Улс орны эдийн засаг хүнд байна хэмээн улсын төсөв батлахдаа ихээхэн таналт хийж, татвар нэмсэн. Хоногийн хоолоо арай ядан залгуулж буй ард түмнийхээ халаасыг тэмтрэн байж ирэх оныхоо төсвийг бүрдүүлж байгаа ч төрийн албаныхны тансаглал хэрээс хэтрэв. Аудитын ерөнхий газар шинэ тавилга худалдан авахад 49 сая 880 мянган төгрөг зарцуулсан бол аудиторуудын орон сууцны урьдчилгаанд буцалтгүй тусламж хэлбэрээр 180 сая төгрөг олгосон байх юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэхэд Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулан шагнажээ.
Тахарын ерөнхий газрынхан “Чингис хаан” цогцолборт очиж гурав хоног саатахдаа таван сая төгрөгийг хоолондоо зориулсан бол Хүүхдийн төлөө үндэсний газар “Эх орон-36” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоо хоногийн хугацаанд 84 сая төгрөг зарлагадсан байна.
“Эрдэнэс Оюутолгой” ХК нэг тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан бол “Эрдэнэс Тавантолгой” компани мөн хуулийн зөвлөх хөлслөхөд 5.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Албан өрөөгөө хаадын зураг зуруулан чимэглэж, орд музей мэт болгосон Засаг дарга ч тодроод байна.
Иргэдийн төлсөн татварын мөнгөөр учир утгагүй тансагладаг байдлыг цэгцэлж чадахгүй энэ төр татвар нэмэх тухай ярихаасаа уг нь ичих ёстой баймаар. Эхлээд төрийн тансаглалаа зогсоож, тавыг арав болгох “ухаалаг” төртэй болох тухай бодох цаг болж. Ухаалаг төртэй, иргэдээсээ авснаа үржүүлж чаддаг, үржүүлж, арвижуулснаа эргүүлээд ард түмнийхээ тусын тулд зарцуулж чаддаг бол татвараа дуртай нь аргагүй төлөхсөн. Даанч татварын мөнгийг тансаглалын мөнгө гэж ойлгодог төртэй болохоор татвар төлөх хэрэгтэй эсэхийг эргэцүүлж нэг бодмоор санагдана.
Д.Лхагва-Очир
Холбоотой мэдээ
-
Зочин (November 11, 2015 2:20:18 pm )
Татварын менгийг тансаглаж дуусгадаг УИХ-ын76 агуу ухаантан бадаг, тэднийг тэжээх гэж ажил хеделмерт зутгэж, арван хуруугаа мойнийтол, устэй толгойгоо цайтал зутгэдэг ард тумэнтэй улс орныг дэлхий дахинд “МОНГОЛ”улс хэмээн нэрийддэг!!!Тэгвэл одоо МОНГОЛ-ын ард тумэн тэр тансаглагчдыг дураар нь дургиулж, дунд чемегеер нь жиргуулэхгуй байх ганц арга бол ердее ТАТВАР телехгуй байх цорын ганц шударга арга гэдгийг ойлгох цаг болоогуй юу???!!!
-
зочин (November 11, 2015 10:39:42 pm )
Татварын орлогыг татварын байцаагчид хуулийн хүрээнд арай ядан алба залауулж, амь дүйн цуглуулна. Төрийн түшээд тэрнийг нь гарын салаагаар урсгана. Тэгээд татварын байцаагчиддаа урамшил, ур чадварын мөнгө гэж өгөхөөс татгалзан их их үг ширээнийхээ араас хуцалдана. Хийсэн бүтээсэндээ өгч чадахгүй байж хуралдаж, гурилдаж цаг нөхцөөн суусан этгээдэд сая саяаар урамшил нэрээр өгч авилгалыг өөгшүүлэх нь гутамшиг бусуу
-
4441114 (November 12, 2015 9:07:12 am )
huuchnii har shar feodaliin niigem geed tuuhend gardgiin orchin uyiin amid jishee ni ene tsag ued bid nar bolloo gej. muu har shar hubalznuudiig yaay da baiz
3 Comments