antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2015 3 comments

Хотын удирдлагууд хууль бус шийдвэрээр ажил гүйцэтгэж байна

нийтлэсэн Admin

Техникийн захууд болон нийслэлийн удирдлагуудын дунд vvссэн маргаан эцэслэгдэх болоогvй бололтой. Учир нь 2013 онд нийслэлийн ИТХ-ын тэргvvлэгчид 29 дvгээр тогтоол гэгчийг баталж, хуучин 22-ын товчооны урд тал руу “Авто худалдааны цогцолбор”-ыг барихаар болсон. Гэвч энэхvv шийдвэр нь хууль зєрчсєн болохыг нь ШЄХТГ-аас тогтоогоод эргэн харахыг сануулсан байдаг. Тодруулбал “НИТХ-ын тэргvvлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний єдрийн 29 дvгээр тогтоолоор “Авто худалдааны цогцолбор”-ын тєлбєрийн хэмжээг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны аравдугаар сарын 1-ний єдрєєс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолыг гаргахдаа “Да хvрээ”, “Єгєємєр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах тєвvvдийн vйл ажиллагааг зогсоох хуулийн vндэслэл байгаа эсэх, агаарын болон хєрсний бохирдол vvссэн эсэх, стандартын шаардлага хангахгvй байгаа эсэхийг тус тус тогтоогоогvй байх бєгєєд зєвхєн “Авто худалдааны цогцолбор” ОНЄААТVГ-ын vйл ажиллагааг дэмжих, бусад аж ахуй эрхлэгчдийн аж ахуйн vйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан vндэслэлгvйгээр хязгаарлахад чиглэсэн байна гэж vзлээ.

Тодруулбал, агаарын болон хєрсний бохирдолд нєлєєлж байгаа нь мэргэжлийн байгууллагын дvгнэлтээр тогтоогдоогvй атал агаарын болон хєрсний бохирдлыг багасгах, бизнес эрхлэгчдийн vйл ажиллагааг дэмжих, тав тухтай орчинг бvрдvvлэх зорилгоор гэх vндэслэлээр аж ахуй эрхлэхийг хязгаарласан буюу хориглосон шийдвэр болсон бєгєєд дээрх зах, худалдааны тєвvvдийн vйл ажиллагаа Монгол Улсын хууль, дvрэм, журам, стандарт зєрчсєн болохыг тогтоогоогvй байна.
НИТХ-ын энэ vйлдэл нь Єрсєлдєєний тухай хуулийн 13 дугаар зvйлийн 13.2-т Тєрийн захиргааны байгууллага, нутгийн єєрєє удирдах болох нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах vйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1-д “Аж ахуй эрхлэгчийг тодорхой тєрлийн vйл ажиллагаа явуулах, бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэх, бор­луулахыг хориглосон буюу хязгаарласан”, 13.2.3-т “Тухайн зах зээлд єрсєлдєгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхvл тvvнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг тус тус зєрчсєн байна.” гэдгийг нь мэдэгдсэн.

Гэсэн ч хотын удирдлагууд зангаргаа харуулж байгаа аятай, ёстой “Нохой хуцсан чинээ санахгvй” гэдэг шиг л vл ойшоосоор єдийг хvргэлээ.

Хєєрхий 20 гаруй жил амь, амьдралаа машин, техникийн сэлбэг, худалдаагаар залгуулж ирсэн 8000 орчим иргэн єнєєдєр байгаагаа зарж, зээлийнхээ єрєнд єгч, дахин банкны хаалга татсан ч тусыг эс олон дампуурахдаа тулаад байна. Хэдийгээр машин єдєр тутмын хэрэглээ адил байнга зарагддаггvй ч тэднийг тойрон єсєн, дэвжих бизнесийн хvрээнхний хувьд нvvлгэн шилжvvлэх сураг гарснаас хойш “Шонгоос дvvжлэгдэн хэзээ гогцоо нь чангарах бол” гэсэн айдастай болжээ. Тэдний хувьд “Улсаас юу ч царайчлаагvй шvv, харин ч татвараа тєлєєд єнєєг хvргэлээ” гэх тvрэмгий vгс гарах нь энvvхэнд. Vнэн чанартаа тэд ийн бухимдахаас ч аргагvй. Хорь гаруй жилийн ємнє хоосон шахам байсан Шархад орчмыг одоо харахад аль хэдийнэ гэр болон байшин хороолол сvндэрлэж, тэдгээрийг даган аж ахун нэгжvvд ч vvдээ нээн хvрээгээ тэлж, хот зvvн зvгт хаяагаа тэлсэн. Єнєєгийн байдлыг 20-иод жилийн ємнєх дvр зурагтай харьцуулаад vзэхэд л хангалттай.
Харин хотын удирдлагууд 2012 онд нийслэлийг удирдаж эхлээд, 2013 онд хот тєлєвлєлт гэх зvйлийг ярьж, тухайн орчинд ажиллаж, амьдарч буй иргэдээс санаа, бодлыг нь ч асуулгvй нvvлгэх тогтоолоо vйлдсэн байдаг.

Тvvгээр ч зогсохгvй шинээр байгуулсан “Авто худалдааны цогцолбор” гээд байгаа нь хотын баруун бvст иргэдийн эрvvл, аюулгvй орчинд ажиллаж, амьдрах нєхцєлийг нь хангахааргvй газар байдаг. Тиймээс авто худалдааны бизнес эрхлэгчид анхнаасаа нvvж очихгvй гэдгээ илэрхийлсэн. Арга ядаад ШЄХТГ болон МVХАVТ-ийн захуудын зєвлєл, хууль, хяналтын байгууллагуудад ч хандаад байгаа. Мєн vнэхээр боломж, нєхцєл сайтай газар бол очиж болно гэдгээ ч илэрхийлсэн. Харамсалтай нь шинэ цогцолборынхоо vйл ажиллагааны нээлтийг єнгєрсєн сарын эхээр хийсэн ч vнэндээ бол барилгын ажлынх нь 30 гаруйхан хувь л гараас нь гарсан юм билээ. Тийм байтал иргэдийг нvvлгэн шилжvvлэхээр шахаж байгаа нь “Яарвал даарна” гэдгийг сануулах мэт.

Авто худалдаа эрхлэгчид єєрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд зах бvр дэргэдээ Vйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан. Тэд хамтран єнгєрсєн сарын 27-нд тєв талбайд “Бид нvvхгvй” уриатайгаар тайван жагсаал зохион байгуулж, Нийслэлийн захирагч Э.Бат-Vvл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нарт хаягласан шаардлагаа НЗДТГ-ын Хууль эрх зvйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ижилмєрєнгєєр дамжуулан хvргvvлсэн. Тэгвэл тэдний шаардлагын хариуг энэ сарын 5-ны єдєр єгчээ. Ингэхдээ хотын захирагч Э.Бат-Vvлийг тєлєєлєн хуль эрх зvйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл хариу єгчээ. Тэрбээр єєрсдийн хийж буй vйлдлээ “Засаг даргын 2013 оны А/980 дугаар захирамж нь холбогдох хуулийн заалт, УИХ-ын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хvртэл хєгжvvлэх ерєнхий тєлєвлєгєє батлах тухай” 23 дугаар тогтоол, нийслэлийн замын хєдєлгєєний тvгжрэлийг бууруулах арга хэмжээнд батлагдсан.

Харин НИТХ-ын тэргvvлэгчдийн 29 дvгээр тогтоолын тухайд Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний удирдлагуудын тухай хуулийн 36.1.1 дэх заалтад “Хурал, тvvний тэргvvлэгчдээс хууль тогтоомижд нийцvvлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дvнг тайлагнах” гэж заасны дагуу ажиллаж байгаа болно” гэж тайлбарлажээ. Харин НИТХ-ын дарга Д.Баттулгад хаягласан шаардлагад “Авто худалдааны цогцолбор”-ын дарга Д.Байдраг мєн л 29 дvгээр тогтоолыг vндэслэн, замын хєдєлгєєний ачаалал, агаар, хєрсний бохирдлыг бууруулах хvрээнд хийж, гvйцэтгэж буй арга хэмжээ хэмээн тайлбар хариу єгчээ. Єєрєєр хэлбэл, хотын удирдлагууд ШЄХТГ-аас наад тогтоол чинь хууль зєрчсєн байна гэдгийг анхааруулаад байхад л тvvгээр тvрээ барьсаар явна.

Vнэхээр хууль, захирамж, тогтоолын талаар ярьж, тєрийн эрх мэдлийг ард иргэдийн ємнєєс барьж ашиглах гэж байгаа бол тэдгээр нь ядаж л хvчин тєгєлдєр байх ёстой гэдгийг ухамсарламаар л юм. Эсвэл авто худалдаа эрхлэгчдийг болон олон нийтийг энэ зэргийн мэдээлэл, мэдлэггvй хvмvvс хэмээн тохуурхаж, эцэст нь бvр эрvvл, аюулгvй орчинд ажиллаж, амьдарх эрхийг нь хасах гээд байна уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ (November 10, 2015 8:01:44 pm )

    ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

  • улаан үдэ (November 11, 2015 1:10:33 pm )

    цэнхэр бичгийг нь 70000-р дамалдаг юм бол үхсэн эрхүүгийн тээврийн газар 100 рублээр өгдөг энэ бичгийг энэ сайтийг үзүүлээд үнийг нь 25000 рубль болгох санал тавьбал орос улсд ашигтай юм байна . тавина яадаг юм. Эсвэл гусий постонд татварийг нь өндөр авах санал тавина.1хүн тээврийн автобус 15000-20000 рубль

  • Солонгот Балдан (November 12, 2015 8:27:41 pm )

    МАН-ын коммунистууд хэзээнээс хууль мөрдөг болоо вэ? Нөгөө хуйвалдаж засдаг, хулгайлж засдаг, хувиараа засдаг өөрсөддөө зориусан хуулиудаа яриад байгаа юмуу байгаа юмуу Э.Бат-Үүл даргаа.

antalya rent a car