antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2015 11 comments

М.Зоригт сайдын 23 настай зөвлөх МИАТ-д шинэчлэл хийнэ

нийтлэсэн Admin

 М.Зоригт сайд ажлаа авсан даруйдаа МИАТ компанийн удирдлагын бүтцийг сольж, шинэчлэл явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Хамгийн сонирхолтой нь 23 настай зөвлөх охиндоо МИАТ-ийн шинэчлэлийн асуудлыг бүхэлд нь хариуцуулна гэж хэн ч төсөөлөөгүй.

Гэтэл сайдтай нэлээд дотно байдлаар сошиал ертөнцөд зураг нь түгдэг Н.Шинэбаяр гэх зөвлөх нь “МИАТ” ТӨХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг судалж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа аж. Мэдээж хүний нөөцийн бодлогын хувьд тогтвор суурьшилтай ажиллах хүчинг илүүд үздэг МИАТ компанийнхан нэг жаахан охиноор шинэчлэлийн асуудлаа цэгцлүүлж, өндөр цалин хангамжаасаа амар салахыг хүсээгүй бололтой. Тиймдээ ч орлого нь өсөлттэй явж буй ТӨХК-ийг хувийнхаа байгууллага мэт тоглож байна гэх шүүмжлэлийг хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа илгээгээд амжсан. Мөнхүү МИАТ-ийн шинэчлэлийг хүсэн хүлээж буй залуусын баг тус компанид өвгөн бурхиудтайгаа  хагаралдсан байдал үүсгэж эхэлсэн талаар сурвалжууд мэдээлэх болов. Харин М.Зоригт сайд салбарынхаа залуу ажилчдыг дэмжсэн байр суурьтай явдгаа нуудаггүй. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар бол М.Зоригт сайд МИАТ-д менежментийн шинэчлэл хийхийн тулд зөвхөн “өөрийн хүн”-дээ даалгаж, асуудалд нухацтай хандахыг хүсэж байгаа нь илт байна. М.Зоригт сайдыг хаана л явна дагаж явдаг, бас чиг болоогүй гэрэл зураг авах хобби нэгт залуу зөвлөх Н.Шинэбаяр нь  дөнгөж оюутны ширээнээс гарсан даруйдаа түүний туслах болж байсан хувь, хувьсгалын бүх ажлыг мэддэг гэх. Одоогоор Н.Шинэбаяр  зөвлөх гэсэн албан тушаал эрхэлдэг бөгөөд өөрийн гараар дөрвөн жилийн хугацаанд сургаж авсан тул сайдын хамгийн ойрын итгэлтэй хүн нь болсон гэгддэг. М.Зоригт сайд залуу зөвлөхийнхөө боловсруулж санал гаргасан ямар ч ажлыг шалгалгүй, гарын үсэг зурдаг аж. Тиймдээ ч М.Зоригт сайдтай уулзахыг хүссэн улс “Эхлээд залуу зөвлөхийнх нь  давааг давна” хэмээн хошигнодог байна. Энэ ч үүднээс М.Зоригт сайд өөрөөс нь өөр ямар ч дарга, сайдын үгэнд автахааргүй ганц итгэлтэй хүнээрээ уг ажлын хэсгийг ахлуулсан бололтой. Нөгөө талаас  нисэхийн салбарыг сайн мэдэх туршлагатай ахмад хүнээр шинэчлэлийн ажлыг удирдуулснаар бусдын нөлөөлөлд автах,  хувийн эрх ашгийн сонирхолд хөтлөгдөх эрсдлийг тооцоолсон болж таарав. Яг энэ өнцгөөс харахад, М.Зоригт сайд санхүүгийн асуудал нь ямагт хав дараастай байдаг, залуу боловсон хүчнээ зориуд хяхан хавчдаг гэгддэг МИАТ-ийг шинэчлэхийн тулд зоригтой,  зөв шийдэл хийсэн мэт. Аливаа асуудлыг гадна өнцгөөс эрүүл нүдээр харахыг чухалчихлсан нь байж болох л асуудал. Харин нууц ихтэй МИАТ-ийнхэн  л шуудхан шинэчлэлийг хүлээгээд авчихаж чадахгүй асуудал үүсгэж байгаа гэхээр харагдаж байна. Одоо тэгэхээр залуу зөвлөх  ямархан дүгнэлт гаргаж, тэр хэрээр МИАТ яаж өөрчлөгдөхийг л харах үлдлээ. Ямартай ч М.Зоригт сайдын 23 настай зөвлөх МИАТ-д “нисгэгч” хийх гээгүй  л юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Tuwshin (October 30, 2015 1:54:30 pm )

    Ahhhh Nigga Please!

  • Anonymous (October 30, 2015 1:55:04 pm )

    No way Bitch!

  • Zochin (October 30, 2015 3:55:40 pm )

    Hamaatan n l bna

  • hairhaan (October 30, 2015 4:35:30 pm )

    ene 23 huuhen l bn zorigtin yanhan l bn har l daa huh delen ternii zogsoj bgaag n gedes guzeeg n tom bgaa biz ter tom miatig ene zergiin huuhen ch udirdah yu l bol doo MONGOL ULS UNEN HEZUU BOLJ BN DAA EZENGUI TUR BOLJ BN U da erunhii n setgej bodohgui bn uu

  • Anonymous (October 30, 2015 5:02:49 pm )

    Yu hutsaad bga bandaash ve!!! Ene said odoo nileen tom sumtai bhaa yu yariad yug shinchilen geed bga be? 23han nastai jaahan batsaan ene saidiinhaa yaaj zurag avdagiig suraal bjiival baruu bishuu ooo buur helehch uggui bolchloo

  • Anonymous (October 30, 2015 5:09:11 pm )

    Eoooo pizdaa helehch ug alga

  • уншигч (October 31, 2015 12:03:40 am )

    Залуусыг дэмжиж цаг уетэйгээ хол нийлуулсэн нь дээр шуу дээ.Хогшин бурхинууд хогжлийн хурдыг гуйцэхгуй хоцрогдож байгаагаа хулээн зовшоорох хэрэгтэй ш дээ.УГУЙ номыг нь узэж ногоотой шолийг нь уусан хуухдууд одоо ажиллаж дадахгуй бол хэзээ гэж… энэ хогшчуулийг тэтгэвэртээ гарахаар хийх болж байна уу. ХААНЫ АЛБА ХАЛААТАЙ гэж

  • zochin (October 31, 2015 9:46:07 pm )

    Miat n dorvon 40-50 nasni ded zahirluudig arai hogshin gej bgaa uym bish bgaa daa,ed ajil,amidral,bolovsrol n tegshersen zaluus ajillaj bgaa shuu dee

  • zochin (October 31, 2015 9:52:21 pm )

    said gertee bn uu,ajil deeree bna futbolktoi.ooriin hiij bgaa ajil,hamt olon,ZG kabinetaa ch hundelehgui,mergejiltneesee dor neg achigch shig haragdah uym.arai l bna daa

  • zochin (October 31, 2015 9:53:54 pm )

    23 tai humuus anketaa saidad ogoorei,shans bna shuu

  • zochin (October 31, 2015 9:55:39 pm )

    arai omdgui suuj bgaa uym bish bizdee

antalya rent a car