antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2015 Comments are off

“Abigail” дэлгүүр Монгол брэнд гарган хүрээгээ тэлнэ

нийтлэсэн Admin

12202085_977041755675819_114090722_nИх хотын дэгжин залуусыг араасаа хуйлруулан Монголын залуусын загварын чиг хандлагыг тодорхойлогч “Abigail Jeans” дэлгүүрийг залуус андахгүй. 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүртэл тууштай залуусын дэгжин сонголтыг бүрдүүлсээр ирсэн энэхүү бизнесийг эрхлэгч бүсгүйг Ж.Рэгзэдмаа гэдэг бөгөөд тэрээр залуу хүний хувьд эрч хүчээ алдалгүй өөрийн гэсэн брэндийг гаргах хэмжээнд хүртлээ хөдөлмөрлөсөөр ирсэн юм.

 

Анагаах ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр улаан дипломтой төгсөж байсан залуу бүсгүй өөрийн бизнесийг залууст хэрэгцээтэй тэрхүү дэгжин хувцаслалт түүнийгээ дагасан эрэлт хэрэгцээ, хямд үнэ дээр анх тулгуурлан эхлүүлж байжээ.

 

Өдгөө ч их хотын залуус зорин очин үйлчлүүлдэг дэлгүүрээ тэрээр өргөжүүлэн шинэ онд “Abigail” нэрээр Монгол брэнд гарахаар ажиллаж байгаагаа дуулгасан юм. Ингэхдээ брэндийн хувцас, хэрэгсэл бүхнээ эх орондоо үйлдвэрлэнэ хэмээн даруухан ярих түүнийг найз нөхөд, энэхүү дэлгүүрийн үйлчлүүлэгчид ам уралдан магтаж байсан шүү. Мөн тэрээр залууст зориулсан сэтгүүлийг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж.

 

“Abigail” нэрний тухайд өгөөмөр ариун гэсэн утгатай бөгөөд тэрээр анх  БНСУ-ын “Abigail Jeans”-ыг оруулж ирж байсан ч энэхүү брэнд нь өөрийн гэсэн нэрийг аваагүй байгаа учраас тэрээр шинэ брнэдээ гаргахаар хэдийнээ бэлтгэл ажлуудаа хангаад байгаа гэсэн юм.

 

Одоогоор тус дэлгүүрийн сонгосон бэлэн хувцаснуудаа АНУ, Бээжин Гуанжү, БНСУ-уудаас ирдэг юм. “Abigail Jeans” дэлгүүрийнхэн залуусын эрч хүч, өнгийг тодорхойлох загварлаг гоёл, гангараа болсон бүх төрлийн эрэгтэй, эмэгтэй хувцас, куртик, гутал, цүнх, аксессуар, гоо сайхны бараа, ор хөнжлийн даавуу гээд бүхий л  бараагаа ийнхүү  тэд өдөр бүр шинэчилдэгээрээ онцлогтой. Та толгойноосоо эхлээд хөл хүртлээ өөрийгөө өвч бүрэн эндээс шинээр цэнэглээд гарах бүрэн боломжтой бөгөөд ингэхдээ тун ч  боломжийн үнэ төлнө. Тиймдээ ч хэзээд энэ дэлгүүрийнхэн олны хөлд дарагдан байдаг юм.

 

Сүүлийн үеийн загварлаг хирнээ чанартай, дээрээс нь үнэ боломжийн хувцас хэрэглэл хайж байгаа бол та “ТБД Андуудын Старс Центр” 5 давхарт зав гарган тухлаад үзээрэй.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car