэрхүү байдалтайгаар хуралдаж төсвөө батлавал алдаа оноо багатай сайн төсөв болж чадахгүй л байлтай.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн хуулийг нь Засгийн газрын гишүүн нь “муу төсөв, татаж ав” гэж байгаа тохиолдлыг анх удаа л харж байна.

Г.Лхагва /ZALUU.COM/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Irgen (November 12, 2015 7:14:50 pm )

    Ene ih hurliin gishuud nertei tejeevruud chuulgandaanch burdej irdgui nuhuduudiig engej tejeej baih shaardlaga baihguide duguil tarval ta nart shudraga gesen dugnelt tavie

  • zochin (November 13, 2015 8:30:28 am )

    UIH taraad hereggui ee zasgiin gazae ogtsroh heregtei

  • zochin (November 13, 2015 8:38:58 am )

    ene zasgiin gazar yu hiij bn aa tom bietei altanhuyg ged bsan yg unendee altanhuygaasai shal uur dampuurliin gol ihk uurhai bn sh dee ali munguteid saidiin suudal ugcguud nuguu hed ni tuhain salbaraa ireed samarch uuriinhuu shahaanii humuuseerei duurgeh ged ehneesei abilgaltai tentseh gazar ashig sonirholiin zourchiltei ged haiu medegdel irseer btal said ni toohgui zutguulseer l bn daa jishee zam teevriin saidig helj bolno ene said ulairan dairch bn tumur zam irgenii nisehiin salbaruudaar samarch duuslaa said uuruu nadad 6han sar bn ene hugatsaand samarchaad yvlaa ali shahah bolomjtoi gazar yu bn ter bolgond uuriinhuu huniig tavij amjmaar gej dald sanaagaa heljiin shu dee gansuh said chin ahij bi songuulid ursulduhgui gedgee helsen ged l suujiin daa

  • zochinmanai (November 15, 2015 1:45:54 pm )

    Ene hedees ulsyn ediin zasgiig
    avrahyg goridoh ni
    uhsen emgenees ungas
    goridohtoi adil

  • БОЛИОСОЙ (November 16, 2015 5:05:08 am )

    ЭНЭ ХЭД Ч ДҮҮРЧ. ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ ТЭДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕ НЬ АЛЬ ХЭДИЙН ХАЛААГ НЬ АВАХААР СОНГУУЛИЙН ШОУ ХИЙГЭЭД ЗАЛУУЧУУДЫН ТАРХИ УГААГААД ЭХЭЛСЭН БАЙГАА. ХҮМҮҮСЭЭ БОЛГООМЖИЛ, 2016 ОНЫ СОНГУУЛИАР Л ХИЧЭЭЖ ҮСЭЭРЭЙ БУРУУ ХҮНЭЭ СОНГОВДОО…

antalya rent a car