antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2015 13 comments

МАН, МАХН 2016 онд тас тэврэлдэнэ

нийтлэсэн Admin

nam1106МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та нар намайг улстєрийн тоглоомын гадна орхино гэж бодож байгаа бол гонжийн жоо шvv” гэдгээ сvvлийн vед тун ч идэвхжvvлж байгаа улстєрийн олон талтай, єнєєдрийн эрх баригчдад халгаатай vйлдлvvдээрээ єдєр ирэх тусам нотлон харуулсаар, нэр хvнд нь ч огцом єсєн нэмэгдсээр явна. Vнэндээ єнєєдрийн Монголын улстєрд тэрбээр аргагvй л яаж ч хяхаж хавчиж, барьж хориод ч дийлдэхгvй нэгэн гэдэг нь туулаад ирсэн зам, ирээдvйд хийж амжуулах монголчуудад хэрэгтэй, бас хэрэггvй улстєрийн тэмцлийнх нь олон ангит сериалаас тодорхой харагдах нь дамжиггvй. Айраг цагаа уух гэж ирээд АН-ын дарга асан Н.Алтанхуягт “Татгалзах аргагvй санал” тавьж 2024 он хvртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, хотын дарга Э.Бат-Vvлээс эхлээд АН-ын олон улстєрчийг уйлуулах шахаж байсан нь жилийн ємнєх явдал. Тvvний дараа Н.Алтанхуягийг зvхэгсэд АН-д борооны дараах мєєг шиг л толгойгоо єндийлгєцгєєсєн. Харааж зvхсээр намынх нь даргаас ч унагаж дєнгєсєн.

Харин жилийн дараа тэрхvv vйлдэлд амаа баригсад олширч, “Алтанхуягийн тvмэн зєв байж” гэх хvн олширч байгаа дуулдсан. Тэгвэл Н.Алтанхуягийг хєнгєхєн тонгорсон МАХН-ын дарга Н.Энхбаярын дараагийн нvvдэл єнєєдрийн АН болон УИХ-ын дарга З.Энхболд дээр тєвлєрч ойр ойрхон шадарлах нь олширч байгаа. Гэхдээ аргагvй л зангаргатай улстєрч, улстєрийн наймаалцал хийж хожоо гаргахдаа гаргууд нэгэн гэдгээ Н.Энхбаяр дарга дараагийнхаа гэнэтийн нvvдлээр vргэлжлvvллээ. Саяхан болсон МАХН-ын Гvйцэтгэх товчооны хурлаар 2016 оны сонгуульд МАН-тай эвсэл болон оролцох шийдвэрийг хэлэлцжээ. Гэхдээ энэ эгзэгтэй, тун ч эрсдэлтэй санал, санаачлагыг тvvнээс єєр хэн ч тийм зоригтой дэвшvvлж чадахгvй. Тэгээд ч vнэн хэрэгтээ “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн юм. Би л сийлсэн. Шашин тєр хоёрыг хэн хослуулж чадах юм. Би л чадна. Тэгэхээр нам гэдэг чинь би л юм” хэмээн цээжээ дэлддэг Бодоо шиг л єнєєдрийн МАХН гэдэг бол чухамдаа Н.Энхбаяр дарга ганцаараа 80 хувь нь гэдгийг Монголын нийгэм хэнээр ч хэлvvлэлтгvй мэднэ. МАХН-ын 80 хувь болсон хvчирхэг бие улстєрч Н.Энхбаяр “Бид МАН-тай нэгдэж 2016 оны сонгуульд оролцон ялалт байгуулж, хамтарсан Засгийн газар байгуулна” хэмээн эргэлт буцалтгvй шийдсэн бололтой. Одоо тvvнийг зогсоох хvч Монголын улстєрд байхгvй. Товчхондоо МАН, МАХН-тай эвсэн 2016 оны сонгуульд оролцвол Монголын улстєрийн єнєєдрийн нєхцєл байдал 360 градус эргэх нь ойлгомжтой. 2012 оны сонгуулийн ємнєх жил сvр дуулиантайгаар “єрх тусгаарлаж” байсан МАН болон МАХН-ынхан буцаж нэгдэхээр ярилцаж байгаа нь хэрэгжвэл жинхэнэ бодит хvч болно.
МАН-ын ахмадууд ирэх сонгуульд Н.Энхбаяртай хамтарч оролцохыг уриалсан бичгийг намын удирдлагууддаа гардуулж єгсєн нь тvvний бодит хvч, нєлєєг улстєрийн хал vзэж халуун чулуу долоосон ахмадууд хэрхэн vнэлж, дvгнэж байгаагийн нотолгоо мєн. Ингэснээр ирэх сонгуулийн дараагаар УИХ дахь хvчний харьцаа 360 градус эргэж, эвсэл болсон МАН, МАХН олонх болж Засгийн газраа байгуулах, АН болон бусад нам цєєнх болж, сєрєг хvчний дvрээр гарч ирэх магадлал єндєрсєх юм.

2012 оны сонгуулийн ємнєхєн зам замаа хєєсєн МАН, МАХН хоёр буцаж нэгдэх талаар єнгєрсєн жилvvдэд олонтаа яригдаж байсан ч хараахан шийдэлд хvрч чадаагvй. Харин энэ удаа нэгдсэн шийдэлд хvрч сонгуульд хамтарч оролцохоор ярилцаж эхлээд байгааг МАН-ын удирдлагууд хvлээн зєвшєєрєв. Намын нэр солихоос эхлэн vvх, тvvх євч хєрєнгєє булаацалдаж салан тусгаарласан хоёр намыг монголчууд тун удахгvй хамтарсан байдлаар дахин харах нь тодорхой болж байна. Энэхvv тун ч ярвигтай, хvнд хэцvv ажиллагааг єнєєх л Н.Энхбаяр дарга ажил хэрэг болох замыг нь засав. Тэрбээр аргагvй л Монголын улстєрд хэн ч хvчрэхгvй, яагаад ч барж идэхгvй, авьяас, арга заль, холч хараа, хор найруулах ухаан гээд есєн шид нь бvрдсэн, ер бусын нэгэн ажээ.

Тvvний хувьд УИХ дахь “Шударга ёс” эвслийг чангахан дуугарч тараагаад хєєх нь єргєс авахын тєдий л ажил. Н.Энхбаяр даргын хийх гэж байгаа дараагийн нvvдлийг гадарласан УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт нарын хvн “Хэтэрхий мэргэн жараахай” шиг л “Шударга ёс” эвсэл задарна, Засгийн газар бутарна гэдгийг тунхаглан зарласаар л яваа. Нєгєєтэйгvvр МVАН-ын дарга М.Энхсайханы хувийн тоглолт Н.Энхбаяр даргад таалагдахгvй болоод удаж байна. Мєн бvлгийн удирдлага, сандал ширээний асуудлаас болж эвслийнхэн дотроо “хэрvvл, зодоонтой” л туугаад байгаа. Тиймээс Н.Энхбаяр дарга насгvй болсон эвслийг нурааж, ирэх сонгуульд дараагийн эвслийг бvрдvvлэх нvvдлээ хийж эхлэв. Єршєєлийн хуульд Ерєнхийлєгчийн хориг сууснаар Н.Энхбаяр даргын 2016 оны сонгуульд єрсєлдєх эрхэнд хєндєлсєх нь тодорхой болсон. Хууль эрхзvйн ямар нэгэн зохицуулалт хийж нэр дэвших эрхээ баталгаажуулах нь одоогоор тодорхойгvй байгаа. Тэгэхээр тvvнд хамгийн зєв сонголт нь сонгуульд олонх болох магадлалтай улстєрийн хvчинтэй эвсэн сонгуульд орж ялалт байгуулан эвслийн Засгийн газар байгуулах юм. Засгийн эрхийг авсан байхад тэрээр Ерєнхий сайд болдоггvй юм гэхэд Шадар сайдын суудалд гуйлгаж суух нь дамжиггvй. Тэрбээр ингэж л тооцоолж, тєлєвлєж, наймаалцаж чаддаг улстєрч. Тэрбээр мєн ч холыг харж дээ.

Д.Энхтүвшин
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • irgen (November 06, 2015 10:15:01 am )

    n.enhbayr m.enhbold 2ualng barimchlah heregtei.

    • Жирийн иргэн асууя. (November 06, 2015 12:08:04 pm )

      Н.Энхбаяр хоосон толгой биш ээ. Элбэгдоржоос тохой илүү шүү.

  • Anonymous (November 06, 2015 10:24:46 am )

    Enhbayr ylaasai

  • зочин (November 06, 2015 10:49:01 am )

    газрын наймаачин М.Энхболд луйварчин Ё.Отгонбаяр Сугар нарыг хурдан баривчилаач

    • Жирийн иргэн асууя. (November 06, 2015 12:04:17 pm )

      Энэ Элбэгдорж дэлхийгээр нэг хэрэн тэнэхээс юу бүтээсэн бэ? Худлаа ярьж монголчуудыг хошгируулсан. Одоо дэлхийг хошгируулж, улсын мөнгийг мөн ч их цуслаж байна даа. Энэ тийрэнгээс бушуухан салах юм сан. Монголчуудыг самраад дууслаа.Үхсэнийх нь эв нэгдлийн бэлэгдэл.

  • зо (November 06, 2015 10:49:55 am )

    газрын наймаачин М.Энхболд луйварчин Ё.Отгонбаяр Сугар нарыг хурдан баривчилаач

  • зочин (November 06, 2015 12:07:37 pm )

    Одоо ард түмнээ бодох цаг болсон, нийлж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй, тэгэхгүй бол АН-ын боловролгүй, хомхой сэтгэлтэнгүүд энэ улс орныг тарааж хаялаа, хууль дүрэмгүй улс орон боллоо, аймшигт гэмт хэргийг төрийн албан хаагчид нь хийх боллоо, одоо бүүр газар нутгийг минь чөлөөт бүс нэрээр зарахаар ородож байна, цаашид энэ нам байгаад байвал тусгаар тогтнолд аюул учирч мэдэхээр байна,

  • Anonymous (November 06, 2015 12:58:40 pm )

    Ман махн хоёр тэврэлдвэл(шаалцвал) дундаас нь мутацид орсон аймшгийн МАНгас терне.

  • ЗХЕШ (November 06, 2015 1:12:02 pm )

    ehe hor wuhd hurgeh bol dagaar oroogyi hamtarj ajillaw gesen baihgyi wy

  • Зочин (November 06, 2015 3:24:21 pm )

    Энэ хоёр нам нэгдэх нь зөв ард түмэн дэмжиж байгаа.

  • Солонгот Балдан (November 06, 2015 8:21:35 pm )

    Монгол улс хоёр сайхан эцэгтэй. Авилгын загалмайлсан эцэг Намбарын Энбаяр нөгөө нь ардчилалын тэргүүн эцэг Цахиагийн Элбэгдорж. Ард түмэн ирэх арван зургаан оны сонгуульд аль илүү их хайртайгаа нэрийг нь магтан дуулах болж дээ.

  • mongol (November 07, 2015 12:44:58 pm )

    enkhbayar ялаасаи амжилт амжилт

  • зочин (November 07, 2015 10:19:37 pm )

    ene 2 nam porn hiine gesen ug uu?

antalya rent a car