antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2015 6 comments

10 мянган “амьгүй албат” хаанаас гараад ирэв, С.Эрдэнэ сайд аа?

нийтлэсэн Admin

Б.ЗАЯА

Бид уг нь бурхан болсон ээж, аав, ахмадуудынхаа ясыг өндөлзүүлэхээс эмээдэг үндэстэн. Бүр алдрыг нь дуудахад алдас болно гэж шившдэг дээ. Гэтэл өөд бологсдын нэрээр улсаас мөнгө иддэг бүлэг хүмүүс бий болжээ. Тэд талийгаачдын үр хүүхэд биш, нас барсан болохыг нь баталгаажуулж улсын бүртгэлээс хасах ёстой нийгмийн даатгалын ажилтнууд.

Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгчид, нийгмийн даатгалын ажилтнууд арилжааны банктай хуйвалдан нас барсан иргэдийн нэрээр тэтгэврийн зээл авдаг байсныг ил­рүүлэн шалгаж эхэлс­нийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ хэрэгт нийгмийн даатгалын нийслэл, орон нутгийн салбар газар, хэлтсийн ажилтнууд холбогдоод зогсохгүй сум, дүүрэг, хорооныхон ч татагдаж буй учраас зохион байгуулалттай гэмт хэрэг гэж цагдаа нар үзэж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад энэ луйврын хэрэгт нас барсан 10 мянга гаруй ахмад настны нэр яригдаж байгаа ажээ. Хамгийн гол нь энэ асуудал нийгмийн даат­галын салбарт шинэ биш, бугшмал байсан гэдгийг холбогдох хүмүүс онцолж байна. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нартай холбоотой халамжийн мөнгө завшсан байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж, холбогдох хүмүүсийг саатууллаа гэдэг мэдээлэл өнгөрсөн хавар гарч байсан. Асуудал чухам юунд, хэнд хүрээд зогссон бэ гэдэг нь өнөөдөр тодорхойгүй л байна.

Нийгмийн даатгалын энэ салбарыг хариуцдаг яам нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам. Сайд нь С.Эрдэнэ. С.Эрдэнэ сайд энэ салбарт “насаараа” ажиллаж байгаа  хүн болохоор  сайн, муу хоёрыг нь арван хуруу шигээ мэдэх ёстой. Салбарт нь гараад ирсэн “амьгүй албат”-уудын талаар сайд С.Эрдэнэ өнөөг хүртэл дуугарахгүй явж байна. Нийгмийн халамж, даатгалын мөнгөтэй холбоотой энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил тодорхой болгох цаг болжээ.

10 мянган “амьгүй албат” хаанаас гараад ирэв, С.Эрдэнэ сайд аа. Та заавал хариулаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (November 04, 2015 7:04:44 pm )

    Эрдэнэ хариулах болов уу

  • mongol (November 04, 2015 10:29:59 pm )

    Ene hvn ayg hariulj haragdaachee gemt hvn gelbelzene

  • зочин (November 05, 2015 3:56:58 am )

    Энэ 10000 талийгаачийн ар гэр бас мөнгө нэхэмжлэх хэрэгтэй ОВОГ НЭР регистрийн дугаартай нь гаргааад тавих хэрэгтэй

  • MGL (November 05, 2015 8:25:08 am )

    Наад нэг пэлцийсэн усан хаван гүйсэн нөхөр чинь хэрүүл хийхдээ л сайн юм билээ чухам энэ асуудлаар хариу өгөхгүй байхаа. Төрийн албаны орон тоо хэт олон болсны сөрөг үр дагвар ийм л юманд хүргдэг юм. НД-н ажилчидын ажил нь бага байна орон тоог нь цөөлөөчээ, өмнө нь нэг хүн хийдэг ажлыг 3 хүн хийж байхад завтай байхаас яаахав дээ. Хийх ажилгүй хүн “нөөц бололцоогоо” ашиглаж эхлэнэ биз дээ. Наад асуудал чинь ийм л юм болжээ тодорхой байна. НД-хан аваагүй байна гэж байхгүй шүү. гэхлээ бүгдээрээ биш шүү сайн ажилтай хүмүүс 2/3 нь байгаа гэдэгт бүү эргэлз.

  • зочин (November 05, 2015 9:18:40 am )

    бүгдийг нь шалга шалга, бас дахин шалга

  • зочин (November 05, 2015 11:56:57 pm )

    said hariutslaga huleene shuu

antalya rent a car