antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2015 Comments are off

Шинэ жилийн сюрприз: Үндсэн хуулийн өөрчлөлт

нийтлэсэн Admin

-Харин УИХ төсвөө батлангуут Үндсэн хуулийн өөрчлөлтийг барьж авах тухай эх сурвалж мэдээллээ. Хэрвээ 

 

тэгвэл шинэ оны оргилуун дарсны даруулга нь шинэ Үндсэн хууль байх нь-

Хэдэн жилийн турш яригдаж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа бодит ажил хэрэг болоход тун ойрхон байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Монголын улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдлаас Үндсэн хуулийн засаглалын бүрдүүлэх механизмыг өөрчилснөөр гарч болно гэсэн гаргалгаа олон хүн хийгээд байгаагаа мэдэгдэх болоод удаж байна. Улс төрийн энэ эцэс төгсгөлгүй сөргөлдөөн, эрх мэдлийн төлөө тэмцэл нь эргээд эдийн засгийн хөгжлөө боомилох нэг шалтгаан болоод байгааг ч тэмдэглэж байгаа. УИХ-ын түвшинд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж ажлын хэсэг ажиллаж байгаа нь ч энэ ажил бодит болох улс төрийн яриа хэлцээ аль хэдийнэ зүгширч байгаа гэсэн үг юм. УИХ-ын дарга ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь энэ парламентын ойрын үед хийх ёстой ажлын нэг байх болно гэдгийг ч мэдэгдсэн.

Үндсэн хуулинд хийх өөрчлөлтийн гол цөм нь парламентыг илүү сонгодог хэлбэр рүү ойртуулах, гүйцэтгэх засаглалд илүү бие даан, тогтвортой ажиллах боломжийг олгоход чиглэгдэх нь тодорхой болж байна. Тухайлбал, парламент Ерөнхий сайдыг томилж, харин Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх боломжийг олгох, Засгийн газрын бүтцийг хуульчлах /яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд суулгах/, Ерөнхий сайдыг огцруулах саналаа дараагийн шинэ Ерөнхий сайдын нэртэй цуг оруулдаг болохоор төсөл яригдаж байна.

Тухайлбал, Засгийн газар есөн яамтай байна. Үүнд, Сангийн яам, Дотоод хэрэг, хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам. Харин шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болохоор тусгажээ.

Ерөнхий сайдад кабинетаа бүрдүүлэх эрхийг өгснөөр шинээр томилох сайд бүр УИХ-ын гишүүдэд байцаагдан, эрхэм гишүүд ч тодорхой саналгүй ч “аятайхан ажиллаарай, бодлогоо барина биз” гэсэн жижүүрийн үг хэлж телевизийн эфирээр гарах боломжоо ашиглаад байхаа болино.

Өөр нэг анхаарал татаж байгаа зарчмын шинэчлэл нь Ерөнхийлөгчийн эрх, мэдлийн хүрээний асуудал. Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах юм.

Хуулийн дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг парламентын ээлжит сонгууль явагдахаас зургаан сарын өмнө хийсэн байх учиртай. Тиймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг үлдсэн хоёр сардаа багтаан 2015 ондоо хийх учиртай болж байна. Одоогоор УИХ ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Ирэх оныхоо төсвийг УИХ өмнөх оны арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх учиртай. Харин УИХ төсвөө батлангуут Үндсэн хуулийн өөрчлөлтийг барьж авах тухай эх сурвалж мэдээллээ. Хэрвээ тэгвэл шинэ оны оргилуун дарсны даруулга нь шинэ Үндсэн хууль байх нь.

Д.НАРАНТУЯА 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car