antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2015 11 comments

Монголын улстөрчид монголыг дотроос нь хүйс тэмтэрч байна

нийтлэсэн Admin

1447031423563ff27f97b93Монголын улстөрчид улсаа дотроос нь хvйс тэмтэрч байна гэж олон нийт vнэлж, дvгнэх болсон. Учир нь эдийн засаг нь элгээрээ хэвтэж, хаа сайгvй л мөнгөний гачаалд орж, хувийн хэвшил байтугай төрийн байгууллага нь цалингаа тавьж чадахгvй хэцvvхэн байдалд байгаа нь гарцаагvй vнэн. Гэтэл УИХ энэ оны төсвийн тодотголыг батлахдаа нефтийн онцгой албан татварыг “Төвийн боомтуудаар импортлох бензинийг тонн тутамд 200.000 төгрөг, дизель тvлшинд 300.000 төгрөг” байхаар нэмэгдvvлье гэсэн санал оруулж ирсэн нь өдгөө шvvмжлэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, нефть импортлогч компаниудын онцгой албан татварыг нэмснээр одоо төлж байгаагаасаа 2-3 дахин ихийг төлнө гэсэн vг. Энэхvv онцгой албан татвар нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ ч мөн адил нэмэгдэх болоод байна. Тиймээс л олон нийт “Монголын улстөрчид улсаа дотроос нь хvйс тэмтэрч байна” гэж шогширч бухимдсан хэрэг. Товчхондоо тvлшний vнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талх 5 мөнгө, мах 20 төгрөгөөр нэмэгддэг гэдгийг албаны хэлж байсан.

Тэгвэл Газрын тосны газрын Газрын тосны бvтээгдэхvvний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхvv “Гадаад зах зээл тогтвортой байгаа тул шатахууны vнэ нэмэгдэх vндэслэлгvй” гэх нэгэн сонирхолтой ярицлагагыг хэвлэлд мэдээлэлд өгсөн байна. Тэгэхээр яагаад УИХ-аас ийнхvv заавал тонн тутамд vнэ нэмье гэх саналыг оруулж ирэв ээ гэдэг хачирхалтай. Эндээс харахад төр засгаас хувийн хувшлийнхнийг татварын дарамтад оруулж өргөн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнийг өсгөх бодлого явагдаж байна уу гэж ойлгогдохоор байна.
Угтаа бол татвар нэмнэ гэдэг бол төсвийн алдагдлаа иргэдийнхээ халааснаас авчихаж байгаатай агаар нэг хэрэг л дээ.Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төсвийн алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаварыг Сангийн сайд Б.Болорт өгсөн. Vvний дагуу өнгөрсөн сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцvvлсэн билээ. Энэхvv тогтоолын төсөлд “Өнгөрсөн оны сvvлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны vнэ тогтмол буурч, vvнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн тvлшний хилийн vнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжvvдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдvvлэх таатай нөхцөл бvрдээд байна” гэсэн аж. Өөрөөр хэлбэл, тус яамны төлөвлөснөөр энэ оны vлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг харин 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж vзэж байгаа юм билээ.

Харин тэд энэ бvхнээ тайлбарлахдаа “Энэ бол бөөний vнэнд тавьж байгаа татвар” гэж хэлсэн ч нефть импортлогчид харин уг шийдвэр хэрэгжиж эхэлбэл бензиний vнээ нэмэхээс өөр аргагvй гэх vгийг тэдэнд дайжээ. Бид энэ талаар нефть импортлогч компанийн удирдлагуудаас асууж тодруулах гэсэн боловч “Компанийнхаа нэр усыг гаргаад яах вэ. Асуудал хэрхэн яаж өрнөхийг харж байгаад нефть импортлогч компанийн эрх мэдэл бvхий хvмvvс тухайн vед ам нээнэ гэсэн бодолтой байгаа. Тиймээс одоо ярихад эрт байна” гэх хариултыг өгч байсан юм.

Хэрвээ татвар нэмэгдлээ гэхэд асуудалгvй дээрх компаниуд vнээ нэмэх нь ойлгомжтой. Мэдээж татвар нэмсний хэрээр тэд алдагдлаа нөхөх арга замыг хайх нь зах зээлийн бодит vнэн. Тиймээс татвар нэмэх vv, vгvй юу гэдэг асуудлыг УИХ шийднэ гэсэн vг.

Н.Энхболд: Онцгой албан татварыг нэмсэн тохиолдолд компаниудын ашиг орлого буурна

Ямартай ч энэ талаар УИХ-ын гишvvн Н.Энхболд “Манай бvлгийн хувьд онцгой албан татварыг нэмэхгvй байх нь зvйтэй гэсэн байр суурьтай байгаа. Шатахуун импортлогчид онцгой албан татварын нэмэгдлийг дагаад жижиглэнгийн vнийг нэмнэ гэвэл энэ талаар ярилцах шаардлага vvснэ. Шатахуун импортолж байгаа компаниуд хэдийгээр хувийнх ч гэсэн Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаа учраас нийгмийн өмнө хvлээсэн vvрэг байх ёстой. Нөгөө талаар хувийн компани болохоор ашиг орлогоо бодох учиртай байх. Мэдээж онцгой албан татварыг нэмсэн тохиолдолд тэдний ашиг орлого буурч таарна. Ашиг нь буурчихаар тухайн компаниуд vйл ажиллагаагаа явуулж чадах хэмжээнд байх эсэх нь асуудал. Хэрэв vнэхээр чадахаа байчихвал онцгой албан татварыг нь нэмснээсээ болоод тэдгээр аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулах боломжгvй болбол хэдэн компанийнхаа амыг бариад зогсохгvй нийтээрээ бензин тvлшгvй болж таарна. Тэгэхээр тал бvрээс нь ярилцах хэрэгтэй. Одоогийн байдлаар манай намын бvлгээс компаниуд улсынхаа хэрэгцээг хангах vvднээс ч тэр, vнэ нэмж болзошгvйг харгалзаж vзээд ч тэр татвар нэмэхгvй байх нь зvйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Бид нефть авдаг улс биш учраас урт хугацааны гэрээ хэлэлцээр хийсэнтэй холбоотой асуудал байдаг юм болов уу гэж харж байна. Өнөөдөр vнэ буурахад тэр vнээр нь авна гэж болохгvй. Улс, компани хоорондын яриа хэлэлцээр яваа. Ер нь цаашдаа дэлхий дахинд vнэ буураад байвал манайх буурч л таарна. Уг нь Засгийн газрын тэргvvн татвар нэмэхгvй гэсэн. Гэтэл одоо ч ярьсан хэлснээсээ буцаж урвах, худлаа ярих нь энгийн vзэгдэл болчихлоо шvv дээ” хэмээсэн юм. Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татвар нэмэх­гvй, тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана гэж хэлж байсан удаатай.

Гэтэл бодит байдал дээр гурав дахин татвар нэмэхээр яригдаж байгаа нь ард тvмнээ улам чанга бvсээ чангалж идэж уухаа багасга гэж хэлж байгаатай адил болчихлоо. Ямартай ч энэ зах зээл хуйвалдаж vнэ тогтоодог зах зээл. Тиймээс энэ бvхний зохицуулалтыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хийхээс өөр арга зам vгvй бололтой.

Р.Саруул

Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (November 09, 2015 12:09:24 pm )

    шатахууны үнэ хямдрахгүй байгаа нь монополь компаниудын эрх ашигаа бодсон үйлдэл.

  • gg (November 09, 2015 1:17:12 pm )

    SUNTSUN ULS!!!

  • mar (November 09, 2015 3:40:51 pm )

    Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Өнөөгийн энэ өрөвдөлтэй байдлыг өгүүлэнгээ, хэтийн төлөвийг зураглажээ. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US$ 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь :
    http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren

  • irgen (November 09, 2015 4:19:27 pm )

    chi hudlaa eh oronch tsarailj uls torchood heregui shuu? chi ch bas avligalch shuu dee?

  • бизнес эхрлэгч (November 09, 2015 4:57:21 pm )

    Yostoi unen ug xeljee, zovlon oilgodog l gar bna daa. Erunxiilugch baimaar xun bna.

  • цэцэг (November 09, 2015 5:15:23 pm )

    яагаад монгол төр ийм арчаагүй дорой байна ?ганцхан хариулт бий тэр нь бүдүүлэг шашинд идэгдэж байна гэдэг үнэн хариулт удирдлагауудаа солиод нэмэр байхгүй намууд талцаж зодолдоод нэмэргүй Атг шалгаж малгаад ч нэмэргүй . Улаан шарын шашин бас бөөгийн шашин дээр нь гадны шашны нөхөдүүд эзэнгүй айлын хүүхдүүдээр тоглох шиг л болЖ байна даа гэвч энэ байдал тасран унах нь үнэн тэр болтол нэг иймэрхүү эмгэнэлтэй жүжиг ший байсааар байх ямартай ч улс орон маань сэргэж зөв бүтэцээрэй хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна Бүдүүлэг шашныхан ч орох газаргүй болно

  • Anonymous (November 09, 2015 10:28:53 pm )

    МОНГОЛ ТӨР НАМ НЭРЭЭР НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВИЛДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВИРЧАН НАРЫН ТӨР БОЛСОН ТЭД МОНГОЫН БАЯЛГЫГ ИӨРМЙН НЭРЭЭР ХУДАЛДАЖ ХАГАРТАЛАА БАЯЖАН АРД ТҮМЭН ЯДУУРЧ ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ УЛС ОРОН МӨХӨЛРҮҮ ЯВАЖ БАЙНА

  • зочин (November 10, 2015 8:38:15 am )

    Харамсаад байна ард түмэн буруу сонголт хийсэндээ харамсаад байна яаж ингэтлээ ядуурхана гэж бодох вэ . 4хөн жилд шүү ардчилсан нам ард түмнээ эдийн засгаар нь хүйс тэмтэрчээд ардчилсан ерөнхийлөгчтэйгээ явах гэж байна шүү дээ.

  • галзуу (November 10, 2015 9:38:32 am )

    мөн ч цөвүүн цаг ирж бна даа эрдэнэ сайдын баяжсаныг сонссон уу та минь яаж найрамдал зусланд газар авч бнааа хүүхдийн төлөө ТББ байгуулах гэсэн юм сард 9 сая төгрөг өгөх болов уу баасан авгайд өгөөд бгаа юм чинь ,,,,

  • сонгогч иргэн (November 10, 2015 10:07:57 am )

    нефть бутээгдэхууний татвараа нэмнэ гэдэг чинь засаг эргээд ард тумнээ шулж амь зогоох арга буруу удирдлагын гай балаг. гадаад эдийн засгийн хямрал гэдэг овоо мануухай босгоод туун руу хамаг буруугаа чихэх юм. монголыг дампууруулж доройтуулсаны хариуцлагыг хэн ард тумний эмнэ хулээх юм.тэр босгосон мануухай юу? эзэнгуйдуулэх аргаа эртнээс хийж байна шуу.20 гаруй жил улсын мэнгэ идэж ухна болцгоогоо биз дээ та нар

  • зочин (November 10, 2015 9:03:50 pm )

    Танай улс нефьт, эрчим хүч гээд зарим нэг салбараа БНХАУ шиг төрийн мэдэлд байлгах хэрэгтэй. Хэдэн монополь компанийхаа өөдөөс яачиж чадахгүй арчаагүй байдалд дандаа орж барьцаалагдаж байх юм даа.

antalya rent a car