antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2015 6 comments

Шатахууны үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэв үү

нийтлэсэн Admin

benzinУИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар бензин шатахууны татварыг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа өчигдөр Төрйин ордноор түгэж эхэллээ.

 Учрыг тодотговол манай засаг, төр хямарсан эдийн засгаа өөд татаж, төсвийн алдагдалаа бууруулах нэрээр ард түмний халаас руу гар дүрэхээр зэхэж буй бололтой. Ойлгомжтой болгох үүднээс тайлбарлая. 1999 он баталсан УИХ-ын тогтоолоор импортын барааны гаалийн татвар 0-5 хувь хүртэлх хувь байхаар 2006 онд шинэчилэн найруулсан “Онцгой албан татварны тухай” хуульд 2009 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 90 хүртэлх октантай авто бинзений тонн тутамд 256 мянган төгрөг 90 буюу түүнээс дээш октанттай бол 252 мянган төгрөг дизель түлшинд 265 мянган төгрөг онцгой албан татвар ноогдуулахаар болжээ.

 Улмаар өчигдөр өнөөх өндөр үнэ рүүгээ дахин сээтгэнэж 252 мянгаа 452 мянга, 259 мянгийг 459 мянга болгож 265 мянга байснаа 565 мянга болгоод зогсохгүй цааш давшилж гаалийн албан татварыг 10 болгож нэмэх тогтоолын төслийг Улсын их хуралд өргөн барихаар шийдсэн байна. Улс орны эдийн засаг хямарч боломж нөөцөө шавхан дайчлах, “хэмнэлтийн горимд шилжих тухай ярьж байгаа ард түмэн ойлгож байгаа. Гэхдээ бензин шатахнууны татварыг нэмэгдүүлэх нь үнэ бууруулах хэмнэлт хийх арга хэрэгсэл болохгүй гэдгийг  ч мэдэхтэйгээ. Төсвийн төслийг өргөн барих үеэрээ сангийн сайд Б.Болор өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч үүнийг дагаад ОХУ-аас импортоор авлаг авто бензин дизель түлшний төвлөрсөн хэмжээнээс буурч байгаа нь УИХ-аас баталсан татварын дээд хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж байна гэсний учир энэ байж. Б.Болор тэргүүтэй хүмүүс энэ бол бөөний үнэд тавьж буй татвар хэмээн булзайруулж байгаа ч нефть импортлогчид “Бид одоогоор бүх зардаа шингээгээд нэг тонн дизль түлшийг 1450 төгрөгрөөр авч байгаа. Хэрэв тогтоол батлагдвал 1800 авах болох нь” гэж байна. Тэгэхээр бензин, түлшний жигжиглэнгийн үнэ дор хаяж 500 төгрөгөөр нэмэгдэж таарах нь. Манай бензинийн үнэ нэмэгдвэл бүх зүйлийг үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Үнэ нэмэгдэхээр ард түмэн ядардаг. Гэтэл засаг маань бензиний үнийг хоёр дахин шахам нэмж ядарч буй түмэндээ гэнэтийн бэлэг барихаар зэхжээ. Ухаалаг төр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний суурь үнэ болдог бензиний үнийг яаж бууруулах вэ гэдэгт хэрхэн санаагаа чилээдэг бол. Харин манай засаг яавал  иргэдээс төлүүлэх вэ гэж нохойддог бололтой.

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • хх (November 04, 2015 2:15:52 pm )

    Наад Блор сайд чинь энэ монопол компаниудтай ашиг сонирхолын холбоотой юм биш үү Хувийн колонгууд бензиний үнээ буулнаж болж байна шдэ жишээ нь өвөрхангаы аымагт 3 Ч ХУВИЙН КОЛОНГ үнээ 100-110 ТӨГРӨГӨӨР БУУЛГААД БАЙНАА

    • joy (November 05, 2015 12:55:39 pm )

      сайд түлшний үнэ мэдэхгүй байна шүү дээ арайчдээ

  • joy (November 05, 2015 12:54:14 pm )

    арай үгүй байлгүйдээ Болор сайд 1450 түлш авдаг байхн бусад хэдээр авч байгааг мэддэг боловуу Гансүх талхны үнэ мэдэхгүй байсантай адил юм болж байна даа

  • Mongol (November 06, 2015 1:31:46 pm )

    VХэж Далд ороосой!!!!!!!

  • Anonymous (November 06, 2015 11:08:19 pm )

    Naaduul chine iregnii dain uduuguud baigaa ulsuud shvv de ter olon taltai

  • бухимдал (November 18, 2015 6:02:47 pm )

    гэр хороололд өлсөхөөс даарах хэцүү байна гээд эд зүйлээ барьцаанд тавьж нүүрс түлээ, сонгино,төмс, ширхэгээр авч амьдарч байгааг мэдээгээр гарч байгаа сонсож байгаа болуу бензиний үнэ өссөхөөр бараа ,хүнсний үнэ өссөх нь ард түмэн минь бидний сонголт ядуурал ,бухимдал авч ирэв үү ??? ирэх сонголт …

antalya rent a car