antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2015 7 comments

АН-ЫХАНЫ МАТААСААР ЗТЯ-НЫ ТЄРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Б.БАТЗАЯА БАРИВЧЛАГДЖЭЭ

нийтлэсэн Admin

4ubvr9e6o2aqskm7comb8j6qu3Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан єнгєрсєн баасан гарагт Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан,“Монголын тємєр зам” ТЄХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьж баривчилсан байна. Тvvнээс шинэ тємєр замтай холбоотой хэргээр байцаалт авч байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байв. Хэрвээ уншигчид санаж байгаа бол єнгєрсєн оны тавдугаар сарын 06-ны єдєр АН-ын хэсэг нєхєд “Шинэ тємєр зам” тєслийг нэр бvхий хэд, хэдэн хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байсан юм. Учир нь тємєр замын бодлогын хvрээнд хэрэгжvvлж буй шинэ тємєр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж, шахаж эхлээд байгаа билээ. Тиймээс тємєр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын тєслийг Засгийн газар єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын сvvлээр УИХ-д єргєн барьсан нь нэлээд асуудал дагуулах болсон юм. Угтаа бол царигийн асуудлыг хєндєж эхэлснээр “Шинэ тємєр зам” тєсєлд зориулан гаргасан баримт бичгvvд нь хоорондоо зєрчилдєж ашиг сонирхлын элдэв маргаан дагуулах болсон. Єєрєєр хэлбэл, энэхvv тєслийг хэрэгжvvлэхийн тулд эхлээд техник эдийн засгийн vндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын тємєр зам” компани хариуцан гvйцэтгэсэн аж.

Гэтэл энэхvv ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж тєсєлд заасан дvрэм журмыг санаатайгаар зєрчиж, ашиг харсан байж болзошгvй нєхцєл байдал vvссэн гэх. Энэ тухай асуудлыг УИХ-ын гишvvн Ц.Нямдорж ийнхvv ярьж байсан юм. Тэрбээр “Тємєр зам барих асуудлыг долоон жил саатууллаа. Хувийн бус тєрийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мєнгєєр энэ тємєр замыг барина гээд суух юм. Vvнд л миний дургvй хvрээд байгаа юм. Хайран мєнгє. Тємєр замын урьдчилсан судалгаа гэдэг зvйлийг хийлгэнэ гэж бvтэн хоёр, гурван жил болчихоод гурван вагоныг “ХААН” банкинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шvv дээ. Одоо тэгээд тэр мєнгє нь байхгvй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор Монголын хуулийн зєвлєгєє єгсєн компани 10 сая тєгрєгийг дундаас нь авсан. Би энэ асуудлыг ярихад vнэхээр ганцаарддаг. Манай МАН-ынхан vvнийг ярихгvй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АН-ынхан энэ тухай тас нууж байгаа юм. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох вэ” гэж байсан. Тэгвэл тvvний хэлж байсан энэхvv vг биелэлээ олж тємєр зам¬тай холбоотой бvхий л асуудлыг АН-ын хэсэг бvлэг хvн шалгуулна гэж шvд зуун ийнхvv Б.Батзаяаг баривчлах болсон нь энэ аж.

Ямартай ч Чингис бондны мєнгєнєєс 260 сая орчим долларыг тємєр замын ажилд зарцуулжээ. Тухайлбал, Засгийн газрын бондын мєнгєнєєс МТЗ-аар дамжуулан “Самсунг С&Т ” компани хєрс, шорооны ажлыг хийхээр 196.7 сая ам.доллар авчээ. Энэ мєнгєнєєсєє хєрс, шорооны ажлыг гардан гvйцэтгэж буй Монголын 13 компанид 85 хувийн гvйцэтгэлтэйгээр 112 тэрбум тєгрєг буюу ойролцоогоор 65 сая ам.доллар тєлж, vлдсэн 131,7 сая ам.доллар “Samsung CТ”-д байх ёстой байтал 13 туслан гvйцэтгэгчийнхээ vлдсэн ажлыг хийлгэлгvй, “мєнгє байхгvй” гэх шалтгаанаар єнгєрсєн онд ажлыг нь зогсоож байсан юм.

Тэгэхээр “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн тємєр зам барих ажлыг гvйцэтгэж байсан БНСУ-ын “Самсунг” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нєхєр Чингис бондын мєнгийг салхинд хийсгэснийхээ vр дvнд бас л шалгагдах боллоо. Єєрєєр хэлбэл, “МТЗ” ТЄХК-ийн ерєнхий гvйцэтгэгч Ємнєд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд нvvр амаа халхалсан арав гаруй тусгайгийн албан хаагч очиж бичиг баримтыг хурааж, битvvмжлээд зогсохгvй зарим нэг солонгосчуудыг баривчилсан юм. Мєн Б.Батзаяаг хардах болсон бас нэг сэжvvр нь Хятадын “China CNP Corporation limited” корпорациас олон сая ам.долларын vнэтэй зvтгvvрvvдийг худалдан авч УБТЗ-д єгсєн гэх. Гэтэл тус улсад vйлдвэрлэсэн “Дунфан СКД 4В” гол замын зvтгvvрийг УБТЗ-ынхан ашиглахгvй гэсэн шийдвэр гаргаж ийнхvv vхмэл хєрєнгє болон vлджээ. Уг нь Хятадын Засгийн газраас 25 жилийн хугацаатай 1.75 хувийн хvvтэйгээр 60 сая ам.долларыг авсан юм байна. Чухам энэхvv зvтгvvрийг яаж худалдаж авсныг нь холбогдох албаны хvмvvс нь судалж байжээ. Гэтэл “БНХАУын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хєнгєлєлттэй зээлийн ашиглалтын талаарх “Зээлийн ерєнхий хэлэлцээр”-т єєрчлєлт оруулан “CKD4” маркийн илчит тэ¬рэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.

Ингээд 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуу¬лалтын яамнаас тендер зар¬ласан. Тендерт шалгарсан Хятадын “China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан зvйлсийг нийлvvлэхээр болсон аж. Ингээд гэрээ байгуулаад хоёр жилийн дараа “Монголын тємєр зам” компани хєнгєлттэй зээлээр авсан вагон болон зvтгvvрvvдээ “УБТЗ” тай протокол бай¬гуулан ачаа тээвэрлэж эхэлжээ. Гэтэл удалгvй “УБТЗ”-ынхан хятад компанийн vйлдвэрлэсэн тоног тєхєєрємжийг ашиглахгvй гээд жагсаалтаас гаргаж олон сая долларын єртєгтєй тємрийн хог нэгээр нэмэгдсэн нь єдгєє баримт болон vлдээд зогсохгvй уг зvтгvvрvvдийг ашиглах боломжгvй, стандартын шаардлага хангахгvй гэсэн дvгнэлтийг “Улаанбаатар тємєр зам” компани гаргаж 60 сая ам. долларын уг хєрєнгє єдгєє Тємєр замын зvтгvvрийн хашаанд хог болон vлдсэн аж.

Тиймээс л єнгєрсєн оны дєрєвдvгээр сараас эхэлж нэр бvхий хэд, хэдэн эрхмvvд Б.Батзаяаг зєвхєн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор шалгах хангалттай vндэслэл бий хэмээн хэлж байсан удаатай. Юутай ч Зам тээврийн яамны тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг “Шинэ тємєр зам” тєсєлтэй холбоотойгоор хэрэг vvсгэн шалгаж нэлээд олон албан тушаалтнууд уг хэрэгт татагдан шалгуулах нєхцєл байдал бий боллоо. Бид дараагийн дугаартаа “Чингис” бондын мєнгєєр солонгос эрхэм Lee Jeong Yeol хэрхэн яаж тоглосон талаарх мэдээллийг баримттайгаар єгvvлэх болно.

Vргэлжлэл бий…

Д.Батзаяа
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (November 02, 2015 10:26:52 am )

    Улс орноо бодохгүй манайхны сувдаг, шунахайгаас болж байгаа юм. Гадаад хүн бол идэхийг л бодно ш дээ.

  • зочин (November 02, 2015 11:23:19 am )

    солонгосын самсунг компанийг маш сайн шалгах хэрэгтэй. томоохон төсөл болгоны ерөнхий гүйцэтгэгчээр хэрхэн шалгардгийг, бас санхүүг нь маш сайн шалгах хэрэгтэй. монголчуудыг хамгийн их луйвардаж байгаа компани гэж ойлгодог.

  • Gegee (November 02, 2015 2:41:32 pm )

    Alban tushaaltnuudiig tsereg tsagdaa shig tangarag urguuleed udam sudriign sain shalgaj bj ajild avch bmaar yum tanil talaaraa tur bolood erh medel buhii alban tushaald hulgaichid uurluulehee boliochee naana chini unrnch shudarga erdem medlegtei egel jiriin ardiin huuhduud zunduu bnsht

  • Anonymous (November 02, 2015 4:01:23 pm )

    ер нь гадаадын компаниудыг маш сайн шалгах хэрэгтэй манай хууль хүчний байгууллагууд сайн шалгадаг гагцхүү шүүх прокурын байгууллагад шилжсэн хойноо хуулыг завхруулдаг

  • HEHE (November 03, 2015 1:21:41 am )

    батзаяа барьцтай юм донгосышүү

  • зочин (November 03, 2015 8:36:02 am )

    Мөнгө өгч байдаг. Цаана ашиг сонирхолын зөрчил байж л байдаг. Гацаанд оруулж ашмг авдаг л байсан байх даа

  • зочин (November 03, 2015 8:41:34 am )

    Батзаяа нь балин хамарт Очирбатын хамаатан болохоор ялгүй гарна биз дээ

antalya rent a car