antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2015 2 comments

Л.Отгонбаатар Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ

нийтлэсэн Admin
“Абу Даби-2015” олон улсын жудо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Гранд Слам тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөө Нидерландын бөх тэмцээний чансааг тэргүүлэгч Ноёл ван Ти Эндтэй барилдаж, 4:25 минутад үүрэх мэхээр цэвэр ялж, Их дуулга ангиллын анхны түрүүгээ авлаа. Харин -78 кг-ын жинд ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл медалийн төлөө Нидерландын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгарлаа. Ингэснээр манай тамирчид Абу Дабигийн “Гранд Слам”-ыг 1 алт, 1 мөнгө, 1 тавдугаар байрын шагналтай дуусгаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 02, 2015 2:40:33 pm )

    отгонбаатар дүүдээ баяр хүргэе дэлхий олимпийн аврага болоорой мөн жүдогийн нийт хамт олон багш дасгалжуулагч нарт олон олимпийн аврага төрүүлээрэй хамтын хүч амжилт

  • unshigch (November 02, 2015 5:35:29 pm )

    haluun baiar hurgei. bi tanaar mash ich baharhaj baina

antalya rent a car