Єчигдєр УИХ-ын Хууль зvйн байнгын хороо Засгийн газрын 2015 оны аравдугаар сарын 1-ний єдєр єргєн мэдvvлсэн “Шvvгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцvvр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын тєслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон 13 гишvvний долоогийнх нь дэмжлэгийг авч цааш хэлэлцэгдэхээр болсон билээ. Энэ vеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг гишvvд “Шvvгчдийн цалинг прокурор, цагдаагаас хоёроос гурав дахин илvv тогтоож болохгvй. Одоо шvvх рvv гvйсээр байгаад прокуророоро ажилладаг хvн байхгvй боллоо. Дээр нь шvvгч нарын цалинг Шvvхийн ерєнхий зєвлєл дун мэдэн тогтоож байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын ажлыг булааж авсан зохисгvй vйл ажиллагаа мєн. Ер нь шvvгч нарын цалинг тодорхой тоогоор тогтоохгvй итгэлцvvр гэгчээр тогтоож хэрхэвч болохгvй” гэсэн хатуухан байр суурьтай байсан. Тvр зуур гадагшаа гараад орж ирсэн Ц.Нямдорж гишvvн Шvvгч нарын цалинг тодорхой тоогоор тогтоох, бууруулах гэсэн санал хураалтаас хоцрохгvй гэхдээ “Жаахан хvлээгээрэй. Би саналаа єгнє” гэтэл байнгын хороон дарга Д.Ганбатын яхир зан хєдєлж “Та ганцаараа дархлагдсан гишvvн биш шvv. Яахаараа дандаа таныг харж байх ёстой юм, бушуул, бушуул” хэмээн ширvvлнэ лээ. Ингэхэд УИХ-ын Хууль зvйн байнгын хороонд Ц.Нямдорж гишvvнээс илvv “Дархлагдах эрэмбэтэй” гишvvн байгаа билvv. Д.Ганбат дарга энэ талаар бодож vзvvштэй.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.