antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2015 Comments are off

Ханбогд сумын тэмээнүүд цианит натрид хордсон байх магадлалтай гэв

нийтлэсэн Admin
Өмнөговь аймгийн Ханбогд суманд тэмээ үхэж, учир битүүлэг өвчин нь үхэрт халдаж эхэлсэн тухай нийгэм даяар шуугиж буй. Тодруулбал, Ханбогд сумын Номгон багийн малчин Л.Отгондүү, Б.Өлзийбүрэн нарын 20 гаруй тэмээ учир битүүлэг өвчин тусч үхсэн юм.

Мэргэжлийн байгууллагууд өнөөдрийг хүртэл ямар өвчний улмаас үхсэнийг тогтоож чадаагүй бөгөөд урьдчилсан байдлаар эдгээр үхэр, тэмээ нь цианит натриас хордсон байж магадгүй гэсэн дүгнэлт гаргажээ. МХЕГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаачийн хэлж байгаагаар бол говийн бүсэд энэ жил хур бороо их байснаас 2008 онд олборлолт явуулж байсан хүмүүсийн хэрэглэсэн цианит натри ил гарч, улмаар тэмээ, үхэр хордсон гэж үзжээ.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр тэмээнүүдийг ботулизм өвчний улмаас үхсэн гэх таамаг дэвшүүлж байсан бол мэргэжлийн байгууллагууд ботулизм өвчнөөр өвчлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Тэмээнээс гадна тахь, адуу хөлөөр самардаж гаргадаг татаал усанд цианит байснаас мал хордсон гэж үзэн холбогдох эмчилгээг хийж эхэлжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car