Сүүлийн үед хууль бусаар алт олборлогчид буюу “нинжа” нартай холбоотой таагүй мэдээллүүд гарсаар байна. Тэгвэл эл аймгийн Мандал сумын Ноён ууланд хууль бусаар алт олборлож байсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тэрээр тус газар алт олборлож байсан нэг иргэн хутгалуулж нас барсан байдалтай олдсон байна. Хэргийг илрүүлэхээр цагдаагийн байгууллага шуурхай ажилсаны дүнд гэмт этгээдийг баривчилжээ. Гэмт этгээд нь тус газарт мөн алт олборлож байсан гэнэ. 1981 онд төрсөн бөгөөд өмнө ял эдэлж байжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (November 03, 2015 5:19:27 pm )
Алуурчинийг өршөөлийн хуулинд хамруул
1 Comment