antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2015 21 comments

Нэг тэрбум долларын зээл: Шархадсан дээр нь шууд гүйцээчихье гэсэн сэтгэхүй юу?

нийтлэсэн Admin

Өрөнд баригдлаа, дампуурлаа, сүйрлээ гэж дээр доргүй ярьсаар атлаа дахин их хэмжээний зээл, бүр нэг тэрбум ам.долларын зээл Хятадаас авхаар болж байгааг юу гэж ойлгох вэ? Монголын эдийн засгийг шархтай байна гэж үзвэл шархадсан дээр нь шууд гүйцээчихье гэсэн сэтгэхүй юу?  Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг шиг, тийм ээ.  Гэвч алж аварна гэж байдаггүй шиг эдийн засгийг амийг нь тасалж зовлонгоос ангижруулна гэж байхгүй. Нөгөө талаас долоон голтой амьтан гэдэг шиг Монголыг “гүйцээх”  оролдлого шархыг улам сэдрээхээс голыг нь тасалж чадахгүй.  Өөрөөр хэлбэл, эрх баригчдын явуулж буй нэмж өр тавих бодлого, үйлдэл нь шархадсан Монголын эдийн засгийн шархыг улам сэдрээж өвтгөхөөс өөр нөлөө, үйлчилгээ үзүүлэхгүй.

Уг нь Монголын Засгийн газарт өрийн дарамтаас сэрэмжлүүлсэн өрийн босго гэж бий харамсалтай нь энэ босго өнөөдөр ач холбогдлоо алдаад байна. Яагаад гэвэл:

1. Өрийн дүнг гаргахдаа өрийн ангиллын стандарт журмыг зөрчин Засгийн газрын өрд орох ёстой эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын зээлийг хасч тооцсон. Эрх баригчид төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ) дахь өрийн тухай заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү өрийг бага харагдуулах хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ заалтын дагуу тухайлбал “Эрдэнэс Таван толгой”-н /ЭТТ/ “Чалко”-д төлөх 350 сая ам.долларын өрийн үлдэгдэл, Оюутолгойн /ОТ/ 250 сая ам.долларын өрийн үлдэгдэл (Засгийн газраас Оюутолгойн толгой компани Рио Тинтод төлөх өр) гээд төрийн өмчит бусад компанийн өр, зээл нь Засгийн газрын өрийн дүнгээс хасагдсан байна. Угаасаа эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбаруудад л манай Засгийн газрын өрийн ихэнх хувь нь ногддог тул энэхүү хуулийн зохицуулалт нь өрийн хэмжээ, босгыг тогтооход ямар үүрэгтэй байсан гэдэг нь харагдаж буй юм.

2. Өрийг өнөөгийн үнэ цэнээр (ӨҮЦ) тооцож гаргаж буй бөгөөд ингэхдээ хэрэглэдэг дискаунт реит-ийг зохих хэмжээнээс өндөрөөр тогтоож байгаа нь Засгийн газрын өрийг бодит байдлаас бага харагдуулж байгаа юм. Тухайлбал, олон улсын санхүүгийн байгууллагуудын мөрддөг стандартаар 15 жилээс бага хугацаатай зээлд 3.11 хувь “discount rate” хэрэглэх учиртай. Гэтэл Сангийн яамнаас гаргасан өрийн тооцооллоос харахад олон улсад мөрдөгдөж буй стандартаас өндөр дискаунт реит хэрэглэдэг нь ажиглагддаг. Өрөнд дүн шинжилгээ, харьцуулалт хийхэд заавал ганц ӨҮЦ-ээр тооцох шаардлагагүй гэж хэлж болно. Нэрлэсэн үнийн дүнд суурилсан дүн шинжилгээ, эрсдлийн удирдлагыг давхар хийгээд явж болно. Энэ нь өрийн талаар бодит ойлголтыг авахад дөхөм болно.

Тэгвэл бодит байдлаас ихээхэн бага харагдуулж байгаа өрийн тооцооллоор манай Засгийн газрын өр ямар хэмжээнд байна вэ? Энэхүү стандарт бус аргачлалын улмаас манай Засгийн газрын өр хэрхэн зүй бусаар нэмэгдэж байна вэ?

Албан статистикаас үзвэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын Засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн үнээр 13,928.8 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр (ӨҮЦ) 11,086.6 тэрбум буюу ДНБ-ий 47 хувьтай тэнцэж буй аж. Энэ нь ТТБТХ-д заасан 2015 оны өрийн босго болох 58.3 хувьд хүрэхэд даруй 11.3 хувиар дутаж буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт 2015 ондоо багтаж хүлээгдэж буй ДНБ-ний гүйцэтгэл болох 23,567.8 тэрбумын 11.3 хувьтай тэнцэх буюу ӨҮЦ-ээр тооцсоноор 2,663.1 тэрбум төгрөгийн нэмэлт өр тавих эрх зүйн орон зай байна гэсэн үг.  Нэрлэсэн үнийн дүнгээр бодвол нэмж зээл авах орон зай улам тэлнэ гэсэн үг. Ямар дискаунт реит хэрэглэж буйгаас хамаарч нэмж зээл авах орон зайг ихэсгэж мөн багасгаж болно. Ямартай ч энэ Засгийн газар 2015 ондоо багтаж $1.3-$1.4 тэрбум ам.долларын зээл нэмж авах эрх зүйн орон зайг бүрдүүлсэн, түүнийгээ ашиглахаар улайрч байгаа аж. Энэ их мөнгийг бас ахиад л хятадуудаас авна гэж байгаа.

Засгийн газар зөвхөн зээл авхын төлөө оршин тогтнодог гэж үү?

Манай Засгийн газар, эрх баригчид засаг барина, төр барина гэдэг гадаадаас зээл авах, өр тавих л гэж ойлгодог бололтой, үүнийгээ харин сайн хийцгээх юм. Бүр эртнээс хуульдаа өөрчлөлт оруулаад араа жин тан болгоод. Яг үүн шигээ эдийн засгаа, улс орноо  удирддаг бол сайн сан. Харамсалтай нь үгүй. Нэгэнт л авах болсон юм чинь авна л биз дээ гэж хэлэх нэгэн байна. Харин би энэ Засгийн газарт, эрх мэдэлтнүүдэд энэ $1 тэрбум ам.долларын зээлийг заавал авах шаардлага байхгүй, тиймээс битгий ав, эх орон, ард түмнийхээ ирээдүйг бод гэж хэлмээр байна. Энэ зээлийг авах шаардлагагүй гэж үзэх хэдэн үндэслэл байна:

1. Дараа дараачийн засаглал болоод дараа жилдээ ажиллах орон зай үлдээх шаардлагатай байна. Учир нь 2017 оны эхний улирлаас эхлээд бид их өрийн үндсэн төлбөрүүдийг хийж эхлэх бөгөөд үүнд биднээс хамгийн багадаа төсвийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хөрөнгө шаардагдаж байгаа.

2. Засгийн газрын өрийн босгыг эрх зүйн үүднээс бус харин бодит байдал дээр хархад сэрэмжлүүлсэн түвшингээс аль хэдийнэ давсан байгаа бөгөөд нэмж өр тавих нь Монгол Улсын их өрийн дарамтнаас гарах цаг хугацааг улам хойшлуулах, магадгүй эргэн сэхэх боломжийг хаах магадлалтай байна.

3. Монгол Улсыг өрийн дарамтад оруулсан, (сүүлийн 3.5 жилд Монгол Улсын нийт гадаад өр 2.2 дахин буюу $9.6 тэрбумаас $21.7 тэрбум болгон өссөн) засаглана гэдэг нь зээл авах, өр тавих гэж ойлгодог ядмаг сэтгэхгүйтэй тэр л хүмүүс дахин зээл авна хэмээн улайрч байгаа нь зээлийн бодлогыг зөвтгөх итгэл төрүүлэхгүй байгаа төдийгүй, өмнөх шигээ авсан зээл нь үр дүн муутайгаар зарцуулагдаж хариуцах эзэнгүй үрэн таран болж эцэст нь ард түмний нуруун дээр ачаа болж ирэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Хэрээс хэтэрсэн өрийн дарамтад орсон Монголын эдийн засгийг харахад өнөөдөр гүн гэхдээ аминд хараахан хүрээгүй шарх авсан хотны банхар лугаа байна. Тиймээ, манайхан эдийн засгаа Бар, Чоно лугаа зүйрлэх дуртай. Гэвч бид ямар ч бар, ямар ч чоно биш зүгээр л хотны банхар.  Зарим хүн Монголын эдийн засгийг хоньтой зүйрлэдэг, тун оновчтой зүйрлэл. Харин би хонь биш, ядаж нэг араатан, банхар байгаасай л гэж хүсдэг юм. Гэтэл гэрийн эзэн нь хотоо манадаг банхараа хайрлан хамгаалж асарч сувилахын оронд шархыг нь улам хөндөж бүр гүйцээх гээд байна уу даа л гэмээр. Тийм муухай эзэн байх гэж дээ. Угаасаа шархтай банхараа орхичихоод, эсвэл нэг мөсөн дуусгачихаад хотондоо үлдэхгүй нүүх гээд байгаа юм уу, ямар санаатай юм бол энэ эзэн? Гэвч гэр бүлийн бусад гишүүд, үр хүүхдүүд энэ санааг нь ойлгохгүй байна, түүний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монголын эдийн засаг сэхэх, сэргэх  ёстой, харин нэмж өр тавих нь өөрийн хотыг манадаг шархадсан банхараа нэг мөсөн зүйл дуусгахаар улайрч буйтай адил юм.  Гэвч саруул ухаант төрийн түшээд маань өр нэмэгдүүлэхийн уршигт үр дагаврыг ахин нэг тунгаан болгоож ирээ­дүйгээ бодсон шийдвэр гаргана гэж найдаж байна.

 Эдийн засагч Х.БАТСУУРЬ

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • zochin (November 12, 2015 1:11:47 pm )

    АН 2016 оны сонгууль хүртэл амь торгоох санаа нь гаднаас зээл авах, түүнийгээ идэх ,харин дараа нь сонгуульд ялагдаад үлдсэн $ аа аваад бөөнөөрөө АНУ явах.

    • Anonymous (November 13, 2015 1:17:53 pm )

      unen

    • Anonymous (November 13, 2015 4:29:56 pm )

      ХЭН ХАМГИЙН ИХИЙГ ХУРДАН ИДЭЖ СУРАХ вэ гэдэг дамжаанд бүртгэж байна манай шилдэг төгсөгчид 76 мангуу ямаа МАНАН + Ца хиа овогт +… ажлын байранд найдвартай зуучилна

  • ӨР (November 12, 2015 3:03:06 pm )

    ЕР НЬ УРАГШАА ЯВАЯ ХӨГЖЕ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ӨРНӨӨС ЕР НЬ АЙГААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ МОНГОЛ УЛС УРЬД НЬ 1 ЖИЛДЭЭ 4 МЛРД АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ҮСРЭНГҮЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН ШҮҮ ӨДӨӨГИЙН БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНД ДЭД БҮТЭЦ ХӨДӨӨ АЖ АХУЙ ОРОН СУУЦ АЖ ҮЙЛДВЭР ГЭЭД БҮГД Л БАЙХГҮЙ БАЙЖ БАЙГААД ЭНЭ ЗЭЭЛЭЭР ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН. ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ЗӨВ ТОДОРХОЙЛОН ЗЭЭЛЭЭ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДВАЛ ЮУ БҮТЭЭЖ ЧАДДАГИЙГ МОНГОЛЫН МААНЬ ЗЗЭЛ АВДАГ ТҮҮХ БЭЛХЭН ХАРУУЛЖ БАЙНА ДАА. САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙ НЬ ЗЭЭЛИЙГ ЯАЖ ҮРЭН ТАРАН ХИЙЖ ХУЛГАЙН ЗАМААР ОРЖ БАЙГААД АРД БИД ГАЙХШРАХ ЮМ ДАА

  • АЙГААД ХЭРЭГГҮЙ (November 12, 2015 3:03:52 pm )

    ЕР НЬ УРАГШАА ЯВАЯ ХӨГЖЕ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ӨРНӨӨС ЕР НЬ АЙГААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ МОНГОЛ УЛС УРЬД НЬ 1 ЖИЛДЭЭ 4 МЛРД АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ҮСРЭНГҮЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН ШҮҮ ӨДӨӨГИЙН БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНД ДЭД БҮТЭЦ ХӨДӨӨ АЖ АХУЙ ОРОН СУУЦ АЖ ҮЙЛДВЭР ГЭЭД БҮГД Л БАЙХГҮЙ БАЙЖ БАЙГААД ЭНЭ ЗЭЭЛЭЭР ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН. ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ЗӨВ ТОДОРХОЙЛОН ЗЭЭЛЭЭ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДВАЛ ЮУ БҮТЭЭЖ ЧАДДАГИЙГ МОНГОЛЫН МААНЬ ЗЗЭЛ АВДАГ ТҮҮХ БЭЛХЭН ХАРУУЛЖ БАЙНА ДАА. САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙ НЬ ЗЭЭЛИЙГ ЯАЖ ҮРЭН ТАРАН ХИЙЖ ХУЛГАЙН ЗАМААР ОРЖ БАЙГААД АРД БИД ГАЙХШРАХ ЮМ ДАА

  • Anonymous (November 12, 2015 5:46:08 pm )

    Ярих хмйх хоер нь Байнга зерж байх юм даа

  • G (November 12, 2015 5:56:41 pm )

    Man-iinhan shig idej uuggaagui buteen baigguulalt hiihed zeelees aih hereggui

  • uuuuu (November 12, 2015 8:39:13 pm )

    MAN-iin SU.BATBOLD yag ELBEGDORJ shig ajilaa uguhiinhuu urd jild CHINA-aas zeel avch bj bilee. ter zeel MONGOL ULS-iig ih ch tarchlaasan da. odoo ELBEGDORJ yavahaasaa umnu negmusun CHINA-tai negtgechihvee huurhii. doroi nomhon ard tumen harsaar baigaal HYATADAD DAGAAR ORJ BAINA DA.

  • Anonymous (November 12, 2015 10:15:08 pm )

    Зээл аваад, түүгээрээ Японуудаар замаа, Оросуудаар усан цахилгаан станцаа бариулах хэрэгтэй. Хужаануудаар хэзээ ч бариулж болохгүй.

    • Anonymous (November 13, 2015 4:31:19 pm )

      ОРОС ЯПОН гэж байхад чинь наад хэд чинь аль хэдийнэ хуваагаад гударчихна

  • зочин (November 12, 2015 11:40:53 pm )

    Цагаа тулхад ийм хөнгөлттэй зээл тэр болгон олдоод байна гэж байх уу . Монголыг аль болох хөгжүүлэхгүй боож хааж , нөгөө л хоцрогдсон бүдүүлэг хэвээр нь байлгах сонирхолтой гадныхны явуулга юмуу Аль эсвэл сонгуулиас өмнө эдийн засгийн хүндрэлээс гарчих боловуу гэж айсан МАН- нханы явуулга уу ингэж худалаа хүмүүсийн тархи угаахаа болиосой.

    • setge (November 13, 2015 1:46:05 am )

      zeeliig avch bolnoo. AN songuuldaa hereglene harj l baigaaraa.

  • АН бол луйварчдын бөөгнөрөл (November 13, 2015 8:36:12 am )

    наадуул чинь АНУ-д сурах сургалтын төлбөрөө зээлж байгаа юм, тэрийг нь татвараас төлнө

  • зочин (November 13, 2015 9:08:20 am )

    Баахан өрөнд оруулаад зээлсэн мөнгөө кармаалаад АНУ руу явцгаана шүү наадуул чинь. АН аа гэж ард түмнээр үнэхээр тоглох юмаа. Би нам бус хүн л дээ.Гуравхан сая хүнийг ингэж туйлдуулах гэж, гуч, дөчин сая хүн амтай газар нутаг бага үсрэнгүй хөгжилтэй улс орон зөндөө байх юм. Дээр суугчид өөрсдөө идэх сонирхолтой байх юм.

  • зочин (November 13, 2015 9:42:36 am )

    АН-ын гол зорилго бол энэ улсыг унагааж өрөнд оруулах явдал юм шиг байгаа юм, зээл авч нэг юм хийх нэрийн доор өөрсдөө идэж уух, сонгуулийн мөнгөө бэлдэх зорилготой, энэ намыг дахиж хэзээ ч сонгож болохгүй,

  • irgen (November 13, 2015 10:10:58 am )

    SONGUULI BOLOH GEED BAINA , MUNGU TSAVCHIH HEREGTEI BAINA ,

  • жирийн иргэн (November 13, 2015 11:20:57 am )

    Бурхан минь одоогийн байдлаар манай улсын нэг иргэнд 14,0 сая төгрөгний өр оногдож байна гэсэн биздээ. Тийм учраас энэ өрийг тавьж яагаадч болмооргүй санагдаж байна.Харин тэрбумтангуудаасаа мөнгө босгож болдоггүй юмуу. энэ тэрбумтангуудын эхэнх нь луйвараар л мөнгөжсөн шүү дээ.Үнэн санаасаа ухаан зарж хөлс,хүч хөдөлмөрөө зарж байж хөрөнжсөн бумтангууд ховор шүү дээ. Аваад, ашиглаад, идээд, уугаад, цацаад болсон баймаар буцааж улсдаа өгөх хэрэгтэй.Ийм учраас хөрөнгийн хэмжээтэй нь уялдуулж бүх ард түмнээсээ татаас ав.Айлаас ирэхээр авдраа ух гэдэг үг байдагдаа.

  • Anonymous (November 13, 2015 4:19:14 pm )

    АН гэж дампуурсан газар нэг байнаа. татан буулгавал таарна.

  • no toi mongol (November 14, 2015 8:43:14 pm )

    зйа баиз идээд баагаад баидаг хэрэгээ

  • zochinmanai (November 15, 2015 11:39:35 am )

    Idej uuj baigaad ch bolson
    Egiin golyn usan C. S. yg ajild
    oruulchihval bolj l baina

  • Зочин (November 15, 2015 12:27:58 pm )

    өр зээлгүй улс орон гэж энэ дэлхий дээр байхгүй. гол нь авсан зээлээ зөв зохистой зарцуулдаг байх хэрэгтэй. одоогийн засаг бол ямар ч чадамжгүй байна. зээлээ эргээд мөнгө босгох зүйлд зарцуулах хэрэгтэй. эдэнд даанч тийм сэтгэл байхгүй л дээ.ард иргэдээ хоногийнхоо хоолноос өөр зүйл бодуулахгүй байхыг л хүсэж байгаа.гараад харна бухимдсан ууласан хүмүүс. өөрөөр яах ч билээ амьдрал нь болж өгөхгүй байгаа юм чинь. банкний барьцаанд амьдарч байгаа юм чинь. Ард түмэннь банкны өрөөндөө дарлуулж өөр юм бодох сөхөөгүй байхад нь лиценз нэрээр газар шороогоо харийханд зарсан өөдгүй луйварчидтай хатуу хариуцлага тооцох цаг нь болсон.

antalya rent a car